Latin

Артур Вангийн Өргөөнөө - 17

Süzlärneñ gomumi sanı 4684
Unikal süzlärneñ gomumi sanı 1980
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Хачин юм боддог хүн юм. Яагаад?
— Яагаад гэдгийн учрыг чамд хэлж өгье. Их том гэмт хэрэг хийсэн хүнийг шившгийн баганад хүлж болох уу?
— Үгүй ээ.
— Тэгвэл ялимгүй юм хийсэн хүнийг ялимгүй шийтгээд дараа нь алах шударга хэрэг үү?
Хэн ч хариу дуугарсангүй. Энэ бол миний анхны ялалт байлаа. Төмрийн дархан анх удаа мухардаж миний үгэнд хариу өгч чадахгүй болов. Бүгд үүнийг ажиглав. Сайн сэтгэгдэл төрүүлэв.
— Чи яагаад дуугарахгүй байна? Чи дөнгөж саяхан шившгийн баганыг алдаршуулж ирээдүй зуунуудыг зүхэж байгаагүй сэн бил үү. Шившгийн баганыг устгах нь зүйтэй гэж би үздэг. Ямар нэг ялихгүй зүйлээс болж ядуу хүнийг шившгийн баганад хүлэхэд юу болдог билээ? Цугласан олон хүн түүнийг доромжлон бахладаг биз дээ?
— Тийм ээ.
— Хүмүүс бөөн шороогоор шидэж эхлэхэд тэр хүн нэгнээс нь бултаж ядахад нөгөө талаар нь шидэхэд цохиулан сандрахад инээдээ баран хөхрөлддөг биз дээ.
— Тийм ээ.
— Бас үхсэн муураар хүртэл шиддэггүй гэж үү?
— Шиддэг ээ.
— Тэр олон хүний дотор урьд нь ямар нэг юман дээрээс болж гомдсон, тэгээд хонзон санасан жишээ нь зангаасаа болоод ч юм уу эд хөрөнгөнөөс болоод ч юм уу өөр бусад юухнаас ч юм болоод өс санах болсон хүн байхыг хэн байг гэх билээ. Тийм улс чинь үхсэн муур, бөөн шорооны оронд чулуу тоосгоор гэнэт шидвэл яах вэ?
— Гарцаагүй тэгнэ.
— Тийм хүнийг бүх насаар нь эрэмдэг зэрэмдэг амьтан болгоод хаячихдаг биз дээ? Эрүүг нь хуга цохих, шүдийг нь булга цохих, хөлийг нь хугалаад тэр нь яр шарх болж сүүлдээ огтлуулдаг, эсхүл өрөөсөн нүдийг нь заримдаа хоёр нүдийг нь бүлтлээд таг сохор болгочихдог шүү дээ.
— Үнэн, бурхан мэлмийгээрээ хардаг.
— Тэр хүнд бүр дургүй байсан бол тэр чигээр нь алчихдаг явдал ч байсан шүү дээ.
— Тийм юм гарч мэднэ. Үгүй гэхийн газаргүй л дээ.
— Та нарын хэн нь ч давилуун ихэмсэг зан, дээрэлхүү ааш, эд хөрөнгө юм уу, юугаар ч гэсэн өөрийн тосгоны хог новшнуудын атаа жөтөө төрүүлж дургүй хүргэж өөрсдөдөө муу хүн бий болгоогүй байх, та нарт хүмүүс бүгд сайн байх гэж би итгэж байна. Хэрэв та нарыг шившгийн баганад хүлж гэмээ нь та нар дажгүй зүгээр өнгөрнө гэж боддог юм шив дээ?
Даулийн нүд ониволзож байв. Мань хүн ялагдсан нь ил байлаа. Гэвч үг дээрээ бас ялагдсанаа хүлээхгүй байсан. Харин бусад нь шившгийн багана гэдгийг чинь нажид болтлоо үзсэн, тийм аймшигтай юманд орсноос шууд дүүжлүүлж үхсэн маань дээр гэж илэн далангүй үнэн голоосоо хэлэв.
— Шившгийн баганыг халж устгах нь зүйтэй гэдгийг би тодорхой нотолсон учраас одоо ярианыхаа сэдвийг өөрчилье. Манайд шударга биш хууль олон байдаг. Жишээ нь, чи шившгийн баганад хүлэгдэх ямар нэг гэм хийг, тэгтэл чамайг нуугаад өнгөрөг. Гэтэл тэр нуусан хүнийг өөр нэг хүн матаж орхивол “чи хүн нуусан” гээд шившгийн баганад хүлж байна.
— Тэр зүйтэй. Өөрөө матах ёстой байсан шүү дээ. Хуульд тэгж заасан байгаа гэж Даули хэлэв.
Бусад нь түүний хэлсэн үгийг дэмжив.
— Тануус бүгдээрээ тэгж бодож байгаа бол тийм болог л доо. Гэвч бага сага шударга биш юм байна. Гарын уртай хүний өдрийн цалинг магистраас нэг центээр тогтоосон байг. Хуульд: эзэн хүн ганц өдөр ч гэсэн, ажлын чухал шаардлагаас болоод ч гэсэн ажилчныхаа цалинг нэмсэн байвал тийм эзнийг шившгийн баганад хүлбэл зохино. Харин үүнийг мэдсээр байгаад хэлэлгүй дарсан хүнийг мөн торгож шившгийн баганад хүлэх ёстой гэсэн байдаг. Энэ л надад шударга биш юм шиг санагдаж байна. Даули, бас ч маш аюултай мэт, яагаад гэвэл чи өөрөө дөнгөж түрүүхэн бүхэл долоо хоногийн турш нэг цент арван таван милиэр төлж байсан гэж өөрөө ярих чинь билээ...
Энэ ёстой мундаг цохилт болсон шүү! Бүгдийг бут ниргэх нь тэр. Миний хиартал дэлсэх цохилт бууж тэнцвэр алдуулах хүртлээ миний бие тэр биеэ тоон инээмсэглэн малилзаж байсан Даулийн дэргэд огт мэдэгдэлгүй, чимээ анир гаргалгүй, ямар ч сэжиг авуулалгүй мяраан очоод аваад хаячих шиг юм болгосон доо.
Мөн ч мундаг нөлөөтэй юм болсон доо! Тийм ахар хугацаанд тийм их амжилт олж байснаа би огт санахгүй байна.
Харин хормын төдий өнгөрсөн хойно харж байвал би давсыг нь ялимгүй хэтрүүлчихсэн байлаав шүү. Тэдэнд цохилт өгөх гэсэн болохоос биш нухчихъя ч гэж санаагүй юм л даа. Гэтэл тэд үхэлд тун дөхөж очсон байв. Тэд шившгийн багана гэгч юу болохыг мэдээд одоо тэр зүйл нүдэнд нь ив илхэн харагдаж зүс мэдэхийн төдий хүн алтан хошуу хүргэхэд өөрснөө тэр цээрлэлийг биеэрээ амсах нь гэж бодохоос сүнс нь зайлж байх шиг байна. Нүүр царай нь цайн, хамаг бие нь дагжин, хэл нь орооцолдон, арчаагаа алдсан харагдана. Айсандаа үхсэн амьдын хооронд үлгэн салган болсон арчаагүй амьтад болов. Тун аягүй юм болж билээ. Тэд намайг амаа мэдэж яваарай гэж гуйгаад гар хөлөө барилцан зүгээр болж идэх уухдаа инээж ханиан орно биз гэж би бодож байсан юм. Тэгсэн чинь тэгдэггүй. Би бол харь газрын хүн байсан, тэд бүх насаараа хатуу дарлалд нэрвэгдэн хэнд ч итгэхгүй болж, хүн арчаагүй байдалд орсон үед зүгээр орхихгүй харин ч хазайсан дээр нь түлхэнэ гэдэг ёсонд байж сурчхаад өөрийн төрсөн ах дүү саднаас бус ямар ч хүний зүгээс шударга буюу сайн санааны юм гарч ирнэ гэж огт боддоггүй ажээ. Намайг сайн сэтгэл гаргаж шударга ёсыг баримтална уу гэж гуйх хүслэн байвч тэгж гуйх зүрх зориг нь хүрэхгүй байжээ.


Гучин дөрөвдүгээр бүлэг. ЯНКИ, ВАН ХОЁР БООЛ БОЛОН ХУДАЛДАГДАВ


Одоо яах билээ? Яарах л хэрэггүй. Өөрөө нэг тойруу дасгуулах арга бодох цаг зав олох, тэднүүсийг жаал сэхээж ухаан оруулах хэрэгтэй байлаа. Түрийвчин гар буугаа ажиллуулах гэж оролдоод чулуу шиг хөшиж тэр тоглоомоо гартаа атгасаар буй Марко миний өөдөөс харж сууж байлаа. Тэр бууг нь гараас нь авч нууцыг нь таниулж өгье гэлээ. Нууц гэнэ! Ийм жаахан юманд ямар нууц байдаг юм! Гэвч тэр цагт тийм оронд энэ мэтийн зүйл ч нууц юм байсан юм.
Оньсон ажиллагаатай юм эдэлж огт мэдэхгүй гайхмаар улс байсан даа. Өөрсдөд нь ямар ч оньсон механизм байгаагүй юм чинь яаж ч тийм юм мэдэх билээ. Түрийвчин гар буу гэдэг маань зузаан шилээр хийсэн давхар хоолой байсан юм. Дотроо пүрштэй, түүнийг нь дарахлаар пан хийн буудна. Тэгж буудахад ямар ч хор хүргэхгүй, үрлэн сум нь гарын алганд л үлдэнэ. Үрлэн сум нь янз бүрийн хэмжээтэй, зарим нь гоюуны үр шиг, зарим нь арай том, түүгээр зоос орлуулна. Гоюуны үрийн дайтайг нь мильрейсээр, арай томхныг нь милиэр сольдог байсан. Тэр гар бууг түрийвч болгон хэрэглэдэг байсан, тэгэхэд тун эвтэйхэн түрийвч болно. Харанхуй байхад ч гэсэн тооцоо алдахгүйгээр өр төлбөр өгч болно. Хантааз чинь халаастай бол хантаазныхаа халаасанд буюу хажуу хацарт нь авч явж болно. Би олон янзаар хийсэн болохоор хамгийн том нь нэг доллар хүрэх олон үрлэн сум багтана. Зоосны үрлээр солих нь засгийн газарт тун их ашигтай байсан юм. Яагаад гэвэл төмөр бол үнэ цэнэ гэх юмгүй, хуурамч зоос гарах болов уу гэж айх явдалгүй байсан, яагаад гэвэл тэр вант улсынхаа дотор надаас өөр үрлэн сум хийж чадах хүн байгаагүй юм. «Мөнгө буудах» гэдэг үг нийтэд дэлгэрч мартагдалгүй явсаар одоо хаанаас гарсныг нь хэн ч эргэлзэхгүй байгаа хэр нь арван есдүгээр зууныг хүрч ирсэн юм.
Яг тэр үеэр бидэнтэй ван хамтарлаа. Нойроо авч нэлээд сэргэсэн байв. Одоо бидний амьдрал алхам бүр аюулд учрах осолтой болсон учир миний сэтгэл амархан хөдөлж уцаардуу байлаа. Вангийн нүдийг сэжигтэйгээр харахад мань хүн нэг болохгүй юм хэлэх хийх нь илт байв. Золиг чинь, цагаа олж чаддаггүй байх гэж үү дээ!
Би эндүүрсэнгүй. Ван юу юугүй хөдөө аж ахуйн талаар ямар ч аа маагүй юм ярьж эхлэв. Миний хамаг биеийн хөлс цувлаа. Чихэнд нь: «Та бид хоёр тун аюул осолтой юманд орох нь байна шүү. Энэ хүмүүсийн итгэлийг эргүүлэн авахаас нааш минут бүр осол аюулаар дүүрэн байна. Үнэт цаг алдаж болохгүй» гэж шивнэмээр л байлаа. Шивнэвэл бид хоёрыг хуйвалдаан зохиож байна гэж бодох байсан болохоор болохгүй байсан юм. Ванг тэсрэх бөмбөгөн дээр суучхаад золигийн сонгинын тухай бодлогошрон ярихыг нь чагнан малилзан инээж суухаас өөр домгүй болов. Анх нь аюул нөмөрсөн байдалд баахан барьц алдаж байсан болохоор би вангийн ярьж буй үгний учир утгыг нарийн бодож чадаагүй боловч дайны ажиллагааг хэрхэн явуулах төлөвлөгөө боловсруулсан хойно вангийн их бууны хорооны зэрэг зэрэг галлах чимээ чихэнд дэлдэж гарлаа:
— «... миний бодоход энэ бол хамгийн шилдэг арга биш, мэддэг хүмүүсийн санал зөрдөг боловч зарим нь хэлэхдээ сонгиныг хүний биеийн эрүүл мэндэд хортой гэх, ялангуяа түүнийг болохоос нь өмнө зулгаавал тийм гэдэг...
Сонсогчид амьд байгаагийн шинж тэмдгийг илтгэн бие бие рүүгээ гайхан харж нүдэнд нь түгшүүрийн оч гялалзах болов.
— ... зарим нь нэлээд үндэстэйгээр нотлох боловч энэ бол төдий л онц зүйл биш, яагаад гэвэл лэгсваа болон бусад тариан зүйлийг болоогүй байхад нь газраас ухаж авдаг.....
italki
Сонсогчид тун их балмагдан айж цочсон байдалтай болов.
— ... гэлээ ч гэсэн идэхэд нэлээд боломжтой байдаг, ялангуяа байцайны сэтгэл тайвшруулах шүүсийг хольж төрөлхийнх нь яхир чанарыг зөөллөөд өгөх юм бол...
Гийчдийн нүдэнд зэрлэг адгуусны айж үргэсэн шинж илэрч амандаа:
— Энэ хүн юу ярина вэ? Бурхан энэ тариачны ухаан санааг балартуулсан байна шүү дээ! гэв.
Би муу юм болохыг урьдаас мэдсэн болохоор дороос өргөсөнд хатгуулсан юм шиг ондгонон сууж байлаа.
— ... цааш нь, хэрэв, хэрэв бүхний мэдэх нэгэн зүйлийг анхааран үзвэл, залуу амьтан буюу өөрөөр хэлбэл амьтны ертөнцийн шинэхэн нахиа нь бүхнээс илүү амттай бөгөөд сэрэх боловсроход үс нь дэндүү халуун болж махныхаа амтыг муутгадаг ийм нэг муу талтай, нэмэрт нь тэр амьтны ой гутам зан авир, буруу номын байдал...
Бүгд нэгэн зэрэг суудлаасаа огло харайн босож муухай чанга дуугаар: «Нэг нь урвагч, нэг нь солиотой юм байна! Алъя! Алчихъя!» хэмээлдэн бид хоёр луу дайрах нь тэр. Вангийн нүдэнд ямар шүү их цог золбоо гялалзсан гэж бодно! Хөдөө аж ахуйн талаар юу ч мэдэхгүй атлаа зодолдохдоо ч ид шидтэй юм шиг байлаа. Удаан хугацаанд мацаг барьсан амьтан чинь одоо байлдах тулалдахын мөн болсон байжээ. Төмрийн дархны эрүү рүү дэлсэн ар голоор нь унагаж байна. «Ариун Георгий минь, Британидаа тусал!» гээд дугуйчныг тэрий хадууллаа. Чулуучин ланжгар эр байсан боловч би төдий ядалгүй онхолдууллаа. Нөгөө гурав босож ирээд дахин дайрлаа. Дахин гурвуулыг унагаалаа, дахин босож ирлээ. Тэднүүс британийн шаргуу эрэлхэг чанараар унан босон байсаар сүүл сүүлдээ хэрчсэн махархуу юм болсон дог. Ядарсандаа гуйварч, ууртаа ухаан нь манарч дайсан, нөхөр хоёроо ялгахыг болиод бие биеэ гөвшиж гарах нь тэр. Тийнхүү бие биесээ гүвдэж эхлэхэд нь бид хоёр хажуу тийш болж тэднүүсийн бух нохой мэтээр ноцолдон дээр дороо орон үс гэзгээ уралцан бие биеэ хэмлэхийг нь ажиж байлаа. Тэд туслах хүч эрье газар нь хол болохоор явуулын хүмүүс тэднийг олж харахгүй байсны дээр өөрсдөө ядарчхаад явах сөгөөгүй байв.
Тэднийг тийнхүү харж байсан чинь тэдний дунд Марко байхгүй байгааг би санаандгүй мэдлээ. Ийш тийш харсан чинь байх газар алга. Энэ лав базаахгүй хэрэг, би вангийн ханцуйнаас угзарч сэмхэн зайлаад овоохойн дотор гүйлдэн оров. Тэнд хүн алга, Марко ч алга, Филлис ч алга! Тэр хоёр лав тусламж олохоор зам руу гүйгээ биз. Та бид хоёр одоо оргон зайлах хэрэгтэй байна, учрыг нь сүүлд тайлбарлаж өгье гэж ванд хэлэв. Бид хоёр цагаан талаар гүйсээр арайхийн ойн гүнд ороод эргэж харвал Марко, Филлис хоёр тэргүүлсэн, уур хилэн нь бадарсан олон хүн бид хоёрын хойноос нэхэж байв. Тэд дотор зарсхиймээр муухай хашхиралдах боловч бид хоёр айсангүй. Ой нь өтгөн шугуй байсан болохоор эвтэйхэн шиг орж очоод модон дээр гарчихлаа, тэд одоо биднийг яаж л олдог сон олог л доо. Гэтэл өөр дуу чимээ гарсан нь нохойн хуцах дуу байв. Энэ бол огт ондоо хэрэг шүү! Бидний зорилт нарийн төвөгтэй болов, урсгал ус олох хэрэгтэй болов.
Бид хоёр хөл мэдэн зугтахад хөөгчдийн дуу холдон холдсоор сүүлдээ хүнгэнэсэн юм болон хувирч байв. Нэг горхинд хүрч очоод ус руу нь үсрэн орлоо. Усаар нь уруудан урссаар гуч орчим ярд газар явлаа. Мундаг салаа мөчир нь яг усан дээр өнгийх том дүнзэн мод тээглэхэд нь бид хоёр мөчрөөр нь дамжин гол руу нь мөлхлөө. Мөшгөн хөөгчдийн дуу чимээ улам ойртож улам чангарч байхыг нь бодоход тэд бидний мөрийг олсон байх нь ээ. Нэг хэсэг тэр дуу чимээ тун хурдан ойртож байснаа чингэхээ болив. Ноход бидний усанд орсон мөрийг мэдээд бидний мөрийг олох гэж тэндээ баарч эргээр нь давхилдаж байгаа нь эргэлзээгүй.
Нөгөө модон дээрээ буйртайхан сууж аваад навчаар нь гайгүй сайн халхалсан хойно вангийн дотор онгойж амрах шиг болов. Харин би чингэсэнгүй. Нэг мөчрөөр нь дамжаад өөр нэг модон дээр очих нь зүйтэй санагдаад туршихаар шийдсэн юм. Бид хоёул туршсан маань амжилттай болсон бөгөөд ван л нэг удаа халтирч арай л ус руу уначхаагүй билээ. Тэндээ тун аятайхан тухалж навч мөчрөөр нь далдалж аваад нэхэн хөөгчдийн дуу чимээг л чагнаж суух ажил үлдсэн юм.
Гэнэт мөшгөн хөөгчдийн дуу чимээ ойртож бүр ч хурдан түргэн ойртоод голын хоёр захаар ангаалах маягтай сонсогдлоо. Улам улам чанга сонстож, архирах, чарлах, хуцах улих, хөлийн чимээ гарах зэргээр хажуугаар сүртэй юм болж салхи шуурганы аюул нөмрөх шиг болов.
— Усан дээр унжих мөчрөөр тэднүүс тааварлах болов уу гэж би айж байсан боловч тэгж бодсон маань буруу байсанд их баярлаж байна гэж би хэлээд одоо цаг алдаж болохгүй, эзэнтэн минь, хоёул цааш явъя. Та бид хоёр тэднийг төөрүүлж чадлаа. Мөд харанхуй болно. Хэрэв та бид хоёр дахин голоо гатлаад ямар нэг бэлчээр газар хүрч хоёр морь хэдэн цагаар хөлслөн авч чадах юм бол аюулаас мултрах байна даа.
Бид хоёр уруудсаар хамгийн доод талын мөчир хүрч байтал гэнэт өнөөх дуу чимээ дахин ойртох шиг сонсогдов. Чагнаад хөдөлж ч чадахгүй зогслоо.
— Юу ч олсонгүйдээ залхаад буцаж байгаа юм байна. Нөгөө хоргоддог газраа очоод тэднийг өнгөрөхийг хүлээдэг хэрэг гэж би хэллээ. Тэгээд дахиад л авирлаа. Ван чагнаж байснаа:
— Тэд эрсээр л байна. Эндээ байсан нь дээр гэв.
Түүний зөв байсан юм. Намайг бодвол ан гөрөөний талаар илүү мэддэг байжээ. Нэхэн хөөгчдийн дуу улам улам ойртсоор байлаа. Ван хэлэхдээ:
— Бид хоёрыг явган улс голоос хэдийхэн холдох вэ гэж бодоод эргэсэн байна гэв.
— Тийм байж таарах нь ээ, ноёнтон минь. Би уг нь өөрөөр бодож горьдсон юм сан.
Дуу шуугиан бүр ойртож тэдний толгойн сэргийлэх хэсгийнхэн нь хүрч ирээд голын хоёр талаар эргэлдэж байв. Голын нөгөө эргээс нэг нь:
— Тэр хоёр ухаантай улс болохоор энэ модны тэр мөчрөөр газар хүрэлгүй авирчихсан байж мэднэ, нэг нь авирвал сайн байна гэж хашхирав.
— Чөтгөр гэж, тэгье байз!
Би өөрийнхөө хаширласанд баярлаж байлаа. Хажуугийн нөгөө модонд шилжсэн маань зөв болжээ. Гэвч ямар ч хашир алхам маань юунд тээглэж мөргөөд балардгийг та бүхэн андахгүй шүү дээ. Хүний мулгуу ухаанд тээглэж орхидог шүү дээ! Дэлхийн нэгдүгээр зэргийн сэлэмч хоёрдугаар зэргийнхээсээ айхгүй, харин гартаа сэлэм хэзээ ч барьж үзээгүй юу ч мэдэхгүй хүнээс айна, яагаад гэвэл мулгуу гэдэг чинь хийхгүй ёстой юмыг л хийнэ, хийх ёстой юмыг хийхгүй, тэгэхлээр туршлагатай сэлэмч нь дийлдэнэ. Би хэчнээн билэг ухаантай байлаа гээд тэр харалган, хазгай тэнэг салбадайг андуураад гар гэсэн модон дээр нь гаралгүй нөгөө модон дээр нь гарч орхихыг яаж би мэдэх билээ? Тэр салбадай чухам тийм юм хийхгүй юу. Түүний андуураад авирсан мод нь чухам авирвал зохих мод нь болчихгүй юу.
Байдал тун ч осолтой болов. Бид хоёр огт хөдлөхгүй юу болохыг хүлээн суулаа. Тэр тариачин арайхийн мацсаар байлаа. Ван өндийж байгаад авирч буй хүн ойртсоор толгой нь тулаад ирэхийн алдад түгхийтэл дэлсээд орхиход дороос уурлан хашхиралдах чимээ гарч олон хүн бид хоёрын амь хоргодон буй модыг тойрон бүчиж байлаа. Бид хоёр тэдний бүслэлтэд орж олзных нь хүмүүс болжээ. Бас нэг хүн авирлаа. Бидэнд гүүр болж байсан мөчрийг тэд мэдээд тэр мөчрөөр тэр хүн авирч эхлэв. Ван намайг тэр мөчрийг Горацаг хамгаалах адилаар хамгаалж бай гэлээ. Дайснууд тал талаас дайрч гарлаа. Гэвч тэдний толгой дээр цохилт дараалан бууж тэд ч газар пид пидхийн унаж байв. Вангийн сэтгэл санаа сэргэж баярлан оодрох нь хязгааргүй болов. Ийнхүү модоо хамгаалсаар бүсэлсэн дайснаас модоо хамгаалж энэ шөнийг сайхан өнгөрөөнө гэж ван надад үнэмшилтэй ярьж байв.
Дайран довтлогчид ч өөрснөө тэр байдлыг ойлгож шууран дайрахаа больж өөр төлөвлөгөө боловсруулж байв. Тэдэнд буу зэвсэг байхгүй харин чулуу зөндөө байсан болохоор хэрэглэж мэдэх юм. Бид ч чулуугаа хэрэглэвэл ч хэрэглэг гэж бодож байлаа. Биднийг ганц нэг чулуу онож мэдэх л юм, гэхдээ энэ бол лавтай биш. Бид навч мөчрөөр сайн хамгаалагдаж, дороос огт харагдахгүй байсан л даа. Тэд чулуу шидэж хагас цагаа гарзадвал бид хоёрт тус болох байсан, юу гэвэл харанхуй болох байлаа. Тэгж бодоод додигор байлаав шүү. Хоёул инээд хүрч хадганатал хөхөрмөөр санагдаж байлаа.
Гэвч бид хоёр инээгээгүй, инээгээгүй маань ч сайн болсон, яагаад гэвэл удаан инээж чадахгүй байжээ. Бөмбөгдүүлж эхлээд хорин таван минут ч өнгөрөөгүй байтал нэг хачин үнэр ханхлаад явчихдаг байна. Хоёр хүчтэйхэн шиг амьсгалаад үзэхэд л утааны үнэр гэдэгт лавтай итгэж болох байлаа. Бидний тоглоом хожигдсон байлаа! Хожигдоогүй гэхийн аргагүй болсон. Урилга эхүүн утаатай дагалдан ирэхэд хүлээн авахаас өөр яах вэ. Бүсэлсэн хүмүүс хуурай мөчир сагсайтал овоолж байгаад гал тавиад өтгөн утаа нь модны гол даган авиран дээшлэхэд тэд баярлалдан хашхиралдав. Би утаанд нь хахаж цацан:
— Эзэнтэн минь урд ороод буугаарай, харьяат нь хэзээд хойно нь явдаг шүү дээ гэхэд ван:
— Чи миний хойноос дага. Модны голын нэг талыг нь чи, нөгөө талыг нь би дагаад бууя. Тэгээд тулалдаж гарна шүү. Хоёул тус тусдаа өөр өөрийнхөө чаддаг аргаар, хүссэнээрээ үзэлцэж эргэн тойрон хүүрээр дүүргээд хаячихъя гээд хараал тавин хоолой засан буухад нь би араас нь дагалаа. Түүний хөл газар хүрсэн агшны дараахан минийх ч газардлаа. Бид хоёр түрүү төлөвлөсөн байраа эзэлж аваад дайралтыг няцаан цохилт өгч эхлэв. Дайралт нь салхи шуурга мэт ширүүн догшин байв. Тэгтэл гэнэт хэдэн морьтой хүн тэр олон хүний дундуур давхин ороод нэг нь:
— Больцгоо, аль эсхүл бүгдээрээ үхэхийг хүсэж байна уу! гэж өндөр дуугаар хашхирав.
Тэр хүний үг хэчнээн амтлаг санагдсан гээч! Тэр үг хэлсэн хүн бол тайж язгууртны бүхий л шинжийг хадгалсан эр байлаа. Үүнд: үнэт эдээр хийсэн ганган хээнцэр хувцас хунартай, эзэрхэг дуу хоолойтой, шинж байдал нь самуун шалиг амьдралын ул мөрийг илтгэх догшин ширүүн царайтай харагдана. Өнөөх олон хүн сүрэг нохой сүүл хавчин зугтах адил гөлсхийн ухарч байна. Тайж бид хоёрыг шинжсэн янзтай харснаа тариачдаас:
— Та нар энэ улсыг яасан бэ? гэв.
— Ариун төрөлт ноёнтон минь, энэ хоёр бол солиотой галзуу улс. Хаанаас ч юм үл мэдэх газраас яваа хүмүүс...
— Хаанаас нь мэдэгдэхгүй гэнэ ээ? Та нар эднийг мэдэхгүй царай гаргаж байгаа юм биш биз?
— Ариун төрөлт ноёнтон минь, бид үнэнийг хэлж байна. Эд эндхийн улс биш, таних хүн ер алга энд. Урьд хожид үзэгдэж сонстоогүй хамгийн хэрцгий, хамгийн шунахай, хүний цусанд хорхойтсон солиотой амьтад...
— Чимээгүй! Чи өөрийнхөө ярьж байгаа үгийг өөрөө ч ойлгохгүй байна. Эд галзуу солиотой улс огт биш байна. Та нар юун улс вэ? Хаанаас явна? Яриарай.
— Ноёнтон минь, бид хоёр бол хүнд гэмгүй яваа эгэл номхон тэнүүлчид л байна. Өөрсдийнхөө хувийн хэргээр жуулчилж явна. Бид алс холын орноос яваа, таних мэдэх хүн алга. Бид хоёрт хийсэн муу юм огт байхгүй. Та ийнхүү эрэлхэг зоригтойгоор оролцож ивээлээ бидэнд үзүүлээгүй сэн бол эд бид хоёрыг алах байсан байх аа. Та биднийг солиотой улс биш гэж зөв хэлэв. Бид ширүүн хэрцгий ч улс биш, хүний цусанд хорхойтдог ч улс биш гэж би хэллээ.
Тайж, гоцго нарынхаа зүг эргэж тайвнаар:
— Энэ нохдыг нохойнх нь хороо руу хөөж явуул гэлээ.
Олон хүн нүд ирмэхийн зуургүй сарнин гүйлдэж хойноос морьтой хүмүүс ташуур тачигнуулан элдэж, замын хажуу мод бургас руу орох ухаангүй замаар гүйж явсан нэгийг нь мориороо гишгүүлэн няц дарж байв. Хашхиралдах гүүглэлдэх чимээ төдхөн бүдгэрч морьтнууд буцаж ирцгээв. Тэр хооронд тайж маань бид хоёроос баахан юм асууж шалгаавч бид хоёр олигтой юм хэлсэнгүй. Бид хоёр түүний тусад талархаад бид алс газраас яваа, энд танил нөхөд огт байхгүй гэсээр байлаа. Бараа бологчдыгоо хүрэлцэн ирмэгц өнөөх ноён нэгэнд нь:
— Тэрэгний морьд авчраад энэ хоёр хүнийг суулга гэлээ.
— За, ноёнтон минь.
Бид хоёрыг зарц нарынхаа дунд хөсгийн сүүлд авч явлаа.
Хурдан явсан учир харанхуй болсноос хойш даан их удалгүй замын хажуугийн нэг дэн буудалд буусан нь бидэнд тохиолдсон өнөөх аягүй явдалт газраас арав, арван хоёр бээрийн тэртээ байв. Ноён өөрийн захисан өрөө тасалгаанд оройнхоо хоол цайг зооглохоор нэн даруй одож дахин үзэгдэхээ болив. Өглөө нь хоол цай идэж уугаад замдаа гарахаар зэхэв.
Ноёны гоцго бид хоёр дээр ирж их л эелдгээр:
— Та нарын барьж яваа чиг биднийхтэй таарч байна гэсэн болохоор миний гүн Грип та хоёрт энэ хоёр морийг унуулж эндээс хамгийн дөт, хориод бээрийн газар орших Камбенет хот хүргэж өг, тэнд очвол аюулаас мултарна гэсэн юм гэлээ.
Бид хоёр талархлаа илэрхийлээд л уухайн тас тэгье гэлгүй яах вэ. Бид зургуул замд гарч аажим ядаргаа багатайгаар дэргүүлж хатируулан явахдаа тэдний яриаг сонсвол Грип ноён бол Камбенетээс өдөржин явах газрыг эзэмдэн суудаг нутаг орондоо нэртэй томхон ноён ажээ. Бид тун удаан явсан болохоор тэр хотын зах зээлийн талбай дээр хүрч очиход өглөө орой болсон байлаа. Мориноосоо бууж ноёнд дахин талархал илэрхийлээрэй гэж тушаагаад олны дотор орохын алдад хүмүүс биднийг сонирхож эхэллээ. Тэд бол бид хэд хоногийн өмнө тааралдсан олон цуваа боолуудын сүүлчийн хэсэг байв!... Тэр хугацаанд тэд гинжээ тоост замаар чирсээр л явжээ. Өнөөх золгүй эр хүн үзэгдэхээ больсон байх бөгөөд бас зүс мэдэх олон хүн алга байлаа. Харин хэд хэдэн шинэ нүүр үзэгдэнэ. Ван тэднийг хараад огт жишимгүй бушуухан холдон зайлахыг завдаж байхад миний сэтгэл ихэд хөдөлж зүрх шимшрэн өрөвдлөө. Тэр хөөрхий хүний ядуухан оронцог амьтдаас нүд салгах хэцүү байв. Тэд үг ч үгүй, хэл ч үгүй, дув дуугүй толгой унжуулан бөөн бөөнөөрөө суух нь үнэхээр өрөвдөлтэй. Өдөр шөнө шиг хоёр юмыг харшуулах гэсэн юм шиг гучаад алхмын тэнд нэг гоёмсог үгтэй эр өөр нэг бүлэг хүмүүсийн дэргэд оччихсон «Британийн агуу их эрх чөлөө!» хэмээн донгосож байх юм.
Миний уур хүрээд плебей гэдгээ мартаж хүн гэдгээ л саналаа. Юу л болбол юу болог, энэ индэр дээр нь гараад... гэтэл чинь байдаггүй шүү... ван бид хоёрыг гавлаад авах нь тэр! Биднийг авч явсан гүн Грипийн зарц нар бид хоёрыг ингэлээ. Грип ноён хэзээний ирчихсэн бид хоёр луу харж байхад вангийн уур шатаж;
— Энэ тэнэг явдлаар юу гэж маяглаж байгаа хэрэг вэ! хэмээн хашхирав.
Ноён, ерөнхий гоцгодоо хандаж хүйтнээр:
— Энэ хоёр боолыг зах дээр гаргаж худалд! гэлээ.
Боолыг гэнэ! Тэр үг тэр удаа мөн ч дорвитой мөн ч аймшигтай дуулдлаа! Ван, гавтай гараа далайж нөгөө ноёны толгой дээр хар хүчээрээ буулгах гэсэн боловч цаадах нь бултаж амжив. Тэр өөдгүй этгээдийн өдий төдий зарц бид хоёрыг дайрч төдхөн гарыг маань ард хүлж арчаагүй амьтад болгов. Бид хоёр өөрсдийгөө чөлөөт хүмүүс хэмээн өндөр дуугаар хичээнгүйлэн зарлахад уран илтгэгч болон түүний эх оронч сонсогчдын анхааралд өртөн илтгэгч ингэж хэлэв:
— Та нар үнэхээр чөлөөт хүмүүс бол айхын хэрэггүй. Бурхны заяасан британийн эрх чөлөө та нарт бамбай болно гэлээ (Алга ташицгаав). Та үүнд үнэмших хэрэгтэй. Нотолгоо гаргаж ирэгтүн.
— Ямар нотолгоо?
— Та нар чөлөөт хүмүүс гэсэн нотолгоо.
Өө, би гэнэт саналаа! Ухааныг нь олоод юу ч хэлсэнгүй. Гэтэл ван догшин шуурга адилаар:
— Чи солиорсон хүн байна! Энэ хулгайч, өөдгүй этгээд биднийг эрх чөлөөт биш хүмүүс гэж нотлог л доо гэв.
Ван, өөрийнхөө хууль дүрмийг мэддэг байлаа, гэхдээ ихэнх шигээ үг үсгээр нь л мэдэх болохоос ажил хэрэг дээр хэрэглэхийг мэддэггүй байлаа. Хуулийн жинхэнэ учир утгыг ойлгохын тулд түүнийг өөрийн биеэр амсаж үзэх хэрэгтэй юм.
Бүгд цөхөрсөн янзтай толгой сэгсэрч, бид хоёрыг сонирхохоо болиод цааш явах хүн олон харагдлаа. Илтгэгч энэ удаа ч гэсэн ажил хэргийн чанартай боловч төдий л их сүр сүлдтэй биш ээр:
— Өөрийн орны хууль дүрмийг мэдэхгүй байгаа бол мэдэж авах цаг болж шүү. Та хоёр бол бидний огт үл мэдэх харь хүмүүс байна, үгүй гэхийн газар алга. Та хоёр чөлөөт хүмүүс байж ч мэднэ, бид биш гэхгүй. Боол ч байж мэднэ. Хуульд тодорхой заасан байдаг: боолын эзэн хүнээс та нарыг боол мөн гэсэн нотолгоог шаардахгүй, харин та нараас боол биш гэсэн нотолгоо л шаардана.
— Эрхэм ноёнтон, та бидэнд Астолат руу хүн явуулах буюу бид хоёрыг Онгодын Хөндий орох хугацаа өгөөч гэж би хэллээ.
— Эрхэм хүн та тайвширч үз, та хэр хэмжээнээс баахан хэтэрсэн шаардлага тавьж байна. Ийм шаардлага биелэгдэнэ байх гэж горьдохын хэрэггүй байх шүү. Их цаг хугацаа хэрэгтэй болж танай ноёнд их түвэг удах болно шүү дээ...
— Ноёнд гэнэ шүү, солиотой галзуу новш! Надад ямар ч ноён байхгүй, би өө... гэж ван архирах мэт хэлтэл:
— Дуугүй байж үз, бурхан минь!
Би вангийн амыг дор нь татууллаа. Тэртэй тэргүй бид хоёрт мундахгүй их гай нүүрлэсэн юм. Бид хоёрыг тэд солиотой амьтад гэж үзээгүй бол бас ч гайгүй байх сан.
Нарийн ширийн юмны талаар нэг их дэлгэрэнгүй ярихын хэрэг алга. Гүн бид хоёрыг үнэ хаялцуулж байгаад худалдсан юм. Миний тэр үед өнөөх л золигийн муу гайт хууль манай Өмнө зүгийн нутагт арван гурав гаруй зуун өнгөрсөн хойно ч байсан болохоор тэр хуулийн гайгаар өөрийгөө чөлөөт хүмүүс гэдгээ нотолж чадаагүй олон зуун хүн бүх насаараа боол болон худалдагдаж байсан бөгөөд тэр үед миний бие энэ талаар төдий л их санаа зовдоггүй байжээ. Харин өөрөө үнэ хаялцах хүний зах дээрээс боол болон зарагдахдаа л тэр хуулийн бузар булайг гэнэт ухаарсан билээ. Нэгэнт тийм болсон хойно одоо яана гэх вэ.
Бид хоёрыг үнэ хаялцах зах дээр яг л гахай шиг худалдчихсан юм. Хүн олонтой том зах зээлийн газар бол бид хоёр нэлээд үнэ хүрэх байсан. Гэтэл тэр алс хол газар бүр ичмээр хямдхан зарагдаж билээ. Английн ван долоон доллар, түүний тэргүүн сайд нь есхөн доллароор явчих нь тэр. Уг нь ванг арван хоёр доллароор, намайг арван таваар авах байсан л даа. Зах зээлийн газар ер нь тиймэрхүү байдаг шүү дээ, зах зээл нь олигтой биш бол ямар ч сайхан бараа байлаа гээд хэдийхэн үнэ хүрч байлаа. Үүнийг ер нь санаж явууштай зүйл шүү. Тэр гүнгийн ухаан нь хүрсэн бол...
Гэхдээ түүнийг ажлаа тийм муу хийдэгт би юу гэж гонсойх билээ. Ямар шүү хүн болохыг нь би та нарт хэлсэн, ёстой чөтгөр алгадаж байхдаа таарсан лүд дээ!
Боолын худалдаач бид хоёрыг хоёулыг худалдаж аваад гавлаж нийтийн цувааны хамгийн сүүлд оруулсан юм. Их үд болоход бид хотын зах хүрч байсан бөгөөд тэгэхэд их юм санагдаж тун хачин юм бодогдож байж билээ. Английн ван, тэргүүн сайдынхаа хамт гартаа гав, хөлдөө дөнгөтэй болчхоод боолын цуваанд туугдаж явахад дэмий ажиглан харах хүмүүс ямар ч сэжиг авахгүй байх ба цонхных нь хажуугаар өнгөрөхөд сайн санаат сайхан үзэсгэлэнт авгайчууд ч биднийг өрөвдөх нь бүү хэл сонирхож ч хяламхийхгүй байх ажээ. Тун хачин, тун жигтэйхэн санагдаж байлаа. Ер нь эцсийн эцэст юу харуулж байна вэ гэвэл ванг ван хүн гэж л мэдэхээс нааш түүнд ямар ч бурханлаг юм байхгүй, ямар ч тэнүүлч гуйлгачнаас ялгаагүй байдаг юм байна гэдгийн л баталгаа юм даа. Та нар ванг харж байхад чинь ингэж хэлэх юм бол зүрх чинь амаараа гарах шахна шүү дээ, ай бурхан минь. Ер нь та бид бүгдээрээ тэнэг амьтад, төрөлхийн тэнэг амьтад юм л даа.


Гучин тавдугаар бүлэг. ГУНИГТ АДАЛ ЯВДАЛ


Хорвоо эрээн бараанаар пиг дүүрэн байдаг. Вангийн нүүр царай барайж гүн бодолд дарагдан яваа нь арга байж уу. Та нар ванг ер биш ээр тийм дор унаж, өндөр их байдлаа алдан, бүхнийг чадагч хүчирхэг хүн байснаа өчүүхэн доромж амьтан болж алдарт язгууртан байснаа хэний ч үл мэдэх хүн болж, дэлхийд хамгийн их хүн байснаа хамгийн өчүүхэн хүн болж хувирсан тухайгаа бясалган бясалган байх гэж бодоцгоож байгаа биз ээ. Тэгвэл чин үнэнээр нь хэлэхэд тэр бүхнээс болж тарчлаагүй, харин тийм хямдхан худалдагдсандаа л тарчилж байсан юм. Долоохон долларын үнэтэй байна гэж огт бодоогүй байжээ! Тиймэрхүү юм бодож л тарчилж байдгийг нь би мэдээд бүр итгэхийн аргагүй, даанч ер биш санагдаж билээ. Гэвч толгойн минь ээдрээ тайлагдаж юмыг дахин зөвөөр боддог болоод ирэхтэй зэрэг би эндүүрснээ ойлгож вангийн чингэх нь зүй ёсны хэрэг гэж бодсон юм. Үнэн хэрэг дээрээ ван гэдэг бол зохиомол ойлголт, тэгэхлээр вангийн мэдрэхүй нь жинхэнэ биш, зохиомол байсан, яг л үйлдвэрийн оньсон тоглоом шиг юм байж шүү. Харин өөрөө жинхэнэ хүн байсан учраас жинхэнэ хүний мэдрэхүйтэй байсан бөгөөд ердийн дунд зэргийн хүнийг өөрийнх нь жинхэнэ үнээс доогуур үнэлэхтэй зэрэг эвгүй дэмий санагдах нь аргагүй, ван өөрөө дунд зэргээс дээш гарахаар хүн байсангүй л дээ.
Золиг гэж! Жинхэнэ зах дээр бол яагаад ч хорин таван доллароос доогуур явахгүй гэж надад улиглаад байсныг нь яана, шал дэмий, өөрийгөө дэндүү өндөр үнэлсэн балай бодол байлаа! Би ч гэсэн төдий үнэ хүрэхээргүй байсан! Гэсэн ч уг асуудал ихээхэн эмзэг байсан болохоор манж зан гаргаж мэтгээгүй юм. Яана гэх вэ, худал хэлж үнэхээр хорин таван долларын үнэ та хүрэх байсан гэж зоригтой батлахаас өөр юмгүй болж билээ. Гэвч хорвоо буй болохоос эхлэн одоог хүртэл тийм мөнгөний тал үнэ ч хүрэх ганц ч ван байгаагүй, сүүлчийн арван гурван зууны дотор бол түүний дөрөвний нэгтэй тэнцэх үнэ ч өгөхгүй байсан гэдгийг би дотроо сайн мэдэж байлаа.
Би бүр залхаж гүйцэж билээ. Юун тухай ярьсан ч, агаар тэнгэр, хадлан тариалан, улс төр, нохой, ёс суртахуун, бурхны номын талаар ярьсан ч аливаа бүхий л асуудлыг өнөөх л золигийн долоон долларын тухай болгочхоод болохгүй байсан юм. Олхон хүнтэй газар зогсмогцоо л над руу харах нь ийм газар байсан бол жинхэнэ үнэд хүрэх байсан шүү дээ гэж хэлж буй нь нүднийх нь харцаас андашгүй байдаг байв. Түүнийг долоон доллароор худалдахад нь би үнэнийг хэлэхэд дотроо нэлээд бахдаж байж билээ. Харин одоо болохоор надад бүр нажид болж зуун доллароор зарагдсан ч дэмий, юу хаанаас ингэж намайг залхаах билээ гэж бодох боллоо. Гэтэл тийм найдвар байхгүй байсан, яагаад гэвэл янз бүрийн худалдан авагчид өдөр бүр биднийг үзэж вангийн тухай ихэнх нь:
— Энэ балай ч хоёр хагас долларын үнээс хэтрэхгүй, харин омог бардам зан нь гучин таван долларын дайтай юм байна гэлцдэг байсан юм. Омог бардам зан ямар ч үнэ хүрдэггүй нь л хөөрхий!
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Артур Вангийн Өргөөнөө - 18
  • Büleklär
  • Артур Вангийн Өргөөнөө - 01
    Süzlärneñ gomumi sanı 4648
    Unikal süzlärneñ gomumi sanı 2164
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 02
    Süzlärneñ gomumi sanı 4627
    Unikal süzlärneñ gomumi sanı 2043
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 03
    Süzlärneñ gomumi sanı 4553
    Unikal süzlärneñ gomumi sanı 2114
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 04
    Süzlärneñ gomumi sanı 4521
    Unikal süzlärneñ gomumi sanı 2071
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 05
    Süzlärneñ gomumi sanı 4628
    Unikal süzlärneñ gomumi sanı 2105
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 06
    Süzlärneñ gomumi sanı 4659
    Unikal süzlärneñ gomumi sanı 2034
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 07
    Süzlärneñ gomumi sanı 4634
    Unikal süzlärneñ gomumi sanı 2191
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 08
    Süzlärneñ gomumi sanı 4671
    Unikal süzlärneñ gomumi sanı 1898
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 09
    Süzlärneñ gomumi sanı 4642
    Unikal süzlärneñ gomumi sanı 1999
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 10
    Süzlärneñ gomumi sanı 4704
    Unikal süzlärneñ gomumi sanı 2135
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 11
    Süzlärneñ gomumi sanı 4572
    Unikal süzlärneñ gomumi sanı 2099
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 12
    Süzlärneñ gomumi sanı 4620
    Unikal süzlärneñ gomumi sanı 1986
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 13
    Süzlärneñ gomumi sanı 4599
    Unikal süzlärneñ gomumi sanı 2178
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 14
    Süzlärneñ gomumi sanı 4766
    Unikal süzlärneñ gomumi sanı 2013
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 15
    Süzlärneñ gomumi sanı 4702
    Unikal süzlärneñ gomumi sanı 2078
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 16
    Süzlärneñ gomumi sanı 4729
    Unikal süzlärneñ gomumi sanı 1779
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 17
    Süzlärneñ gomumi sanı 4684
    Unikal süzlärneñ gomumi sanı 1980
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 18
    Süzlärneñ gomumi sanı 4708
    Unikal süzlärneñ gomumi sanı 2107
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 19
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 2071
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 20
    Süzlärneñ gomumi sanı 4589
    Unikal süzlärneñ gomumi sanı 2115
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 21
    Süzlärneñ gomumi sanı 4582
    Unikal süzlärneñ gomumi sanı 1955
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 22
    Süzlärneñ gomumi sanı 2162
    Unikal süzlärneñ gomumi sanı 1148
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.