Latin

Боол 1 - 4

Süzlärneñ gomumi sanı 4345
Unikal süzlärneñ gomumi sanı 2179
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Вибель, шинэ тевтончуул одоо улс төрөөр оролдох цагтайгаа золголоо хэмээн номчирхож байв. Түүний өгүүлснээр бол: улс төрийн бодлоор оролдох нь сурвалжит язгууртны ажил биш ч гэсэн эсрэг этгээдүүддээ үмхүүлчихгүйн тулд тэгэхээс өөр аргагүй гэнэ ээ. Мөн тэр эр өөрийнхөө сайн нөхөр сурвалжит язгууртны Барним гэгч шүүхийн төлөөний түшмэлийг илүү хүндэтгэх болсон гэнэ. Тэр сурвалжит ноёнтон нь удахгүй шинэ тевтончуултай уулзах болов. Вибелийн хэлснээр сурвалжтаны угсаат Барним түдэлгүй хүрэлцэн ирж нийгэмлэгийнхний зүрх сэтгэлийг эзэмдэн яг л ижил бодолтойгоо үзүүлэв. Тэр ноёнтон нь хар үсээ хагалбарлан, гялалзтал самнасан гүйцэтгэгч түшмэлэрхүү, ажил төрлийн яриатай хүн байв. Ухуулан сурталдсаныхаа дараа тэнд байгсдыг тойруулан харснаа гар барин салах ёс гүйцэтгэв. Тэр эрийг явахаар завдахад шинэ тевтончуул, еврейн либерализм бол социал-демократуудын уугуул суртал нь учраас герман цэвэр христос сүсэгтэн хүн бүхэн ордны номлогч Штеккерийг тойрон нягтрах нь чухал гэдгийг нотод ойлгов. Дидерих «Социал демократ» гэдгийг бүүр түүрхэн ойлгосон авч «Уугуул урьтал» гэх мэт шигийг нь бусад нөхдийнхөө адил сайн ойлгосонгүй. Гэвч бүүр түүрхэн тэр ойлголт нь түүнд хангалттай байв. Улам сэнхрүүлэн ойлгуулах гэсэн Барним ноёнтон гарахдаа тэнд хуран цугларагсдыг гэртээ урив. Хэрэв тэрхүү таатай бололцоог эс тоомсорлон өнгөрөөвөөс өөрийгөө хэзээ ч уучилж үл болоход хүрэх тул Дидерих очихоор ам гарав. Тэгээд хуучны маягийн засал тавил бүхий гань ганцаар орогнодог муу гэрт нь тэднийг хэд хоногийн дараа цугларахад нь Барним ноёнтон ухуулан сурталдав. Түүний үзэл санааны чиг нь амар жимэр байсан дундад эртний үеийн торгон цэрэг, лам хуврагууд, гар үйлдвэрийнхэн, уран дархнуудынхтай адил байв. Учир нь эзэн хаантан нь ч хүртэл уран дархнуудын ажлыг гучин жилийн дайны үеийнх шигээ хөгжүүлэгтүн гэж соёрхсон, гар урчуул дархнуудын чин эрмэлзэл нь ариун нандин нэр төр, өндөр ёс суртахуун гэнэ ээ. Тэр бүхнийг нь Дидерих чин сэтгэлээсээ зөвшин суув. Номчлогчийн тэр бүх үзэл санаа нь: хэн боловч оршин тогтнохоо ганц хар толгойгоороо шийдэх бус, харин ангийнхаа язгуур үндсэнд хууль зүйлчлэн хамаарагдах анги бүлэг, нийгэмлэгт багтсанаар биелэгдэнэ гэх Дидерихийн бодолтой яв цав нийлж түүний өдрийн бодол, шөнийн зүүд болсон цаасны том үйлдвэрийн даамал болох гэх мэтийн хүслэнг биелүүлэхэд юу эс үү гэсэн далдын санааг нь хөнджээ. Европын гаралтай болгоныг Барним ноёнтон хэтийн төлөвлөгөөнөөсөө хасаж байв. Учир нь тэдний удам угсааныхан нь үнэхээр эмх цэгцээ алдан, задран мөхөх гэж зөрөлдөн хямарч танимдуу бус болцгоосон цөвүүн цагийн эрх зүйд автсан гэнэ ээ. Хорсож хилэгнэсэн Барнимтныг царайгаа сүртэй болгоход Дидерих ч мөн адил царайгаа сүртэй болгон
— Засаг төр бидний гарт эцсийн бүлэгт орж, тэднийг өвчөөд өгөх болно. Германы дайчин чанар юу? гэвээс хоймроо хойш урагшаа алхлан байсан сурвалжтаны Барним
— Яг даа тийм. Тэгэхийн тулд бид нэр төрөө мандуулахаар элгээ эвхэн суухгүй байх хэрэгтэй. Тэгэхийн тулд би ч үгүйлээ эцгийнхээ өвийг Франкфуртын тэр нэг ноёнд идүүлэхгүйн тулд тэмцэх хэрэгтэй гэж хашхирав. Сэтгэл зүрх хөөрсөн Дидерих бачимдан дуугүй суутал сурвалжит Барним ноёнтон хаалганы хангинах хонхтой давхцан
— Энэ миний үсчин... Оруулж ажаамуу! гэснээ Дидерихийн урам хугарсныг нүүрнээс нь ажиглан амжих лугаа,
— Иймэрхүү хүмүүстэй би өөрөө ярилгүй яах вэ. Бидний хэн ч тэр социал-демократуудаас нэгийг нь ч болов салган, олшрохыг нь таслан, ихэнх энгийн хүмүүсийг манай хааны үнэнч христос номтны хүрээнд оруулж, хүрээг нь өргөсгөн тэлэх хэрэгтэй. Энэхүү аугаа үйлсэд та хувь нэмэр оруулагтун! гэв. Дидерихийг арайхийж түүнээс хоёр яс хагацтал сайх эрийн үсчин нь түүнд
— Ноён түшмэл ээ. Либлинг гуайн зочдын танхимын гантиг чулууг өөрчлүүлэхээр өөр нэгэн хуучин түнш ирээд байна гэв. Дидерих хожим нь сурвалжит Барнимтай уулзсанаа Вибельд өгүүлбэл цаадах нь,
— Өө юутай сайн хэрэг вэ? Сурвалжит Барнимын идеалист сургаал нь шууд хүндэлмээр юмны нэг юм шүү.
Тэгэхдээ цаашдаа түүнтэй нэг их хөлсөж хэрхэвч болохгүй. Та Штеккерийг3 Айсплате гэгч ордонд хэрхэн ардчиллыг дайрч давшлан өөрсдөөсөө хэрхэн үнэнч ба үнэнч бус христосын номтон гэгчээ үргээснийг дуулаа биз ээ. Хэрэг явдал тэнд хэтэрсэн байгаа биз. Өнөөдрийн бидний уриа бол зөвхөн л давшилт засгийн эрхийг гартаа автал давшихад оршино гэв. Тэгсэн нь ашгүй Дидерихийг жаахан уужруулав. Түүнд одоо тэр энэ үнэнч христос номтныг эвлэлдүүлэх минь гэж харайлгах нь ашгүй арилах болжээ. Вибель,
— Хаантан маань соёрхохдоо «Социал демократуудыг яахаа би даая» гэсэн шүү! гээд нүдээ галзуурсан муурынх шиг гялалзуулан цааш нь өгүүлрүүн:
— Ингэхэд та тэр талаар юу бодно вэ?
— Барним та нарынхаар бол цэрэг арми л шууд даалгавар аваад л өөрсдийнхнөө шууд буудах нь ээ. Энэ чинь юу гэсэн үг вэ? Ингэхэд үнэнч шавь чамдаа бид чинь аугаа их үйлийн босгон дээр ирчхээд зогсож байна шүү! гэдгийг тодруулмаар байна гэв. Ярьж байгааг нь сонсохгүй өнгөрчих вий гэсэн янзтай Дидерихийг чих тавихад миний хувьд Клапке үеэлээсээ мэдсэн Вибель энэ бүхнийг... гээд хэсэг дуугүй болсноо Дидерихийг цэргийн ёсоор өсгийгөө хавсрахад:
— Одоо хараахан олонд тарааж болохгүй, өчигдөрхөн дээд төрөлтнөөс сонссон, хартан хортны шаахай гутлаас герман газрын ариун хөрсний тоосыг гөвөх цаг болсон гэсэн айлтгалыг юу юунаас чухалчлан анхааруулж байна гэвэл Дидерих,
— Үнэн үү? Нээрээ тэгэх болцгоосон уу? Аа би чинь одоо тэнгэр язгуурт хаан тандаа зүтгэх цагаа дэмий нөхцөөн хамаг хэргээ талаар өнгөрөөх шахаж шүү! Дотоодын дайсантай уралцах тэмцэлд насан элтлээ үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхээ итгэл төгс батлах минь! Цэрэгт байхдаа би эзэн хаантандаа төгс итгэхийг нутад мэдсэн хэмээв.
Аргын нэгэн мянга найман зуун ерэн хоёр оны хоёрдугаар сарын тэнгэр муухай нэгэн өдөр Дидерих Берлиний гудамжаар сэлгүүцэн аугаа үйл гэгч нэгнийг сэтгэл догдлон хүлээж байв. Унтерденлинден хэмээгч өргөн гудамжны дагуу юу ч хуучнаасаа үл өөрчлөгдсөн харагдана. Зөвхөн л гудамжны зах уулзвар бүр дээр морьтон цагдаа харуул олшрон нэгэн онцгой үйлийг хүлээх мэт байв. Тэдгээр харуул цагдаагийн гоёмсог хувцсыг сонирхон явтал нь гудамжаар холхисон зорчигсдын дунд хаа нэгэнтэйгээс «Ажилгүйчүүл» гэсэн дуун хадав. Сонирхогсод нь тэдний дөхөж ирэхийг хүлээн зогсов. Тэд нар хотын умард дүүргээс цөөн цөөнөөр эгнэн аяныхан лугаа адил тайван алхалсаар Унтерденлиндений өргөн гудамжнаа хүрээд тээнэгэлзэнэ үү гэмээр алхаагаа алгуурласнаа эзэн хааны ордны зүг рүү эргэцгээж тэндээ үг дуу ч үгүй хоёр гараа халаасандаа шургуулсан хэвээр дэргэдүүрээ шавхай шалбааг үсэргэн давхих сүйх тэргэнд ч зам тавихыг мэдэх янзгүйгээр гандаж хуучирсан муу дээлээ бороонд салам цохиулан мөрөө эвхэн зогсоцгоов. Тэгтэл тэдний зарим нь тэр дорхноо холхин харуулын офицеруудын дэргэдүүр өнгөрөн буй сүйх тэргэнд суугаа хатагтай нар, явган хүний замаар, намбатайяа алхах ноёдын урт хормойт гоёмсог дээлээр нүдээ хужирлана. Тэдний ихэнхийн байдлыг үзвээс айсан сонирхсон шинжгүй бөгөөд зөвхөн л өөрсдийгөө хэн болохоо үзүүлэхийг хүссэн нь илт бөлгөө. Тэнд хуран цугларагсад ордны цонхноос нүдээ үл салган гөлөрцгөөх тул нившин орох борооны ус тэдний нүүрнээс гоожно. Торгон цэргийн морьтон эрс хашхичин давхилдаж тэнд хуран цугларагсад эсрэг этгээд дэх талбай гудамжны төгсгөл рүү ярагдан зай тавих авч түдэлгүй эргэн хумигдаж, нэг талд нь тэнгэрийн муухайд царай алдсан хүмүүс, нөгөө талд нь ордны чулуун хэрэм барайн дүнсийж ангал хавцал үүснэ үү гэлтэй харагдана.
Дидерих
— Ямар учир нь олдохгүй юм бэ? Цагдаа нар яагаад энэ жигшүүрт борчуулыг навсартал элдээд өгдөггүй юм бэ? гэвэл Вибель
— Та тайвширч үзэгтүн! Цагдаа харуулууд гэдэг чинь нарийн чанд заавар даалгавартай улс. Та засаг төр бол нарийн нягт боловсруулсан бодол санаа гэдгийг итгэгтүн! Улс гүрний цогцост гарсан энэ мэтийн ялзралыг тэр дор нь нам цохин, сүр сар хэмээн хийдэггүй ажил, урьдаар жаал харж азнаад эмнэгдэхээр болохоор нь сая эхэлдэг учиртай гэв. Вибелийн хэлсэн тэрхүү ялзрал нь өдрөөс өдөр бүр газар авсаар, хорин зургааны өдөр бүр ч хүчтэй болсон гэнэ. Ажилгүйчүүдийн тэрхүү сүрт жагсаал нь тодорхой зорилго өвөрлөн хотын хойд дүүргээс хэдийгээр таслагдсан авч хорихын завдал олгохгүй хавь ойрынхноо хамран зэргэлдээ гудамжнуудаас ч дийлдэхгүй цувсаар Унтерденлиндений хавьд нийлж ордны зүгээс хэчнээн элдэвч үерийн ус мэт, унаа хөсгийн замыг хааж, гудамжаар зорчигсдыг хэсэг бусгаар таслан нөмөрсөөр ордны өмнөх талбайг өнгө жавхаагүй үгээгүйчүүлийн далайд автуулан гүн рүү живэн буй хөлгийн шураг гэлтэй «Талх, ажил!» гэсэн хоёрхон үг бүхий уриа нь сүртэй цуурайтан, битүү нүргэлэв. Тэгснээ гэнэт «Талх, Ажил!» гэх сайх хоёр үгийг давтан тэнгэрийн дуун уу гэмээр хүржигнэж, бүхэл хотын дээгүүр хадав. Морьтон цагдаа нарын дайралт эхлэхэд «Талх, ажил!» гэсэн эмэгтэйчүүдийн дуу түгшүүрийн дохио шиг цангиналдаж, мөнөөх хүн далай давлан цалиглана уу гэмээр болов. Жагсагсад бут үсрэхдээ Фридрих хааны хөшөөний дэргэд зогссон сониучирхагсдыг ч хуу хамжээ. Тэдгээр нь бас жагсагчдын хөлд алба тамганыхаа газраа үрүүлчихгүй юм сан гэж гайхсан түшмэдийг хаман амь хоргодохоор тэмцэлдэв. Тэгтэл хилэгнэснээс нүүр нь сүртэй болсон нэгэн эр «Ингэж нялуурцгааж яах нь вэ? Одоо еврейчүүлийг цохих мөч ирээд байна», «Шинэ цаг эхэллээ» хэмээснээ Дидерихийг энэ чинь өнөөх Барнимтан уу даа гэхийн тухгүй олны урсгалд эргэн оров. Түүнийг тэр эрийн зүг тэмүүлтэл олны урсгал яахын завдал өгөлгүй эсрэг этгээд дэх цайны газрын цонх руу аваачин цонхны шил тар няр буух нь дуулдаж нэгэн ажилчны:
— Тийм ээ, надыг бортого бүрхгүй гээд даан ч элдэж байл уу! Болж болж! Гучин мөнгийг минь залил л уу! гэх нь сонсогдов. Дидерих нэг үл таних хүнтэй сайх хагархай цонхоор цайны газар орвол ундуй сундуй болон онхолдсон ширээнүүдийн хоорондох шилний хагархай дээр хүмүүс шахцалдана.
— Хэнийг ч бүү оруул! Бүтчих нь байна! гэж хашхиралдав. Гэвч хүмүүс чихсээр л байв. Цагдаа ч тэднийг шахсаар байв. Тийнхүү ялгуулсан жагсаал явахтай болж гудамж талбайг зайчлахад нэгэн этгээдийн
— Хараач та минь! Вильхелм хаантан! гэх дуун хадав. Дидерих тэгэхэд гудамжнаа үсрэн гарваас морьтой залран буй хааныг олон морьтон эрс дөрөө хавиралдуулан гудамжны энгээр холуур даган ар өвөрт нь хамгаалан явж харагдана. Хаантныг тийн заларна гэж хэн ч санаагүй бөлгөө. Ганцхан түүн дээр л бүгдийн хараа тусав. Гоёмсог хувцас, дуулгат титэм бүхий залуухан хаан эмх журам, эцэс төгсгөл, эв хавгүй хэдэн мянган хүний гудамж хахсан урсгал дунд содон амой. Эзэн хаантан тийн ордноосоо гаран залрах нь тэрхүү түмэн хүний урсгалаас болов уу гэхээр үзэгдэнэ. «Ажил, талх!» гэж хашхиралдан байсан хэдэн түмэн хүн тэгтэл хаантан тийн залрахуйд нам болцгоон Темпельхофын4 тал руу шаваарцгаав. Энэ үед тэртээ захад зогсоо сайхан хувцасласан хэсэг эр өвөр зуураа ийн хүүрнэлдэнэ. Нэгийгээ
— За ашгүй бурхны ачаар хаантан маань хэрхэхээ мэдэв бололтой гэхэд нөгөө нь:
— Уг нь хаантан хэрхэх учиртай байсан юм бэ? гэв. Гурав дахь этгээд:
— Энэ зэрлэгүүдэд л засаг төрийн сүрийг мэдүүлээд өгөх сөн! Хаантан бүр эднийг эрхлүүлж гүйцлээ шүү. Даанч өөрөө хоёр жилийн тэртээгээс эхлэн жолоо цулбуураа султгачихсан юм. Тэгэхэд л энэ муусайн харц олон ноорхойнууд нь бүүр цадигаа алдчихгүй юу! гэвэл дөрөв дэх этгээд:
— Хаантныг зүрхээ зүсүүлдэггүй тэнгэрлэг төрөлтөн гэдгийг дурдвал зохино. Ноёд оо, энэ чинь бүхэл бүтэн түүхэн үеийн нэгэн агшин зуурынх шүү дээ хэмээв. Тэдний тийн хүүрнэхийг дуулаад Дидерихийн айдас хүрэв. Тэгтэл хамгийн сүүлд үг хэлсэн тэр хөгшин ноёнтныг өөр лүүгээ эргэхэд нь харвал хууз цагаан сахалтай төмөр загалмай одонтой хүн байв. Үл таних тэр хөгшин шууд Дидерихэд хандан:
— Залуу минь манай оройн дээд чандмань эрдэнэ жавхлан төгс залуу хаантан юу айлдсаныг удахгүй сургуулийн багачуул номоосоо цээжилж байх вий. Та харна аа гайгүй гэв. Ихэнх ноёд энэхэн үед цээжээ дүүхэлзүүлэн баяр баясгалантай харагдав. Хаантны бараа бологсод ингэхэд бүр яахаас ч үл буцам царайлаад тэнгэрлэг эзэнтнийхээ олныг өршөөн тийнхүү соёрхсоноор, ший жүжигт тоглоно уу гэлтэй хуран цугларсан харц олныг морьдоор гийгүүлэн загнацгаан, ер нь эд нар айсан царай байна уу хэмээн олныг ширэв татан явцгаах нь үзэгдэв. Эзэн хаантны хувьд харц олныг тийнхүү сүрдүүлэн явахаа хааны ялгуулсан аугаа их хувь заяа гэж бодох янзтай царайгаа асга хад шиг барайлгаж догшин хоёр мэлмийгээ, шагшин уулгалсан олны дээрээс аянга цахилгаан буулгах нь уу гэмээр цахилуулан заларна. Түүний тийн явах нь тэнгэр бурхны амилсан хувилгаан би бээр бужигнан самуурсан хамжлагууд та нартай хэрхэн яаж дүйцнэм гэлтэй бөгөөд ганцаараа ч зэр зэвсэггүй тэдний дунд зүрхлэн орж хамгийн үнэтэй цэнтэй оройн дээд чандмань эрдэнэ болохоо үзүүлэх сэн! Тэнгэр бурхан төрсөн хөвгүүнээ орхичхоогүйг албат иргэддээ харуулах сан! Харц олондоо ялгуулсан үйлийнхээ аугаа ихийг сэнхрүүлэн өөрсдийн нь хүчин хомсхоныг нь мөнхөд мэдрүүлэх сэн! гэх янзтай харагдана. Зураачийн бүрхтэй нэгэн залуу тэгтэл Дидерихийн дэргэд ирж:
— Бид Наполеоныг Москвад бараа бологсодгүй гав ганцаараа олны дунд гудамжнаа зогсоогоор урласан тийм нэгэн зургийг андахгүй байх аа гэхэд Дидерих:
— Тийм ээ, гайхамшигтай хөрөг шүү гэж хэлэх гэсэн авч дуу нь гарч өгсөнгүй. Ахиад л нөгөө эрийг
— Ший жүжиг шиг л болж байх шив дээ. Харамсалтай нь жүжигчид нь авьяасгүй төржээ гэхэд Дидерих нүдээ яг л хаантан шигээ гялалзуулан
— Та тань бас л энэ самуучуулын нэг үү? гэв. Амьдралдаа анх удаа дотоодын дайсан этгээдийг тийнхүү үгээрээ мохоон сайн үйл гэгчийг хамгаалан буй өөрт нь даан ч дээ ийм түүхэн үед нь ингэж ч байх гэж дээ гэж бодохоос зүрх нь оволзоход, цээжээрээ сайх эрээс илүү шиг санагдсан Дидерих орчноо өөртэй нь адил таашаахгүйг гадарламагцаа зориг шулуусан түүний хавиргаар нь хана руу шахсанаа бүүр дээр нь гэсэн шиг малгай руу нь өгөөд орхитол хавь ойролцоох нэг санаатнууд ч малгайг нь унатал тал талаас нь буулгав. Дидерих шинэ танилуудтайгаа тэндээс цааш хөдлөхдөө
— Тэгэх нь тэр мууд багадсан вий! Ядахдаа ганц ч сорви гаргасангүй шүү гэв. Тэгтэл хууз сахалт, төмөр загалмайн одонтой түрүүчийн хөгшин дэргэд нь аль хэдийнээ ирчихсэн, гарыг нь атган
— Сайн байна уу! Залуу минь. Сайн байна! гэвэл Дидерих амьсгаадсан чигээрээ
italki
— Аргагүйн эрхэнд тэвчээр алдав. Энэ муу гударга маны энэ түүхэн үеийг гутаана гэнэ шүү гэв.
Хөгшин
— Та цэргийн албан хаасан уу? гээд Дидерихийг:
— Би дуртайяа цэргийн албанд насаа барах байсаан! гэхэд
— Аргагүй, аргагүй, яаж ч өдөр бүр Седаны5 бидэн шиг л явах бил ээ! гэж төмөр загалмайгаа илээд, — Седаныхан гэгдэгсэд чинь бид шүү дээ гэхэд Дидерих нуруугаа цэх болгон харц олныг сүр сүлдээрээ номхотгон заларч яваа хаантнаа зааж
— Ээ дээ энэ ч бас седанчуулын ялалтаас дооргүй юм болж байна шүү гэвэл хөгшин
— Ёстой тийм хэмээв. Гэтэл нэг хүн:
— Хүндэт ноёнтон болгоох сон болов уу гэснээ тэмдэглэлийнхээ дэвтрээ гарган, — Энэнийг тань сонинд бичих хэрэгтэй. Аятайхан дүрслэл байна. Ойлгож байна уу? Наадах тань социалистуудыг бөөрнөөс нь ганц аятайхан ёвроод авахаар юм байна гэв. Дидерих тэгэхэд нь амьсгаадсан хэвээр
— Яльгүй юм даа. Дотоодын самуучуулын эсрэг л хөдөл гэдэг сэн болоосой! Хаантайгаа хамт байсан цагт бидэнд эмээх айх юм юу байх сан бил ээ? гэхэд нь сурвалжлагч
— Наадах хэлсэн тань хэрэгтэй зүйл байна гэснээ дээр нь нэмэрлэн «Бахархан шуугилдсан хүн ардын дундаас хаант төрдөө чин шударга бат итгэлээ халуунаар илтгэсэн уриа уухайн дуу тэнгэрт хадсаар байв» гэж татлан бичив. Дидерихийг нэгэн санаатнуудынхаа адил Уриа хэмээн хашхиран байтал уухайлан дайрсан хэсэг хүмүүсийн урсгал түүнийг Бранденрбургийн хаалганы зүг аваачваас ялалтын гулдант хаалганы доороос хоёрхон алхмын дэргэдүүр хаантан нь дүрээрээ морьтойгоо залран дөхөөд иржээ. Хатуу догшин бодол нүүр царайнд нь илхэн, мэлмий нь цогтойёо гялалзах эзэн хаантныхаа тэргүүнийг сайн харж авахын завдалгүй хажуугаар нь түлхэгдэн өнгөрөхөд Дидерих чадал чинээгээрээ уухайлав. Хаантны тэр залран яваа нь хүч тэнхээ нэмж баяр баясгалантай болгохуйд бие нь хүртэл хөнгөрөх мэт болжээ. Дидерих бүрх малгайгаараа бөөн хүмүүсийн дээгүүр германчуудын баяр баясгалан нүргэсэн тэнгэр өөд урам зоригтой даллан байхдаа: Хараач та минь ялалтын гулдант хаалганы доор тэнд засаг төрийн амилсан хувилгаан хүрэл царайлан, хоёр хурц мэлмийгээ гялалзуулсаар морьтой залраад ирлээ! Германчууд биднийг гатчин байх ёстой засаг төрийн амилсан хувилгааны унасан хүлгийн нь туурайг бид үнсэх учиртай! Энэ гэгээн засаг төр л өлсгөлөнгүүдийн үймээн самуун, инээд ханиадыг няц гишгэлэх ёстой! Түүнийг бид яах ч үгүй. Тиймээс ч бид түүнийгээ хайрлан, түүнийгээ онголон шүтнэ. Бидэнд ангид бурууг дотнолон үзэх ёсгүй. Энэ засаг төрийг бид ийн сүслэн дагах нь чухамдаа бидний мах цуснаа шингэсэн тавилаан. Бид гэгч болбоос энэхүү тэнгэр бурхны ариун бодгалийн нулимдас агч молекул гэгдэх өчүүхэн хэсгийн өчүүхэн хэсэг нь агч атом нь болой! Германчууд бидний хэн ч ангид тусдаа бол юу ч бус. Харин шинэ Тевтончуул, цэрэг арми, албан тамгын газар, сүм хийд, шинжлэхүй ухаан худалдаа аж үйлдвэр зэрэг аливаа нэгдэл холбоо мэтээс тогтсон, торгон оройдоо төмөр мэт хатуу, гал адил гэгээтэй, хаан эзэнтэй, сүмбэр уул мэт суурьтай, эзэнт төрийн олон дамжлагат асар том суварга болбол өөр хэрэг ээ! Энэхүү нэр цогцсын эрх мэдэлтний ивээл доор амьдран, түүний нэгэн эс болон түүний эсрэг хэн хандана, хэн хөндийрнө, тэдэнтэй эцсийн дусал цусаа хүртэл тэмцэн тулалдаж эрх засаг төр эзэн хаандаа муур нохойн шиг зүтгэх минь! гэж нэгнийг санан зогсов. Ёслолын гулдант хаалтыг бүслэн хамгаалсан цагдаа нарын нэг нь түүний цээж рүү түлхэн байвч Дидерих сэтгэл догдолсондоо нүдээ цог золбоотойхон гялалзуулан, толгойгоо эргэм хөөрчихсөн хаантныхаа сүр хүчин төгс гэгээн дүрийг бишрэн түүний араас гэдэс нь хоржигносон борчуудын дэргэдүүр үсэргэв. Дидерих тэгэхдээ яг л өөртэй нь адил, сэтгэл хөөрүү дэргэдэх ноёдоосоо, түрүүлэн харж харгалзах цагдаа харуулын нь хүчин мөхөстсөн буйг самбаачилж олив оготно шиг хэдэн давхар бүслэлт хамгаалалтыг чөлөөчлөн нэвтэрч, хаантнаа Тийргартен талбайд ахин харав. Дээдсийн замнах улаан замыг сүвэгчлэн олсон цөөхөн эрсийн нэгэн болсон Дидерих эзэнтнээ сахиулуудаасаа ганцаар тасран салахад нөхдөөсөө мөн ганцаар тасран угтвал, хэт биширч хөөрсөндөө хувцас хунараа буртаглан товч шилбээ тасалж нүдээ галзуу юм шиг гялалзуулсан түүнийг гэгээнтэн нь морин дээрээсээ цоргих адил ширтэв. Дидерих тэгэхэд малгайгаа аван, үг хэлэх гээд дуу эс гарахуйд, хий л амаа ангалзуулан мэхэлзэв. Тэгээд аргаа барахдаа ёслох гээд шалбаагнаа халтиран унахдаа годосхийн хөлөөрөө ус үсэргэвэл, тэгэхийг нь харсан хаантан бараа бологсдодоо хандан,
— Энэ хүн лав хаан төрд элэгтэй, үнэнч албат мөн байна гэж гуяа алагдан хөхөрч цааш хөдөлбөл Дидерих өөрөөсөө холдон одох эзэнтнийхээ гэгээн дүрийг шалбаагт суусан чигээрээ амаа ангайн ширтсээр хоцров.


ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дидерих хувцасныхаа шавхайг ойр зуурхнаа цэвэрлээд харихаар явахдаа гудамжинд сандал дээр сууж буй нэгэн хүүхэнтэй дайралдав. Түүнээс холуур гарахаар дөлтөл харин мөнөөх авхай ширтсээр байв. «Юун ичгүүргүй амьтан бэ?» гэж бухимдан ажвал тэр нь харин Гөппел гуайн охин Агнес байлаа. Хүүхний царай яагаа юм бол оо гэхээр цайсан үзэгдэв. Түүнийг,
— Би саяхан эзэн хаантантай нүүр учрав гэж дуу алдвал Агнес:
— Аа эзэн хаантай юу? гэж шал өөр ертөнцөөс өгүүлнэ үү гэмээр дуу гарав. Дидерих тэгэхэд өөрийг нь багалзуурдан буй, ямар нэгэн юмнаас салах гэж байна уу, гэлтэй гараараа дохичин
— Манай оройн дээд, чандмань эрдэнэ, жавхлан төгс хаантан маань үймэн бужигнасан самуунуудын дунд ганцаараа байлаав шүү! Тэдгээр самуунуудыг цайны газрыг дайран эвдлэхэд би ч бас тэнд нь байв. Унтерденлиндений өргөн гудамжинд эзэн хаантны төлөө дотоодын дайсантай цус урсган тулалдав. Ээ чааваас, бууны амтыг нэг үзүүлэх сэн гэхэд нь Агнес:
— Тэд нар чинь өлсөөд л тэр шүү дээ! Хөөрхий зайлуул яг л бидэнтэй ав адилхан хүн шүү дээ! гэв. Дидерих нүдээ ууртайгаар эргэлдүүлэн:
— Хүн ий? Тэд чинь дотоодын самуун дайснууд гэснээ бүсгүйн айсан байдалтай байхыг хараад нэлээд тайвшран:
— Энэ муусайн ноорхойчуудын уршгаар бүх гудамж талбай хаагдах нь танд бас таатай байна уу? гэв. Нээрээ л тэр нь Агнесэд эс таалагджээ. Түүнийг өөртөө хэрэглэх аар саархныг хотоор цуглуулж байгаад харих гэхэд нь гудамжны морин тэргүүд үгүй болон хөл нэвтрэх аргагүй болсон байлаа. Энэ чийгтэй хүйтэнд эцэг нь лав араас нь зовж байгаа ажээ. Тэгээд хүүхнийг яая байз! гэсэн байртай байхад Дидерих бүхнийг санаснаар болгохоор амлав. Тэр хоёр хамт хөдлөв. Эхлээд ярихаар юм санаанд нь ер орж өгөхгүй дэмий л энэ тэрийг харж хаагуур явахаа зөвшицгөөв. Тэд тийн явсаар навч шилмүүс унан хөглөрсөн нүцгэн моддын дунд ирэв. Дидерих, энэхэн үед, өнөөх эрхэмлэдэг эр зоригоо яачхав аа? гэхээр байв. Түүнд яг л Агнестай хамгийн сүүлчийн удаа зугаалахдаа, Мальманд хэрхэн зүрхээ зүсүүлж дэргэдүүрээ өнгөрсөн гудамжны морин тэргэнд үсрэн зугтсан шиг нь гутаж гуньсан байдал илт харагдав. Агнес:
— Та ер нь манайхаар оролгүй мөн ч их удав даа. Аав танд захиа бичсэн байх аа? гэвэл Дидерих:
— Тийм ээ, аав маань өөд болоод гэв. Агнес тэгэхэд юуны өмнө гүн эмгэнэл илэрхийлээд:
— Та ингэхэд гурван жилийн өмнө яагаад гэнэт бараа сураггүй арилаад өгсөн билээ? гэвэл Дидерих:
— Тэрнээс хойш нээрээ гурван жил болчихсон уу? гэснээ тайвшран хуучин байдлаа олоод, нийгэмлэг гэсээр завгүй явсан, мөн тэндхийн дэг журам нь хатуу чанд байсныг нэгд нэгэнгүй тоочсоноо, бас тэгээд цэрэг явсан гэв.
Хүүхэн
— Аа! гэж дуу алдан түүнийг ажигласнаа: — Та ч тэгвэл их даваагаа давжээ. Ингэхэд аль хэдийнээ доктор болчихсон биз ээ гэвэл Дидерих:
— Тэрний тухайд гэхэд одоо л нэг болох байх аа гэв. Хүүхний сүүлчийн асуудал нь түүнд таалагдсангүй. Уг нь Дидерих, өөрийнхөө ид хав болгодог өнөөх сорви, эзэн дээдсэрхүү төрх төлөвийг нь гайхан шалгаах юм бодож байжээ. Тэгээд тэр бүхнийг анзаарсан шинжгүйд нь тав алдан,
— Харин та... гэж ширүүн дуугарваас бүсгүйн үл мэдэг сэвхтэй бяцхан монхор хамартай зуувгар цагаан нүүр нь туяарснаа:
— Тийм ээ, миний хувьд гэвэл бие жаахан тааруу байлаа. Харин одоо нэлээд сайжраад байна хэмээв. Дидерих бүсгүйг өрөвдөн:
— Надад та улам хөөрхөн болсон шиг санагдана гэснээ сайх бүсгүйн улам турж эцсэнийг илтгэх мэт малгай нь томдоо юу даа гэхээр дух руу нь мушгиран унжих улаан хонгор үсийг ажиглав. Тэгээд урьдын явдлаа нэхэн санах лугаа, эдүгээ ч бүх юм өөрөөр эргэж дээ гэж бодмогцоо шамдангуйгаар
— За ингэхэд Мальман ноёнтон сайн уу гэвэл Агнес тоомжиргүйхэн:
— Та одоо түүнийг мөн л дурссаар уу? Түүнтэй дайралдах дайралдахгүй нь чухамдаа надад адил юм сан гэв.
— Ээ бас тийм гэж үү! Өөртөө зохиомжийн товчоотой болсон тэр эр ч одоо л ёстой нэг газар дэлхий хагартал өнөр өтгөн хурим хийж чадна даа.
— Та тань тэгээд юу гэх гээд байна вэ?
— Та тэр хүнийг эртнээс таашааж ирсэн бус бил үү?
— Ноён та яагаад тэгж бодох болов доо?
— Танд сэтгэлтэй тэр хүн үргэлж л бэлэн дэнчин тавьдаг байсан шүү дээ.
— Тэднийг болдог сон бол авахгүй гэмээр байсан л даа. Харин тэгвэл... хэмээснээ бүсгүй өмнөө хөглөрөх ноднин зуны шилмүүст навчсыг хараад, — Мальманы бэлгийг авахгүй бол таны өгсөн бэлгийг ч мөн л авахгүй ёстой байж дээ! гээд зовсон байртай таг болоход Дидерих зөөлөрч дуугүй болов. Хэсэг зуур чимээгүй явснаа Дидерих
— Хоёр гуравхан ширхэг цэцгийг чинь юун бэлэг гэх билээ дээ гэснээ эгдүүцэнгүйгээр, — Мальман танд бугуйвч хүртэл бэлэглээ биз дээ гэвэл Агнес
— Тийм ээ, зүүдэггүй нэг юм хэвтэж л байдаг юм гэв.
Тэгэхэд сэтгэл хөдөлснөөс Дидерих:
— Түүнийг чинь би бэлэглэсэн бол хэрхэх байсан бол? гээд амьсгаа даран чимээгүй болбоос бүсгүй дуулдахтай үгүйтэй,
— Тийм бол зүүнэ ээ гэв.
Тэр хоёр тэгээд нэг ч үг дуугаралгүй явснаа гэнэт түргэсэн алхлав. Бранденбургийн гулдант хаалганд дөхөж ирэхэд Унтерденлиндений өргөн гудамжаар цагдаа харуул дүүрсэн байх тул яаравчлан Доротеас гудамж руу эргэвэл ашгүй тэнд хөл хөдөлгөөн овоо багавтар байв. Дидерих тэгэхэд явдлаа дахин сааж инээд алдан,
— Нягтлан хянавал миний мөнгөөр Мальман танд дэнчин тавьсан нь итгэмээргүй инээдэмтэй. Тэр эр миний хэтэвчийг бүр гөвчихсөн, би ч ёстой нэг арчаагүй гэнэн хонгор залуу байжээ гэв.
Тэгэхэд бүсгүй зогтусан, алтан шар сормууст том нүдээ дүрлийлгэн түүнийг харснаа
— Аа! Юутай муухай юм болоов! Та надыг уучилж ажаамуу? гэхэд нь Дидерих өнгөрсөн юм даа, гэнэн байхын алийг тэр гэхэв гэсэн байртай өршөөнгүйгээр инээмсэглэвээс Агнес
— Яаж болох вэ, яаж болох вэ? хэмээн сандрангуйгаар хариу өчив. Дидерих чингэхэд
— За тэр ч яах вэ хамгийн гол нь та ч харимаар байна. Энд чинь хаашаагаа ч гарч болдоггүй болчихжээ. Ядахдаа гудамжны нэг ч морин тэрэг үзэгдээгүй шүү. Та надтай хамт манайхаар орж саатаач. Би энд суудаг юм. Та манайд орж, адаглаад хувцсаа түр эврээгээч. Аргагүй, аргагүй энэ зэргийн залуу бүсгүй ганц бие эрийнд яаж ганцаар зүрхлэн орох бил ээ? гэхэд нь уухайн тас гэсэн харц илэрхий бүсгүй:
— Та юутай энэрэнгүй вэ? гэж түргэн түргэн амьсгаадсанаа гадна үүдээр нь орохдоо, — Та юутай буянтай вэ? Би танд эс итгээд өөр хэндээ итгэх билээ гэв. Дидерих тэгэхэд:
— Би нийгэмлэгийнхээ өндөр нэр төрөө гутаахаар хүн биш юм шүү гэв. Тэр хоёрыг гал тогооны өрөөний өмнүүр өнгөрөхөд азаар харин тэнд нь хэн ч байсангүй. Малгай гадуур дээлээ тайлах уу даа? гэснээ хүүхнийг зовчихно гээд түүнийг хувцсаа өлгөтөл нь хүлээзнэв. Би эзэгтэйг эрж олоод цай чануулаадахъя гээд хаалга руу эргэн ухасхийвээс Агнес гараас нь шүүрэн түүнийг үнсчхэв. Тэгэхэд Дидерих цочин:
— Агнес та тань яах нь энэ вэ? гэж шивнэснээ түүнийг тайтгаруулахаар мөрөн дээр нь гараа тавиваас бүсгүй өөр лүү нь наалдав. Дидерих ч уруулаа хацарт нь ойртуулан эр хүнээ харуулав. Тэгээд тэврэлцэж хэн хэн нь түр зуур яаж байгаагаа мэдрэхээ болив. Бүсгүйн булбарай биеийн үнэр шингэсэн пансан нимгэн цамцны цаанаас хамрыг нь цоргитол, тачаадаж түүний хүзүү хэнхдэгийг хэдэнтээ үнстэл хэзээ ч ухаан санааг нь тийн эзэмдэж байгаагүйгээр хүүхний нүд талимааран уруул нь цорвойход өөрийн эрхгүй нэг мэдэхэд: — Агнес! Хонгорхон минь би чамд хайртай гэж өгүүлж байв. Тэгэхэд цорвойсхийсэн уруулынхаа завсраар халуун амьсгалаараа төөнөөд өөрөөр яаж ч эс чадах бүсгүйг, гар дээр нь унавал тосон авч өргөв.
Бүсгүй диван дээр суумагцаа цорхирон уйлав. Дидерихийг:
— Агнес аа! Надад битгий уурлаарай гэж аргадахад бүсгүй нулимс гүйлгэнэсэн нүдээ талимааруулан:
— Би баярласандаа уйлж байна. Би чамайгаа хэчнээн харсан гээч гэснээ Дидерихийг цамцыг нь товчлоход чи яагаад яаран товчилном! Би муухай харагдав уу? гэхэд Дидерих мөн л аргадсан чигээрээ
— Би чамайг гэртээ оруулахдаа саяхан юу гэж ам өглөө дөө? гэвэл Агнес ам өгөх өө? хэмээн лавласнаа:
— Хэнд тэгж ёсорхох чинь хэрэгтэй юм бэ? Би чамайг 3 бүтэн жил харуулдсан шүү. Гэтэл чи үүнийг огт мэдээгүй байх гэж! Хувь тавилан гэгч ямар догшин юм бэ? гэв. Агнесын ийн өгүүлэхэд гараа халаасандаа шургуулан зогсож байсан Дидерих «Энэ чинь ёстой л саваагүй хүүхнүүдийн хувь заяа буй заа» гэж бодов. Тэгснээ энэ дээр нь бүсгүйн ам өчгийг нь сонсдог хэргээ гэж бодоод ингэхэд чи үнэхээр л ганцхан надыг л гэж байлаа гэж үү? гэвэл бүсгүй,
— Би чиний надад итгэдэггүй мэднэ ээ. Үнэндээ гэхэд чамайг ахиад харахгүй биз ээ. Ингээд л бүх юм өнгөрлөө гэж бодохоос хэцүү юм надад байхгүй байсаан. Тийм шүү. Түүн шиг аймшиг үнэхээр байгаагүй. Би тэгэхээр үл барам тэр тухайгаа чамд бичих сэн, хэлэх сэн гэж байлаа. Гэтэл төдийлөн намайг хайхрахгүй болохоор чинь үнэндээ зүрхэлж чадаагүй. Бодол болсоор байж бие минь муудахад аав минь намайг дагуулан Берлинээс явахад хүрсэн дээ гэлээ. Хаашаа тэр вэ гэж Дидерихийг асуухад Агнес юу ч эс дуугаран харин түүнийг өөр лүүгээ татан намайг үнэнээсээ хайрлаж үзээч! Надад чамаас өөр хэн байх бил ээ? гэхэд нь Дидерих чамд ч олон хонгор бий биз дээ? гэж егөөтэйхэн инээмсэглэв. Агнесын тийн хайр сэтгэлтэйгээ илчлэх нь үнэ хүндээ бууруулан сааж Дидерихийг хамраа сөхөхөд хүргэв. Дидерих тэгээд ч: — Мальманыг яах вэ? гэж ёжтойхон асууснаа: — Та хоёр ямар ч атугай жирийнгүй шүү дээ гэхэд нь Агнес биеэ цэхлэн царайгаа барайлгав. Дидерих: — За за үүнийг мартацгаая гэж аз жаргалдаа ташууран, төлөв төрхөө тийн алдсанаа итгүүлж тайтгаруулахыг оролдов. Тэгээд бүсгүйг явахаар алгуурхан хувцаслахуйд аав чинь усанд унасан чулуу шиг чиний ийн алга болчихсоныг мэдэхгүй байгаасай гэвэл Агнес мөрөө хавчисхийн Дидерихийг хаалга нээхэд үүдэн дээр нь агшнаа саатан, түүний өрөөг эмээнгүй байдлаар алгуурхан нэг харснаа өөрөө өөртөө өгүүлэх адил, магадгүй, би энд ахиад хэзээ ч ирэхгүй байж. Надад өнөө шөнө л үхэж амрахаас өөр сайхан юм алга гэж шивгэнэв. Сэтгэл нь ихэд хөдлөн уярсан Дидерих:
— Юу гэнэ ээ? Яах чинь энэ вэ? гэвэл бүсгүй хариу болгон, түүнд наалдан бэлхүүсээр нь тэвэрч цээжээ, түүний цээжинд наан, уруулыг нь шимэн озов. Өөрийн нь тэгэхэд дургүйцээгүй явдалд нь уярсан бүсгүй өөрөө хөндийрөн нүдээ алгуурхан нээж үгээ зөөн: — Намайг өөрөөсөө их юм шаардана байх гэж чи минь битгий бодоорой! Би чамд ердөө л хайртай. Цаашдаа хэзээ ч хайрласаар байх болно оо гэв. Агнесыг гарахад нь Дидерих, сүйх тэргээр дөхүүлэх гэвэл бүсгүй харин явгаар явна гэлээ. Замдаа Дидерих, Агнесын гэр орныхон ахан дүүс танил талуудыг нь шалгаасаар явтал нэг мэдэх нь ээ нь, тэр хоёр Дель Альяан Платц хэмээгч өргөн чөлөөнд хүрэхэд сөөнгөдүү тэвдсэн дуугаар: — Чи намайг ажил төрөл бодож зорьсноо ор тас мартан өөрийгөө л гэлээ гэж битгий бодоорой! Ингэхэд чи минь минийхээ улаан мөнгөний орлогогүй цонж явааг ойлгож байгаа байх аа. Надад юуны өмнө сургууль соёлоо дуусган гэр орноо тохижуулах хэрэг байна гэв. Агнес талархангуй найрсгаар: — Хожмын нэгэн өдрөө чиний авааль гэргий болж чадвал түүн шиг жаргалан надад үгүй гэв. Бүсгүйг Бюлхер гудамжнаа дөхөж ирэхэд Дидерих алхаагаа саан
— За одоо ч би буцна байгаа даа гэж түгдрэнгүй өгүүлэхэд Агнес:
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Боол 1 - 5
  • Büleklär
  • Боол 1 - 1
    Süzlärneñ gomumi sanı 4416
    Unikal süzlärneñ gomumi sanı 2307
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 1 - 2
    Süzlärneñ gomumi sanı 4301
    Unikal süzlärneñ gomumi sanı 2273
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 1 - 3
    Süzlärneñ gomumi sanı 4115
    Unikal süzlärneñ gomumi sanı 2046
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 1 - 4
    Süzlärneñ gomumi sanı 4345
    Unikal süzlärneñ gomumi sanı 2179
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 1 - 5
    Süzlärneñ gomumi sanı 4570
    Unikal süzlärneñ gomumi sanı 2179
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 1 - 6
    Süzlärneñ gomumi sanı 4504
    Unikal süzlärneñ gomumi sanı 2215
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 1 - 7
    Süzlärneñ gomumi sanı 224
    Unikal süzlärneñ gomumi sanı 180
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.