Latin

Боол 2 - 5

Süzlärneñ gomumi sanı 4385
Unikal süzlärneñ gomumi sanı 2050
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Танд л гэхэд энэ шударга бус явдлын чинь уршиг юу болохыг сайхан мэдээрэй. Миний тэр зурвасаар гул барин булай бузрыг сэдвэл би мэргэжлээ буруу ашигласнаар чинь заалдах болно байх. Тухайлбал, би эмчийн зөвлөлд гомдол гарган таныг өөдлөх сөгөөгүй болтол тань дарж, торгууль тогтоолгочих нь шүү гэснээ ихэд уурласнаас хоолойгоо шахан, — Та намайг яахаас ч буцахгүй болсон дээрээ тулсныг хараа биз ээ! Бид үхэх сэхэхээ үзэлцэх нь байна шүү гэвээс, түүнийг сониучирхан харж суугаа Хойтойфель толгой сэгсрэн эрүү сахлаа хөдөлгөн
— Таны хоолой тань бүүр таг болох нь ээ! гэв.
— Миний хоолой сөөх танд ямар хамаа байна?
— Нээрээ ч юуны хамаа байна. Над гагцхүү хүний ухаанд багтаж, амнаас гарамгүй юм хэлсэн чинь сонин байна.
— Юун бил ээ? Аль уу, та жаахан тодорхойхон шиг яриач! гэхэд нь Хойтойфель үл дуугарсан тул Дидерих нүдээ цахилуулан
— Таныг би эмчийнхээ л үүргийг гүйцэтгээрэй гэдгийг шаардаж байна! гэсэнд Хойтойфель
— Би чинь таны харьяаны албат биш байх аа гэхэд Дидерих зовхио буулган аргадангуйгаар
— Заримдаа хоолой минь их эвгүй өвдөх юм. Та юу гэж бодож байна? Энд ямар нэгэн аюултай юм байна уу? гэвэл Хойтойфель
— Би танд нэгэн сайн мэргэжлийн хүнд бараалхахыг зөвлөе гэв.
— Та тань манай эндхийн цорын ганц эмч нь. Бурхан өршөө ноён эмч ээ. Сэтгэлдээ битгий нүгэл хураагаарай. Би тань гэр бүлийнхнээ авч явах ганц хүн нь шүү дээ.
— Тэгвэл та бага шиг уугиулж, бага уу! Та өчигдөр орой арай л хэтрүүлчхэж.
— Аа өчигдрийн дарсны хувьд гэвэл та намайг уучилж чадахгүй биз ээ. Тэр чинь ёстой эзэн дээдэстээ үнэнч сэтгэл санааных байсан юм.
— Та намайг муу саналаа гэж сэрдэх байсан бол асуудаггүй л байж дээ? Дидерих ихэд наманчлангуйгаар,
— Та намайг хоолойн өмөн үүтэй болсон эсэхийг хэлээч! гэвэл мөн л түрүүчийнх шигээ эрс тэсээр байгаа Хойтойфель
— Та хүүхэд ахуйдаа чихний булаг, үе мөчний шаналгаатай байж билээ. Уг нь цэргийн алба хаадаг л байж дээ. Тэгсэн бол яалаа гэж ингэтлээ шалхайтал гүзээлэх билээ гэв.
Гэвч Хойтойфель түүний хоолойг үзэж, эм түрхэхээр багс шургуулах болов. Дидерихийг хахаж цацан ханиалган өөрөөс нь таг зуурахад Хойтойфель тэсэлгүй багсаа буцааж аван хамраараа
— Ингээд байвал тань би яаж ч чадахгүй шүү дээ. Та тань ердөө хүүхэд ахуйгаасаа дээрдээгүй байна шүү гэв.
Сайх тамын өрөөнөөс арай чамай мултран амьсгаа авахтай болсон Дидерих нулимсаа ч хатааж амжаагүй гараад алхтал Ядассон дайралдаад,
— Юу болчих нь энэ вэ? Хойтойфелийнхээр орохыг бодвол өчигдрийнхөө архинд шартаа биз гэсэнд Дидерих өөрийнхөө гарцаагүй очих болсноо итгүүлэн цөхөхдөө
— Би цаадах хүний оронцогт чинь хэдэн хатуу үг хэлмээр санагдаад ноён Лауэрийн өчигдөр үдшийн ярианы талаар дөмөгхөн шиг сэнхрүүлэн өгөх санаатай очсон юм. Лауэрийн тийн хэл ам гаргасан нь эрүүл ухаантай над мэтэд тааламжгүй байна гэв.
Ядассоныг Клапшийн пивоны газар орох уу гээд тийшээ очиж түүнтэй нэгэн ширээнээ суумагцаа
— Би тэр ноёныг үнэхээр ухаан алдталаа согтоо юу, эсвэл тэгтлээ ялзраа юу гэдгийг сайн найзаас нь тодотгох санаатай тэднийхээр орлоо. Тэгтэл та юу болсон гэж санана? Хойтойфель ичгүүр сонжуургүй авирлан, бидний эзэн хаандаа шударга тахимдуу байгааг минь дайрч давшлав. Тэгэхээр ч барахгүй эзэн хаантны цахилгааныг ч дайрч доромжиллоо гэхэд Ядассон
— За тэгээд гэснээ нэг гараа Клапшийн охины суга саам руу явуулбаас Дидерих «ирэх бямба гарагт ахин очиж хоолойдоо яаж багс шургуулуулна даа» гэж бодовч өөрийн үнэнээ илт мугуйдлан
— Миний л хувьд тэдэнтэй тэгнэ ингэнэ гэх юм ердөө ч алга. Эдэнтэй амьсгаатай байсан цагтаа нэгийгээ үзэлцэнэ! гэж хашхирав. Ядассон тэгэхэд
— Гайгүй, би ч бас үзүүлэмз! тээд Дидерихийг гайхсан байртай харахад нь хариу болгон, — Та ер нь Лауэр, Хойтойфель мэтийн ноёдыг машид сонирхдог эзэн хаантны хууль сахиулагч гэх нэгэн тамгын газар байдгийг сайн санаарай гээд Клапшийн охиныг холд гэж дохив.
Түүнийг
— Энэ тань юу гэсэн үг вэ! гэвэл Ядассон,
— Тэднийг эзэн хаантны нэр төрийг гутаасан хэрэгт яллахгүй юу? гэв. Дидерих
— Та юу даа! гэвэл Ядассон
— Тийм ээ, би, хууль сахигч ноён Файфер сувилуулж байгаа энэ үед түүнийг орлож байгаа шүү дээ. Уушны газарт та нарын үг сөрөлцөхөд би гадагш гарахдаа хэн хэнээр гэрчлүүлэхээ тогтсон болохоор өөрөө энэ хэргийг яллаж болно шүү дээ гэв. Дидерих
— Хүн гомдол эрж хэрэг мэдүүлэхгүй бол яах вэ! гэвэл Ядассон хүйтнээр инээмсэглэн,
— Бурхны ачаар бид түүнгүйдэхгүй, гайгүй... Ингэхэд би танд өчигдөр орой өөрийн тань гэрч болох гэснийг сануулчихъя! гэв. Дидерихийг сандран
— Үгүй би тэгээгүй байх аа гэхэд нь Ядассон мөрийг нь алгадан,
— Зүгээр, зүгээр. Та хэрхэн андгайлж тангарагласнаа сана! Тангараглаж байснаа санавал бас гэрч болъё гэж байснаа санана! гэв. Дидерих тэгэхэд хилэгнэн, пивоны газрын эзэн Клапшийг хүртэл юу болов гэж хартал нь чангаар
— Хууль сахиулагч ноёнтоон! Би таныг гайхаж цөхөн байгаагаа өгүүлж чадахгүй нь ээ. Миний бодож байгаагаар бол та, хууль сахиулах тамгын даа ноёнтон болох санаатай юм байна. Харин таны зэрэг тушаалд донтохоос надад ямар ашиг унах байна? гэж хашхирвал Ядассон,
— Харин аа! Ашгийн тухайд бол надад биш, танд юм бус уу, гэхэд Дидерих дахиад л,
— За, тийм байж. Ингээд л хоёулаа шөргөлцөж эхлэх хэрэг үү? гэв. Ядассон тэгэхэд
— Бид учраа олж, хужраа тунгаацгааж болно гэж итгэж байна. Шүүхийн тэр хурлаас зүрх алдах юм юу ч үгүй. Тэр орой зөвлөлийн байшин доорх пивоны газраа та нарын үг сөрөлцсөн тэр тухайд чинь зөвхөн та бус, бас Лауэрийн өөрийн нь түншүүд л гэрчилцгээх болно. Тэгэхэд түмнээс түрүү олноос онцгой үзэгдэх юу ч үгүй... гэж учирлаваас Дидерих:
— Лауэртэй үг сөрөлцсөнөө л үнэн гэх юм бол бололгүй яах вэ! гэв. Ядассон түүний сэтгэлийг засан:
— Хэн юу гэж гэрчлэв гэхийг гоцлон сонирхох явдалгүй, харин Лауэрийг л үнэхээр тийм ял тулгагдах үг өчиж үү гэдгийг л тодруулан гаргах юм шүү. Та яг л бусад гэрчийн этгээдийн адил асуусан асуултад л өөрийнхөө үзсэн харснаа хэлнэ. Хүсэхэд харин нэлээд цэгцтэй хянуур л хариулах нь чухал гэсэнд Дидерих
italki
— Нэлээд цэгцтэй хянуур гэв үү! гэж тодотгосноо Ядассоны царайд инээд тодрохыг ажих зуураа, — Төлөв томоотой Лауэр мэтийн хүнийг би шоронд яагаад оруулчих болов оо! Яахын ч аргагүй, төлөв томоотой хүн дээ! Тэгээд очиж очиж улс төрөөр л хэнд ч хал болоогүй хүнийг үү? гэвэл Ядассон
— Буктай л үзэлцэх гэвэл цаадах хүргэнийг нь ноцох чухал гэхэд Дидерих дорогш харан «Энэ зэрэг тушаалын донт, нэр нүүрээ барсан завшаанч еврейг хараач хөөе! Иш-ш, энэ бид хоёрын эв түнширхэх ч дээ, нохой долоо! Алхам бүрд өөрөөс минь хэдэнтээ илүү догшин ширүүн, нэр төрөө мартсан иймэрхүү юмс дайралдах болж. Тэгэхээр эд нараас л илүү ухаантай байх хэрэгтэй байна. Ямар ч гэсэн эдэнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй байна даа» гэж бодоод юу ч яриагүй байтал Ядассон шал өөр зүйлийн тухай яриа эхэлж:
— Та, «Нетцихийн хуудас» сонинд гарсан эзэн хаантны цахилгааны тухай муж улсын төрийн ордон, манай шүүхийн тамгын газраар ямар юм болж байгааг дуулсан уу? Хурандаа өөрөө ямар ч цахилгаан аваагүй гэж баталж байна гэнэ ээ? гэхэд зүрх нь түгшин буй Дидерих хоолойгоо засан:
— Сонинд хэвлэснийг нь харсан! гэвээс Ядассон эргэлзэх байртай инээвхийлэн:
— Тийм ээ. Тэнд л нэг жого байгаа бололтой гэж халзан толгойгоо хаалганы завсраар цухуйлган чагнаж байсан пивоны газрын эзнээс сонины тэр дугаарыг аваад ирээч гээд сониныг ирмэгц, — Хар л даа та! Энэ дугаарт эзэн хаантантай шууд хамаарахгүй нэг ч мөр байхгүй. Шашин номыг мандуулан дэлгэрүүлэх тухай эзэн хаантны илгээлтийг тайлбарласан энэ тэргүүнийг хар! Муж улсын цэргийн дүүргийн танхимд ирүүлсэн хааны цахилгаан, харуулын цэргийн баатарлаг явдал, орон нутгийн мэдээ «Сонирхууштай булан» нь эзэн хаантны тухай гурав дөрвөн цэц магтаалаар дүүрсэн байна. Пивоны газрын эзэн
— Сэтгэл догдлом юм ч их болж байна даа гээд дээш харахад Ядассон
— Нээрээ л маргах юу байх вэ гэж баталбал Дидерих
— Үймээн самууныхны гар хөл болсон «Нетцихийн хуудас» сонин хүртэл, манай эзэн хаантны гэгээн их сүр хүчийг бишрэхгүй байж чадахгүй болжээ та минь! гэв. Пивоны газрын эзэн
— Ийм бахдам үйл явдал болж байгаа үед, гэгээн эзэнтний хосгүй хүндэт цахилгааныг сонины газар шууд ирүүлчхээд... харин дүүргийн цэргийн жанжных одоо л илгээж болох шүү гэхэд Дидерих
— Нээрээ л тийм! Эзэн хаантан маань ёстой л ид шидийн хүчин төгс хувилгаан даа гэхэд пивоны газрын эзэн:
— Ёстой доо! Ёстой гэв. Ядассон юу ч бол доо гэсэн байртай сууснаа,
— За, тийм байж. Хүн мэдэх гэж шимтэн хөөцөлдөхгүй эзэн хаантны хүндэт цахилгаанд эргэлзэхээ больё гэхэд муж улсын цэргийн дүүргийн танхимд ирээгүй мөртөө Берлинээс хамгийн түрүүнд буруу зөрүү юм үе үе нийтэлдэг жижиг сонины газар шууд илгээсэн байх уу та минь! Муж улсын ерөнхийлөгч Вулков ноёнтон, Нотгрошеныг өөр дээрээ дуудуулбаас тэр өчүүхэн амьтан нь балмагдаад юу гээгүй юм байх вэ гэснээ ихэд хилэгнэн: — Муж улсын ерөнхийлөгч өөрийн биеэр шүүх тамгын газар ирж хууль сахих газрыг, Нотгрошен сайх цахилгаан мэдээг чухам хэнээс авсныг нь ол! гэсэн. Бид тэгэхээр нь жаал шуугилдаж шуугилдаж учир нь лавтай мэдэгдэхгүй болохоор Берлинээс юу гэхийг хүлээхээр тогтов гээд пивоны газрын эзэн Клапшийг галын өрөө рүүгээ дуудагдан одохоор нь цааш:
— Хачин байгаа буй заа... Тийм үү? Энэ сэжигтэй, яагаад ч үнэмшимгүй онцгой хэргийг... тухайлбал утасны явдлыг... гэж хоёр нүүрт башир хүн шиг үг бүрээ тодотгон яахаас ч буцахгүй муу мэхтний төрхөөр юу гэх бол гэж чих тавин, — Одоо ч яах вэ мэдээгүй байна гэв.
Зүүдэндээ ч тийм аймшигт юм үзээгүй Дидерихийг балмагдан юу гэхээ мэдэхгүй суутал Ядассон түүний айн самгардсаныг хараад зальтайгаар,
— Бид энүүхэндээ гэхэд, тэр эр, одоо л жаахан ухаантай хөдөлмөөр байна даа гэвэл Дидерих болгоомжтой хүйтнээр
— Та тань өчигдөр орой өөр бодолтой байгаагүй бил үү? гэв.
Ядассон архи л хүнийг тийм өөнтөгч бус болгочихдог байгаа гээд уучлалт гуйхад «Өчигдөрхөн ноён доктор гээд л эд бүгд намайг хөөргөөгүй бил үү! Хошууч Кунц мэтийн хорон санаатнуудыг ертөнц дахиад бүү төрүүлэг!.. гэж бодсон Дидерих сандлаа налбал нуруу нь хүйт оргин дээрэмчдийн дунд орчихсоноо мэдэв. Иймээс бүхэл хүчээ шавхан шийдэмгийгээр
— Би өчигдөр үдшийн үндэсний үзэл санаатай түншүүдээ, хэнд нь ч... гэхэд
Ядассон яг л бахь байдгаараа:
— Таны энэ хэлж байгаа чинь миний үзлийн бат бөхөд итгээгүй хэрэг арай биш биз? Тийм бол би байдгаараа эсэргүүцнэ гэснээ Клапшийг хаалгаа хяхтнуулан шагайх тэрхэн мөчид, — Танд тус болъё гэж хэзээ ямагт бэлхэн байхаа эзэн хаантныхаа сүлд сахигч ноён Ассесор миний зориг төгс өгүүлэхийг бүү мартагтун! хэмээн хашхирав.
Дидерих амандаа нэг юм гөвтнөөд пивоны үнийг төлөөд гарав. Энэ удаад тэд ийнхүү найрамдуу бусаар салцгаав.
Дидерих гэртээ харих замынхаа турш шуухитнан явахдаа «Ядассонтай харгалдаад яах ч билээ дээ. Утас цахилгааныхаа тухайд Нотгрошентой ч уулздаг юм уу? Лауэрийг Ядассон барьж ноцохын шалтаг болов доо! Олз нь гэвэл эдгээр ноёдын үнэн нүүрийг танив. Түүний өөнтөгч төрх ч надад бараг анхны уулзалтаас сэжиглэгдсэн! Ер нь иймэрхүү хавьтсандаа галзуу нохой шиг үсчигсэд үндэсний үзлийг хэтдээ газар авхуулж чадахгүй» гэж бодлоо.
Гэртээ ирмэгц Берлиний «Локаль-Анцайгер» сонины маргаашийн дугаарт хэвлэ гэж байгаа зүйлс дотор эзэн хаантны тухай наргиант богино өгүүлэл байж юун гэж гүйлгэн харвал, байвч тэр нь нутгийн сонины маргаашийн дугаарт хараахан багтахааргүй том ажээ. Гар нь өөрийн эрхгүй чичрэн сандлаа эргүүлтэл бие нь шалхийн сулрав. Ээжийгээ
— Яав аа, хүү минь? гэхэд Дидерих, ёстой л үлгэр домгийн юм амилахыг харах шиг өмнөхөө гөлөрнө. Үнэхээр, эзэн хаантан нь гэгээн мэлмийдээ өдөр бүр толилдог цорын ганц сонины бусад мэдээнүүдийн дунд өнөөх цахилгаан нь хэвлэгдсэн байв! Тэгэхэд сэтгэлийнхээ гүнээс бараг өөртөө ч сонсохтой үгүйгээр
— Миний цахилгаан байна гэж өгүүлэв.
Баярласнаас цээж нь өөрийн эрхгүй гэнэтэд түнхийх болсон Дидерих «Энэ чинь үнэхээр өнөөх миний зохиосон утас шив дээ? Би чинь яахын аргагүй эзэн хаантныхаа юу гэхийг ширхэг ч үгийн зөрөөгүй мэдэрдэг болсон байна. Миний чих тэртээ холоос хаантнаа юу гэж соёрхохыг нь ч таан сонсдог болж. Толгой тархи минь яг л эзэн хаантных шигээ сэтгэдэг болж» гэж бодон, рид хувилгааны шидэт хүчтэй болсон мэт баярлав. Гэвч тэр дотроо маргаад энэ маань яадаг бол доо? Бүх юм зүүд зэргэлээ шиг замхарчихгүй байгаа даа? гэж бас ч сэтгэл зовов. Дидерих хар нүд хамхилгүй хонов. Өглөө нь Берлиний «Локаль-Анцайгер» сониныхоо шинэ дугаарыг өлөн элгээрээ олж уншваас, мөн л эзэн хаантны амьдралын тухай алиалал бүхий товч өгүүлэл түүний илтгэл яриа, хөшөөг нь босгосон тухай мэдээ дотоодын дайсныг дарахад онцгой баатарлаг гавьяа байгуулсан Пахолькийн элчид түрүүч цол шагнан хувцас өмсгөх ёслолд мужийн цэргийн дүүргийг захирагч жанжнаас эхлэн бүх дарга нар баяр хүргэн мөнгөн шагнал гардуулав гэсэн тэмдэглэл нүднээ жирэлзтэл хараа нь гэнэт «эрэлхэг гавьяа байгуулсан дайчин эрд эзэн хаантнаас цахилгаанаар түрүүч цол хүртээснийг ийн ёслов!» гэх лүгээ ихэд тайвшран сониныг чулуудаад үенгийн арьсан нөмрөгөө хөдрөв. Хэрэг явдал тийнхүү сайнаар эргэхэд Дидерих хамраа сөхөн нэг ч үг өөлүүлэхээргүй болж эрх мэдэлтэн лүгээ адил, нүдээ цахилуулан нуруугаа ганайлгаж, үг яриа, алхаа гишгээгээ хүртэл өөр болгов. Дидерих тийнхүү биеэ тоох тусам нь Наполеон Фишер гэгч өнөөх механик нь төдий чинээ уймруу бачимдуу оргин харц нь биднийг хөдлөхөд ямар байхыг чинь харамз гэх шиг хэдхэн үстэй шингэн сахлаа хөдөлгөн шүдээ зуун занасан шиг үзэгдэх болжээ. Тэгэхэд Дидерих за одоо л Дэймхэний Густатай сээтгэнэдэг хэрэг, тэднийхээр айлчилъя гэж шийдэв. Түүний очиход ахлах байлдагчийн бэлэвсэн авгай Дэймхэн ганцаар байв. Хуучивтар хамба хилэн өнгөцтэй зөөлөн жинтүүтэй урт сандалд сууж, бүч уяа болсон гэрийн хүрэн торгон дээл өмссөн автай угаалгачин бүсгүйнх шиг пэлцгэр улаан гараа гэдэс дээрээ зөрүүлэн суух нь орсон гарсан хүнд шинэхэн бөгжөө үзүүлэх гэсэн мэт харагдана. Гийчнээ, өөрийнхийг нь эв дүйгүйхэн магтахад Дэймхэн авгай бурхны авралаар охиноо тосонд умбаж торгонд тонгочихтой болгосноо сайрхан өгүүлж гэр ахуйн тавил тавьцаа эртний германчуудын буюу Людовик хаантны алиныхаар нь төхөөрөмжлөхөө хараахан тогтоогүй байгааг ярив. Дидерих Берлиний баячуулынхыг харахад эртний германчуудынхаар зассан нь зүгээр юм билээ гэж сэтгэлчлэн зөвлөвөөс Дэймхэн авгай харин эргэлзэнгүйгээр
— Сурвалжит язгууртны манайх шиг айлуудаар таны орж гарч байсныг хэн мэдэх вэ? Хотынхонд ч заримдаа доторхоо мэддэггүй мөртөө гаднахаа гэдэг айлууд бишгүйдээ байдаг шүү дээ гэв. Тэгээд л гайхаш тасран ярих юм олж цөхөхдөө дэмий л гэдсээ хуруугаараа ихэмсэгхэн бөмбөрдөн суутал ашгүй Густа орж ирэв. Дидерих сандлаасаа нахилзан түргэн босож ялдамхнаар
— Эрхэм ахайтаан! Амархан сайн уу? гэж гарыг нь үнсвээс Густа хөхиүнээр инээмсэглэн
— Хөлөө битгий хугалчих гэснээ түүнийг тайвшруулаад, — Яг л дээдсийнхний хүн шиг байх шив дээ. Сурвалжтаны Брицен дэслэгч шиг мэндэлж байна.
Ээжийгээ:
— Яг даа яг манайхаар хөлхөж байдаг өнөөх л олон дарга нар шиг байна. Манайд баронууд ирдэг болохоор бүх сандалдаа бароны сүлдэн хатгамал оёулах хэрэгтэй юм байна гэж өчигдөр чамд хэлсэн байх аа гэвэл Густа уруулаа үл ялигхан мурийлган
— Нүд тайлсан айлд тэр тусмаа Нетцих ч даан ч бөглүү хот юм аа. Бид ч удахгүй Берлин рүү нүүчих байх гэхэд эхийгээ дургүйцэхэд цааш нь:
— Эндхийнхний аяыг дагахад хэцүү байна. Өнөөдөр миний торгон дээлийг харчхаад Харнишийн хатагтай жөтөөрхсөнөөсөө хагарчихсангүй, ээжид цаасан малгай өмсгөөд л байвал болох нь тэр. Харин би бол сүйтэй хүнээ бодох хэрэгтэй Вольфгангийг улсын шалгалтаа өгөх болсныг дуулсан уу? Берлинд бол харин манай их мөнгөөр хөлтэйхэн хөдөлж болох оо доо гэхэд Дидерих
— Вольфганг хүүхэд байхаасаа сайд болно эсвэл өөр нэр төртэй хүн болно гэдэг сэн гэж баталснаа үл мэдэгхэн ёжтой, — Түүний хэлдгээр бол хялбархан л юм гэнэ билээ гэсэнд Густа дургүйцсэн байртай:
— Өвгөн ноён Букийн хөвгүүн ч тийм хэн бүхнээ захаас аван замаар нэг тааралдах эр биш байх аа гэж ууртай өгүүлбэл Дидерих:
— Цаг үеийг ойлгодог далайцтай хөдлөх ухаанд мэргэшсэн үндэсний үзэлд туйлбартай үнэнч самбаалаг хүний уян хатан чанар шаардагдах болсон өнөө цагт хэтийг бодох нэгэн чанар Букийнхэнд даанч бага байна даа гэж цохоод юманд хянуур нямбай хандахыг тайлбарлан учирлав. Залуу бүсгүй яриаг нь таслахыг үл зүрхлэн үзүүрийг нь нүдээ хүртэл шахам эргүүлсэн эзэн засгийнх лугаа адил түүний сүрлэг ширвээ сахлыг хичээнгүй гөлрөн суув. Дидерих түүнийг ажигламагцаа шийдмэгээр
— Би эдгээр шинж чанарыг өнөө болтол Вольфганг ноёнд байхыг ер ажсангүй. Тэр ямар нэгэн хэмжээгээр цэцэрхэж, алиалж, хөгжөөж л чадна... Түүний төрсөн эх жүжигчин байсан болохоор энд гайхах юун билээ гээд Густагийн ууртай харахад, ууртай байгааг нь мэдэвч мэдээгүй царайлав. Густа:
— Та ер нь тэгээд юу гэх гээд байна вэ? гэхэд Дидерих гайхсан дүр үзүүлэн:
— Би юу ч гэх гэсэнгүй. Харин ид халуурдаг насан дээрээ яваа эрх танхи залуу баян хүн Берлинд яагаад зүгээр явах билээ гэж бодно. Тэгээд очиж очиж Букийнхэн шиг сурвалжит язгууртнууд шүү дээ гэвэл Густа огцомхон:
— Нээрээ ч тийм дээ гэв. Тэгээд өөрсдийгөө эвшээлгэн харж суугаа эхийгээ нэгэн оёдолчны тухай сануулахад Густа түүнийг хүлцэнгүй харснаа өндийвөөс Дидерих мөн л бөхөлзсөөр өндийв. Өмнө нь ихэд анхааран хүндэтгэсэн төрх гаргасан болохоор ахин гарыг нь үнсэх гэсэнгүй гарахаар завдан хөдөлбөл Густа үүдний өрөөнд гүйцэж ирээд
— Та тэднийхний удам судрыг дурдсанаар надад нэгийг сануулах гээгүй биз ээ? гэв. Дидерих амьсгаагаа гүнээ аван нэг юм хэлэх гэснээ гэнэт болихдоо их улайв. Заяатай л Букийн Вольфгангийн тухай хүүхнүүдийн хэрхэн шуугилдаж байсныг бурчихсангүй. Дидерих нэлээд нигүүлсэнгүй дуугаар.
— Бид хар багаасаа хамт өссөн улс. Тэгээд Густа танд хэлэхэд: Түүний эхийн талын удам судрыг хөөвөл муу л гэлцдэг. Эцгийнх нь ч гэсэн дээ. Ямар сайндаа л алах ял заагдаж байх вэ. Ер нь ингэхэд Букийнхны ой хэцүү шүү! Таныгаа уруудаж яваа айлтай битгий ураг төрлийн барилдаа тогтоогоосой гэх минь. Надад итгэгтүн! Нүгэл нь нүдээрээ гэгчээр та л өөрөө лай ланчгийг нь амсана шүү гэвэл Густа ташаа тулан
— Уруудаж доройтож байгаа гэнэ ээ! Тантай бол бүүр өөдөлнө дөө! Нээрээ л тань шиг архи пиво эргүүлэн ногоон толгойлж, амьтан хүнийг шуугилдуулбал өсөж өндийнө байх аа! Таны тухай учир нь үл олдохоор юм бүх хотоор шуугьж байхад бас ёстой төртэй айлын алдар хүндийг хөөдөх дутаад байна уу? Уруудан доройтож буй гэнэ шүү! Миний мөнгийг хэнийхэн эзэгнэнэ, тэднийхэн мөнгө цагаан, нүд улаан болсон энэ үед хэзээ ч уруудан доройтохын учиргүй. Та бүүр атаа жөтөөндөө идүүлж гүйцэж. Таныг ойлгож цөхөхөд даанч хумсын төдийхөн ч юм алга болсон бус уу? гэж уурсаж хилэгнэснээс нулимсаа цийлгэнүүлэн ширэв татан хэлэв. Тэгэхэд Дидерих эзэндээ балбуулсан нохой шиг гилбэлзэн, өвдөгний нь өмнө хөсөр сөгдөж богинохон бэлцгэр хурууг нь үнсэн нулимсыг нь хаттал сууя гэж шийдэв.
Густа дугуй цагаан нүүрнийхээ цулцгар ягаан хацрыг эгдүүтэй атируулан ярвайснаа гэнэт эргэн хаалга руу гүйн гарав. Айж зүрх нь түгшсэн Дидерих хэсэг байзнаснаа өөрийнхөө өчүүхэн амьтан болохыг гүнээ ухамсарлан цааш одов. Тэднийхээр эргэлдээд газар авахгүйгээ мэдсэнээс хойш Дидерих Густа яах вэ хэчнээн ч бэл хөрөнгөтэй боллоо ч тэр л чигээрээ байх бүдүүн тэнэг хоолны сав хэвээрээ л үлдэх юм байна» гэж өөрөө өөрийгөө тайвшруулах болов. Харин хэзээ хойно Ядассоныг Магдбургийн шүүхээс лавласнаа мэдэгдсэнд сэтгэл нь хөөрч
— Нээрээ л таван түмэн марк гэдэг ч мөнгөний ханш тэнгэрт хадсан энэ үед мөн ч их юм шүү! Густа хааны гүнж шиг аашлах нь ч аргагүй юм даа! Луйвар заль мэхэд төгс боловсорсон тэр мэтийн хүүхэн доройтож яваа Бук мэтийн гэрт таарахаасаа бие сэтгэлээрээ үндэсний үзэл санаанд дэвтсэн манайхад дээр биз ээ. Бас тэгээд Кээтхэн мөн дордох нь юун. Гадаад төрхөөрөө Густатай нэн төстэй тэр хүүхэн дур булаамаар гуа сайхан төрсний гадна мөн ялдамхан ажээ. Гэлэнтний их үдийн нь цайг үргэлж буудахдаа би Кээтхэнд үргэлж үнэн сэтгэлээсээ сээтэн хаясаар түүнээс болж Кээтхэн надад шууд ээлтэй болж Ядассонтай болгоомжтой харьцдаг ч болсон байна. Хүүхний хэлсэн мужийн шүүгч Фритц Лауэрийн авгайтай энээ тэрээ болдог нь үнэн бол... Лауэрийн хэргийг шүүхэд хүртэл тэр хүн миний талд найдвартай зогсох нь лавтай» гэж элдвийг бодлогошрох болов. Учир юун гэвэл тэр үе нь Дидерихийн хувьд бол пивоны газар болсон тэр шөнийн хэрүүл маргааныг Ядассон сөхөн, бүх гэрчийн этгээдийг хууль сахигч байгууллагын хараанд аван байцаах болсноос өөрөө нэг л болгоомжгүйхэн мэдүүлбэл хар амиа хаацайлсан архиныхаа түншүүдээ үргээж бүх аймшгийг хар толгой дээрээ даллах нэн хөнөөлтэй цаг байв. Коон, Фритц нар түүнээс зайлсхийн, Бук өвгөний үргэлж найрсаг байдаг дүү нь түүнтэй үг солихоос цэрвэн, Хойтойфель л хоолойд нь эм түрхэхээс төвөгшөөх мэт болжээ. Үйлдвэрийн эзэн Лауэрийг баривчилсан тэр өдөр Дидерих пивоны газраа орвол пальтогоо өмсөөд зөрөхдөө түр саатсан Кюнхэн багштаныг эс дурдваас тэнд өөрөөс нь өөр гаднын нэг ч халуун амьсгаатай юм байсангүй. Тэгтэл гимназын сайх багштан чөлөөт сэтгэгчдийн нийгэмлэгийнхний сонгуулийн өмнөх цуглаанд цэрэг дайны зардлыг нэмэгдүүлэх шинэ хуулийн эсрэг үг хэлэх минь гэж яаран одов. Дидерих энэ этгээд чинь саяхан энд дотоодын дайсны цус гадаа гудамжнаа урсгасныг шампанскаар тэмдэглэж байхад бүх л үндэсний үзэлтний дотроос хамгийн туйлбартай дайнч нь байсан биш бил үү. Одоо тэгтэл манай эзэнт улсын сүр хүчит бат хэрэм цайз болсон тэр армийг бэхжүүлэхийн эсрэг үг хэлэх гэнэ ээ!.. гэж бодон ганцаар үдийнхээ ганц аяга пивоо гөлрөн суутал хошууч Кунц ороод ирэв. Дидерих ихэд баярлан:
— Ноён хошуучийн амгаланг айлтгая! Та тань яагаад усанд хаясан чулуу шиг сураг чимээгүй болчхов оо?.. гэвэл хошууч
— Харин таны тухай хүүхэд хөгшидгүй шуугьж л байгаа бололтой гэж гөвтнөөд яг л зах хязгааргүй цасан талд байна уу? гэлтэй гадуур дээл, малгайтайгаа хэсэг зогссоноо, — Энд чинь яахаараа ингэж эзгүйрчих ээ вэ? гэв. Дидерих зүрхлэн:
— Таныг ганц хундага дарс, хамт тогтоолцоно уу гэж урья гэвэл хошууч эрс татгалзан:
— Баярлалаа, танай түрүүчийнхийг одоо хүртэл шингээж чадалгүй явна гэж аяга пиво захиад түгшсэн байртай суув. Эцэс болгохоор Дидерих
— За ингэхэд хошуучаа, өнөөх дайнчдын нийгэмлэг юу болсон бэ? Та бүхнийг өчүүхэн намайг түүндээ элсүүлэн авна байх гэдэгт итгэж байна гэвэл хошууч өөрийг нь аваад залгичихна уу гэлтэй харснаа, — Та надаар бузар санаагаа үйлдүүлэхэд гарын жийрэг хийх гэж байгаадаа итгэсээр яваа вий! гэв. Дидерихийг
— Би юу? хэмээтэл нь хошууч хилэгнэн, — Тийм ээ! эрхэмсэг ноёнтоон үйлдвэрийн эзэн ноёнтон Лауэр санамсаргүй нэгийг хэлээ биз. Хэнд ч тохиолдож болно. Бид чинь эзэн хаантныхаа төлөө үхэх бэртэх хоёрын алинаас нь ч айхгүй цусаа тулалдааны талбарт асгаруулж явсан ахмад дайчин түүнийг юундаа сэжиглээд байх бил ээ? Та л хорон санаа өвөртөлж Лауэрийг тийн хэлүүлэхээр хатган өдөөсөн билээ. Би шүүхэд үүнийг нь тодруулахаас татгалзахгүй. Францад цусаа асгаруулж явсан манай дайнчдын нийгэмлэгийн гишүүн Лауэрийг би сайн мэднэ. Харин ноёнтон та чухам хэн болоод хэнийг өөчлөх болсон бил ээ? Таны хаан төрдөө юу хийж гийгүүлснийг тань хэнээс сонсож болох сон бол? Аль вэ тэр бичиг баримтаа аваад ир гэв. Яг л дайны талбарт хошуучийн тушааснаар хүрмийнхээ өвөр халаасыг уудална уу гэлтэй Дидерих санд мэнд өврөө ухаж цэргийн албан хаасан үнэмлэхээ гаргаж өгвөөс хошууч үнэмлэхийг нь аваад эргүүлснээ тоомжиргүй энгүүнээр
— За тэгнэ ээ, явган цэрэгт бүртгэгдэж. Би бараг таачихсан байна. Тэгнэ ээ, тэр тэгнэ. Бас илүүр тавхайтай гээд чөлөөлөгдсөн байна гэв. Хошуучийн үг болгонд царай нь улам цонхийн нуруугаа авхуулсан морь шиг хотолзох Дидерих хий л гар хуруугаа базлан байснаа:
— Ноён хошууч аа! Чин үнэнээ хэлэхэд би цэргийн албан хаасан байгаа биз. Миний нэрийг хугалсан нэгэн азгүй явдлын уршгаар гуравхан сарын дараа арга буюу армиас халагдах болсон юм... гэвэл хошууч, — Бид тулалдааны талбар дахийг бодвол хүүхдийн тоглоом шиг хээрийн сургууль төдийхний ослыг юу андах билээ дээ... Аягачаа мөнгөө аваач гэв. Дидерих итгэлгүйхнээр
— Тийм юм тохиолдоогүй бол би насаараа л цэргийн албанд зүтгэх байсан даа. Богино ч гэлээ бие сэтгэлээрээ цэргийн албаныг хаасан минь үнэн! Худлаа гэвэл та миний ахлах дарга нараас асуугаарай л даа гэвээс аль хэдийний гадуур дээлээ өмсчихсөн хошууч: — Санасан хэрэг тань бүтэх болтугай. Ноёнтон танд л гэхэд эзэн хаантандаа зүтгэсэн шигээ зүтгээгүй байж эзэн хаантны нэр төрийг гутаав гэж бусдын хэрэгт битгий л хошуу дүр. Гэгээн тэнгэртэн маань харин цус хөлсөө урсган хэн болохоо өөрт нь харуулаагүй ноёдыг таалан соёрхохгүй байх шүү. Грюцмахэр! хэмээгээд пивоны эзэнд хандан
— Та эндээ цугларагсдыг сайн л мэдэх учиртай даа. Таны энд олонтоо ирж гийгүүлдэг нэгэн зочноос тань болж ноён Лауэр баривчлагдах нь халаг болоод байна. Харин би ч гэсэн өвчтэй хөлөө чирээд бүх л амьтантай тангаргаа гөвөхөөр хөөрхий түүнийг яллахад гэрч болох болоод байна. «Хармониа» цэнгэлдэх хүрээлэнд болдог бүжигт найр ч хүчингүй болоод би хийх юмаа олж ядаад энд ирвэл гэснээ эл хуль оргих эргэн тойрныг нэгэнтээ ширвэн
— Энэ ховчоос өөр нэг ч халуун амьсгаатай юм алга гэж хашхираад шатаар уруудав.
Дидерих араас нь ум хумгүй нэхэн хүрч
— Ноён хошуучаа чин үнэнээ хэлэхэд би өөрөө ямар ч гомдол гаргаагүй шүү. Энэ бол маш том эндүүрэл гээд гадаа гарсан хойно нь бага л газар тарааж үзээрэй үүнийг л гуйя гэж хашхирав. Буцаж ирэхдээ хөлсөө арчиж явсан Дидерих
— Ноён Грюцмахэр, та яах вэ гайгүй үүний үнэн мөнийг удахгүй мэднэ гэж уйлагнаснаа дарс захивал пивоны газрын эзэн ч таашаав. Ганцаар архидаж толгойгоо хөөрхийлөлтэй сэгсрэн суусан Дидерихэд ийнхүү алдаж баларсан нь эс ойлгогдоно. Бодвол эзэн хаандаа үнэнч түүнд итгэлийг эвдэгч хартангуудын уршгаар гай сүүдэр таарсан бөлгөө. Пивоны газар мужийн шүүхийн зөвлөгч түшмэл Фритц орж ирмэгцээ Дидерихээс өөр хүн үгүйг гайхсан төрхтэй эргэн тойрноо харснаа түүний дэргэд ирж
— Ноён доктор Дидерих амар сайн байна уу гэж гараа өгөөд та байдаг малаа бүгдийг нь чононд хүүлүүлчихсэн юм шиг юун их гутруу сууна вэ гэвэл Дидерих
— Гомдол цөхрөлгүй бүтэх хэрэг гэж хаана байх вэ дээ гэж амандаа бувтнав. Фритцийн нүүрнээ ойшоон талархах инээд илрэхийг харуут зөөлрөн
— Лауэрийн хувьд ч бас чамлалтгүй хүндхэн л байна. Түүнийг өрсөж болзошгүй гээд бид өнөөдөр ямар ч байсан харгалзуулъя. Ноён шүүгч бидэнд ч... гэснээ Дидерихийн царай цонхийхыг харан цааш нь өгүүлрүүн:
— Энд итгээч. Бид чинь хүн болохоор хэзээд л хүнийхээ дунд байх шүү дээ. Харин тэгэхдээ... гээд нүдний хавчуур шилээ засаж албархуу хүйтэн царайгаар — Хууль зүйг мөрдөх л хэрэгтэй. Пивоны газраар Лауэрийн байсан тэр үдэш би тэндээс эрт гарсан болохоор, эзэн хаантнаа хэлшгүй муухайгаар гоочилсон түүнийг шүүхэд та л гол гэрч болно гэв. Дидерих эргэлзэнгүйгээр
— Би юу? Би, юу ч сонсоогүй шүү дээ гэв. Шүүхийн түшмэл
— Энэ тань таны өмнөхөн өгүүлсэнтэй тань зөрж байна гэхэд Дидерих түгдрэн
— Эхлээд юу хэлснийг нь юу ч сонсоогүй. Харин одоо бодоод байхад л бид бүгдээрээ яахаасаа ч буцахгүй болчихсон байв. Ялангуяа би гэвэл Фритц
— Тийм ээ, та гэв. Дидерих чингэхэд
— Үнэхээр тийм байсаан. Би Лауэр ноёнд зориуд элдвийн далд асуулт тавьж байсан. Тэр болгонд юу гэж хариулсныг би одоо хэлж чадахгүй нь. Чухамдаа энэ бүгд болбол тоглоом байсан юм гэвэл Фритц санаа алдан
— Тийм үү. Тоглоом байсан юм бий. Харин ингэхэд энэ бүгдийг үнэнээр нь гэрчлэхэд танд юун саад болно вэ? гээд нэг хуруугаа гозойлгосноо, — Миний зүгээс бол та ямар ч шахалт үзээгүй нь мэдээж хэрэг гэв. Дидерих дуугаа ихэсгэж
— Би иймэрхүү муухай юм үйлд гэж Ядассонд хэзээ ч хүсээгүйсээн гээд өөрөө гэрчийн этгээд болчихоос зайлсхийхээр тогтож, ямар хорон санаа өвөрлөн зориуд алга болж дараа нь гэнэтээр орж ирээд тэнд байгсдыг хэрэгт яаж зуурч мэдээ сэлт цуглуулж тэд нарын эргэж буцахыг нь хаах гэснийг хэн мэдэх билээ та минь. Ноён, Лауэр бид хоёр болбол эв түнжинтэй улс аа. Яагаад, энэ еврейн шээс ийнхүү бидний хооронд яс хаяна вэ? гэсэнд Фритц
— Энэ явдал бол Ядассоны хувьд тулга тойрсон, өчүүхэн зүйл биш. Тэр хэрэг хэтдээ хууль сахих тамгын газрыг өөрийнхөө гарт авах гэсэнтэй холбоо бүхий алсч хорон санаа. Түүний улаан цаймдаа тулдгийн учир энд байгаа юм гэж нэлээд буурьтай өгүүлснээ амандаа цааш нь: Яагаад миний энэ еврей нарын ноёдтой тийнхүү гар хөлөөсөө барилцан ажиллахгүй байгаагийн чухамхүү үндэс нь юунд оршиж болохыг та одоо л мэдэв бололтой! Тийм нэгэн ноён, ажилчдад ажил өгсөн боловсролтой эзнийг хаанаа доромжилсон хэргээр барьж ноцуулан, харц олныг бужигнуулахад хүргэжээ. Хэрэг явдал болбоос хэтдээ эрс ширүүсэж ч болно гэвэл Дидерих
— Нээрээ л еврей нарын арга мэхэнд унах юм боллоо гэсэнд Фритц
— Ядассоныг дээрх санаагаа биелүүлэхийн тулд хэрхэн үндсэрхэг албархаг хэнээтэй болж байгааг би мэдэхгүй бол хэн мэдэх билээ дээ гэвэл Дидерих
— Нээрээ дээ. Тэр чөтгөр яахан тэгж саатна вэ? Тэр монди бидний биширдэг бүхнийг завшин ёстой л нэг зэрэг тушаалын төлөө донтож байна даа гэв. Шүүхийн түшмэл итгэл төгс инээвхийлэн түүн рүү дөхсөнөө — Хэрэг явдлыг хэт хурцатгахгүйг хүсвэл надад байцаалгах хэрэгтэй. Тэгэх л юм бол түүнийг тамгын газрын даамалд хүргэхгүй байж чадна байх шүү гэвэл Дидерих толгой дохин
— Та тань Лауэрийнхэнтэй нэлээд танил биш бил үү гэв. Ихэмсэг албархуу царайлсан Фритц чингэхэд
— Харин та иймэрхүү элдэв цуу тархахад давс хужир нэмэрлэж байна гэвэл Дидерих
— Яалаа гэж дээ. Би чинь ёс зүйч хүн шүү дээ гэв.
— За та тийм л бол, би өөрийнхөө үүргийг ажил хэрэгч тайвнаар гүйцэтгэж эхлэх шив дээ.
— Герман хүн шиг л ажил хэрэгч байна даа.
— Тэгэх тусмаа гэрчлэгч ноёнтон таныг намайг үүргээ гүйцэтгэхэд саад чирэгдэл болохгүй байх аа гэж итгэнэ.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Боол 2 - 6
  • Büleklär
  • Боол 2 - 1
    Süzlärneñ gomumi sanı 4513
    Unikal süzlärneñ gomumi sanı 2093
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 2
    Süzlärneñ gomumi sanı 4417
    Unikal süzlärneñ gomumi sanı 2169
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 3
    Süzlärneñ gomumi sanı 4381
    Unikal süzlärneñ gomumi sanı 2114
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 4
    Süzlärneñ gomumi sanı 4373
    Unikal süzlärneñ gomumi sanı 2169
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 5
    Süzlärneñ gomumi sanı 4385
    Unikal süzlärneñ gomumi sanı 2050
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 6
    Süzlärneñ gomumi sanı 4502
    Unikal süzlärneñ gomumi sanı 2105
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 7
    Süzlärneñ gomumi sanı 4379
    Unikal süzlärneñ gomumi sanı 2058
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 8
    Süzlärneñ gomumi sanı 4318
    Unikal süzlärneñ gomumi sanı 2022
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 9
    Süzlärneñ gomumi sanı 4315
    Unikal süzlärneñ gomumi sanı 2156
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 2 - 10
    Süzlärneñ gomumi sanı 636
    Unikal süzlärneñ gomumi sanı 496
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.