Latin

Артур Вангийн Өргөөнөө - 13

Süzlärneñ gomumi sanı 4599
Unikal süzlärneñ gomumi sanı 2178
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Өрсөлдөгч нь урагш гарч ирээд мөн л дөрвөн үеэрээ тайж язгууртан байсан гэдгээ нотлов. Тэгэхлээр хэнийх нь цэрэг дайны мэргэшил илүү байх нь вэ? Энэ адармаатай зангилааг тайлах тун амаргүй байлаа.
Түүнийг хажуу тийш болоход комиссын дарга нь Пертиполь ноёнд хандаж:
— Танай удмыг үндэслэгчийн хатагтай ямар язгуурын хүн байсан бэ? гэж асуулаа.
— Их баян чинээлэг боловч тайж биш гэр бүлээс гаралтай байсан гэнэ билээ. Үзэсгэлэн гоо, цэвэр нямбай, усгал зөөлөн ааш зантай, бүх насандаа өө сэвгүй явсан болохоор тус орны хамгийн дээд язгуурт хатагтай нартай мөр зэрэгцүүлж болох юм.
— За болно, болно, зай болж үз.
Дарга хоёр дахь тайжийг дуудан асуув.
— Танай их овгийг үндэслэсэн бөгөөд тайжийн зэрэг хүртэж байсан хүний чинь гэргий, таны хуланц эмэг чинь ямар язгууртай буюу цол хэргэмтэй байсан бэ?
— Вангийн нууц амраг байсан ба тэр гялалзсан байдлаа бусад хэний ч туслалцаагүй гагцхүү өөрийнхөө хувийн чанараар олж авсан бөгөөд тийнхүү анх төрсөн муу усны суваг шуудуунаасаа дээш гарсан хэрэг юм.
— Аа, энэ чинь жинхэнэ тайжийн язгуур байна шүү, таны судсанд ван нарын цус гүйж байна даа. Ариун лорд танд дэслэгчийн цол хүртээсүгэй. Та битгий голоорой. Энэ бол таны дээд гаралд таарах цаашид илүү их хүндэтгэлд хүргэх анхны алхам юм шүү.
Би ёроолгүй их ан цав шиг доромжлолд өртлөө. Уг нь нүд гялбам гялалзсан амжилттай болно гэж бодож байсан маань бүгд ийм байдлаар төгсөх нь тэр!
Доромжлуулж муугаа үзэж буй шавийнхаа нүүрийг ч харж чадамгүй их ичлээ. Гэртээ хариад тэвчээртэй хүлээж л бай, ингээд төгсөхгүй гэж би түүндээ хэллээ.
Би вантай хувиараа уулзаж шинэ санал тавилаа. Хорооны дарга нарт гагцхүү тайж нарыг томилдог тань хамгийн мэргэн шийдвэр гэдгийг би зөвшөөрөөд тэр хороонд бас таван зуу орчим тайж даргаар томилж бүр ч тийш нь ерөөс вант улсын харьяаны бүх язгууртан, тэдний төрөл садныг бүгдийг нь томилбол муугүй юм болох юм байна. Тэр хорооны дарга нар нь цэргээсээ тав дахин олон байсан ч муугүй хэрэг болно. Тэр хороо цэрэг вангийн хувийнх нь хамгийн өнгө жавхаатай, хамгийн ихээр нийтийн атаа жөтөөг өдсөн, хэзээ хаана дуртай цагтаа дайн хийж байдаг, хэнд ч захирагддаггүй, бүр биеэ би гэсэн тийм хороо болог. Тайж нар бүгд тэр хороонд маш дуртай алба хааж бүгд сэтгэл хангалуун, аз жаргалаа эдэлж байг. Харин байнгын армийнхаа бусад хэсгийг нэлээд эгэл хүмүүсээс бүрдүүлж дарга нараар нь гагцхүү цэрэг дайных нь бэлтгэлийг харгалзан дээд удам төрөлгүй хүмүүсийг томилъё. Тийм хороог маш хатуу сахилга баттай байлгаж, тайж язгууртны ямар ч эрх ямба дураараа аашлах явдлыг эдлүүлэхгүй, байнга сургууль дасгал хийлгэж байя. Эрхэм ван өөрийн тань хороо алжаагаад юм уу, ер нь өөр бусад юмаар оролдох дур хүрч мангастай тулалдах, ан авд мордох болбол ажил хэрэг, улсын аюулгүй байдал найдвартай гарт байгаа гэж хатуу итгэн тэр дуртай ажилдаа санаа амар явж байг л даа гэхэд ван миний энэ санаанд бүр биширсэн байлаа.
Тэгж бишрэн сайшааж байгааг нь мэдээд миний бие бас нэг чухал санаа гаргалаа. Аль эртний бөгөөд ихээхэн адармаатай нэг зорилтыг одоо л нэг тийш болгож болох нь гэж би бодлоо. Вангийн удам судар Пендрагоныхон бол маш олон үе улирсан, үр сад гэж тоймоо алдсан овог байсан юм. Тэдний аль нэгэнд хүүхэд төрөх явдал тун элбэг байсан тул тэр болгонд бүх улс үндэстэн өнгөн дээрээ баярлалдавч зүрхнийхээ угт гонсойдог байжээ. Вангийн бүлд шинэ хүн нэмэгдэхэд алба гувчуур шинээр нэмэгддэг учраас гонсойж урам гутрах нь мөн үнэн боловч зөвхөн өнгө нүүрийн үзэмжийн төдий баяр хөөр болох нь чин үнэн юм. Вангийн овгийнхны нэр усыг жагсаавал учиргүй их урт юм болно. Тэд үргэлж олширч улсын санд хүнд дарамт болж вангийн засаг төрд ч аюул занал учруулдаг болжээ. Гэтэл вангийн фондыг өөрчлөх янз бүрийн төсөл оруулахад ван тийм юм болж буйд итгэхгүйгээр үл барам сонсохыг ч хүсэхгүй байлаа. Холынхоо саднуудад өөрийнхөө хувийн сангаас хааяа ч болтугай тус болгож байх нь зүйтэй юм гэдэгт ванг итгүүлж чадах аваас ард түмэнд тун сайн сэтгэгдэл төрүүлэх байлаа. Гэтэл энэ талаар ван үг дахин сонсохыг ч хүсэхгүй байв. Ван фондоо бараг л шашны дайтай хүндэлнэ. Фондоо ямар нэг ариун олз гэж үзээд тэр эрхэм хүндтэй юманд нь хүрэх гэсэн өчүүхэн оролдлого илэрвэл галзууртлаа уурладаг байв. Англид гуйлга гуйн малгайгаа тосдог өөрийгөө доромжилдог ганц ч айл гэр байдаггүй юм гэж хүртэл би бүр улаандаа тулан болгоомжтойхон хэлэхэд ван миний үгийг нэлээд ширүүнээр тасалж ер яриулдаггүй байсан юм.
Гэвч би зорьсондоо хүрэх нь гэсэн горьдлого гэнэт төрж билээ. Тэр сайхан хороо цэрэг гэгчийг нь ганц ч жагсаалын цэрэггүйгээр дан дарга нараар байгуулахаар шийдэв. Хорооны бүрэлдэхүүн дундуур нь хошууч генерал хүртэлх бүх цол хэргэм эзэлсэн тайж нар байх ба тэд үнэ төлбөргүй алба хааж өөрснөө зардлаа гаргах, нөгөө хэсгийг нь гагцхүү ариун цустан хэмээгчдээс бүрдүүлэх тул тэд мэдээж баяртай байх болно. Тэр ариун цустнууд дэслэгч генералаас фельдмаршал хүртэлх цол эдэлж өндөр цалин авч хоол, хувцас сангаас хэрэглэнэ.
Түүнээс гадна хамгийн гол нь тэр хороонд алба хаахыг зөвшөөрөх цусны хунтайж нар нь сонсохоос сүрдэм гуншин (би тийм гуншин цол зохиоё гэж бодсон) хүртэх бөгөөд тэд л тийм гуншин цол эзлэх эрхтэй байх болно. Цусны хунтайж нарын өмнө шилж сонгох ажил гарах байлаа: эсхүл тэр хороонд орж хамгийн сүртэй гуншин цол хэрэглэж вангийн сангаас юм хэрэглэхгүй болох, эсвэл сангаас юм хэрэглэж хороонд орохгүй, цол гуншин хэрэглэхгүй байх ёстой байлаа. Тэгэхлээр хараахан төрөөгүй боловч төрөхөд бэлэн цусны хунтайж нарыг эцэг эхийнх нь хүсэлтээр хороонд бүртгэн авч болох байсан бөгөөд тэднүүд нь ертөнцөд мэндлэв үү, үгүй юу их цалин, өндөр цол гуншин эдлэх байв.
Хунтайж нар бүгд хороонд орно гэдэгт би эргэлзэхгүй байсан болохоор бэлэн буй бүх фондыг халж, шинээр төрөгсдийг бүгдийг нь хороонд урьдаас бүртгэн авч байх болно гэдэгт эргэлзээгүй. Хоёр сар дөнгөж өнгөрөхөд вангийн фонд байхгүй болж инээд хүрмээр хачин юм болоод өнгөрсөн үеийн марзан юмнуудын дотор зохих байр сууриа эзлэх юм.


Хорин зургаадугаар бүлэг. АНХНЫ СОНИН


Би энгийн хувцас өмсөн хөдөө явж хүмүүсийн амьдралтай ойр дотно танилцах аянд гармаар байна гэж намайг хэлэхэд, ван даруй тэр бодлогын шинэ сэргэгт жигтэйхэн сонирхож, чамтай хамт явна, хэн ч намайг хориглож чадахгүй гэв. Тэр төлөвлөгөө тун таалагдсан учир хамаг ажлаа одоохон орхиод явна гэж байлаа. Одоо даруй явъя гэж дэндгэнэхэд нь, тэгж болохгүй гэж би зөвлөв. Шарлагаа өвчнөө эдгэрмэгц явна гэдгээ бүр товлочхоод байсан хийгээд тийм юман дээр хуураад дэмий тул чухам ганц шөнөөс илүүгүй саатах болоод байсан нь бүр ч горьгүй байлаа. Түүнээс гадна явах гэж байгаа тухайгаа ван ахайд урьдчилан мэдэгдэх нь зүйтэй гэж би бодсон. Энэ тухай ванд хэлбэл вангийн урам нь хугаран царай нь хувирав. Ван ахайн тухай дурссандаа, ялангуяа вангийн ярьсныг бодохоос би түүнийг өрөвдөж билээ.
— Ланселот энд үлдэхийг чи мартаж байна. Ланселот энд байгаа цагт ван ахай ванг хэзээ явж хэзээ ирж байгааг огт анзаарахгүй гэж билээ.
Ингэж хэлэхээр нь би шууд өөр юм ярьж эхэлсэн л дээ. Гиневра маргаангүй үзэсгэлэн гоо, гэхдээ хөнгөмсөг авгай юм. Надад падгүй юманд би хөндлөнгөөс хэзээ ч ордоггүй гэвч хатны араншин зан миний санаанд нийцдэггүй байсан болохоор энэ тухай хэлэхэд надад ичиж зовох юм алга. «Эзэн ноён та Ланселот ноёныг хараагүй биз?» гэж надаас бишгүй олон асууж байсаан. Ганц нэг удаа надаас ванг хаана байна гэж асууж байсан бол магадгүй би ойр байгаагүй үед л тэгсэн байх.
Шарлагаа эдгээх бүх нөхцөл байдлыг тун нямбай, зөв бэлтгэжээ. Ван хаан ширээндээ залрахад хоёр хажуугаар нь бүрэн хувцастайгаа эгнээ жигдэрчээ. Домч эмч нарын нэг байсан Маринэл бүхний нүдний өмнө ихэмсгээр зогсох бөгөөд өвчтөн нарыг ванд танилцуулж байлаа. Шалан дээр шав шарангуй зүстэй өвчтөн нар үүд хүртэл жигүүрлэн суух нь сууж, хэвтэх нь хэвтжээ. Энэ бүхэн нь тайзан дээр зориуд зохиосон мэт харагдавч хэн ч тэгж тусгайлан зохиогоогүй ажээ. Тэнд найман зуун өвчтөн ирсэн байв. Урьд нь би ийм явдлыг нэг биш үзсэн болохоор надад сонирхолгүй, тун ужиг удаан ажил санагдаж байлаа. Би бүр залхаж байсан боловч ёсыг бодож тэвчин суухаас өөр замгүй байв. Эдгэрүүлэх явдал нь юун дээр үндэслэсэн бэ гэвэл тэр өвчтөн хэмээгчдийн дотор өдий төдий худал өвдсөн хүн байх нь вангийн гараас зоос авахын тулд буюу. Зоос нь алт учраас долларын гуравны нэгтэй тэнцэнэ. Тэр үед энэ оронд тэр алтан зоосоор зөндөө юм худалдан авч болох бөгөөд авсанд ороогүй амьд яваа хүмүүсийн дотроос шарлагаагаар жил бүр хэчнээн хүн өвдсөн болж байсныг санавал улсын санд мөн ч их хүнд болж, зардлыг нөхөхийн тулд татвар төлөгчдийг дахин дахин шахах явдал урган гардаг нь илт билээ. Учир тиймд улсын санг шарлагаанаас эмчлэх аргыг миний бие бодож байв. Адал явдал хайхаар Камелотоос явахаасаа нэг долоо хоногийн урьд би өвчин эдгээх зардлын долооны зургааг улсын санд үлдээж, үлдэх долоо дахь хэсгийг таван центийн дэц зоос цутгахад зориулж тэдгээрийг шарлагын хэлтсийн ахлагчийн гарт шилжүүлж цаадах нь алтан зоосны оронд дэц зоос тавин олгох байлаа. Дэц бидэнд нэг их байгаагүй ч хүрэх болов уу гэж би найдаж байсан юм. Мөнгийг хуурамчаар хийхийг би огт үл сайшаадаг хүн билээ. Гэвч тэр тохиолдолд бол зовох хэрэггүй, яагаад гэвэл зүгээр л бэлэг зэлгийн холбогдолтой байсан юм. Дарсыг бэлэгт өгөхдөө бага зэрэг шингэлж болдог, би мөн хэзээ ч ингэдэг. Улс орны дотор эргэлтэд байсан хуучин алт, мөнгөн зоосны гарал үүсэл голдуу мэдэгдэхгүй аж. Тэнд ром зоос үзэгдэж байв. Тэдгээр нь ойвон цойвон хэлбэртэй, тэргэл сар долоо хоногийн дараа ямар шиг болдог вэ тиймэрхүү л байна. Тэрийг цутгаж хийгээгүй давтаж хийсэн бөгөөд хэрэглэгдээд туйлын их удсан учир дээрх бичиг нь зөвхөн сараачиж зурсан мэт, үг үсэг нь огт мэдэгдэхгүй болжээ. Нэг талдаа ван, нөгөө талдаа Гиневрын нэлээд тод дүрстэй бөгөөд бас аятайхан үсэгтэй тийм дэц зоос маань бүрэн жинт аравтын зоосноос шарлагаатнуудад илүү аятайхан санагдах байх гэж бодсон маань үнэхээр тийм болов. Тэр бүлэг өвчтөнд анхныхаа зоосыг туршсан маань их л амжилттай болов. Арвилан хэмнэлт нэлээд гарсан. Тоо баримт дурдъя: Найман зуун өвчтөний долоон зууд нь ван адис хүртээсэн, энэ нь түрүүчийн үнэлгээгээр улсын сангаас хоёр зуун дөчин доллар зарлаа гэсэн үг. Шинэ үнэлгээгээр бид гучин таван доллар зарж ганц удаагийн ажиллагаагаар хоёр зуу гаруй доллар хэмнэлээ. Энэ өөрчлөлтийн бүх ач тусыг ойлгохын тулд дор дурдсан тоо баримтыг анхаарч үзэх хэрэгтэй. Тус орны хүн амын хүн бүрийг насанд хүрсэн эр гэж бодвол үндэсний засгийн газрын жилийн зардал нь бүх хүн амын гурван өдрийн дундаж цалинтай тэнцүү. Нэг хүн нь өдөрт дунджаар хоёр долларын цалинтай жаран сая хүн бүхий улсыг аваад үзье. Гурван өдрийн нийт цалин нь 360 000 000 болно. Ийм мөнгөөр засгийн газрын хоёр жилийн зардлыг таглаж болно. Миний үед эх оронд маань тийм мөнгийг гаалийн аргаар хурааж олдог, харин хүн ам нь тэр мөнгийг таваар тээж ирдэг гадаадынхан төлж өгч байна гэж ухаардаг байсан, тэгж санаа нь амардаг байж. Үнэн хэрэг дээрээ бол тэр мөнгийг чинь америкийн ард түмэн өөрснөө төлдөг байсан юм. Тэр их мөнгийг тун зальжин хуваадаг байсан болохоор зуун сая долларын эзэн, хар ажилчны нялх хүүхэд хоёр жилдээ яг адил зургаа зургаан доллар төлдөг байлаа. Иймэрхүү нарийн тэнцэтгэл өөр байдаггүй байх аа. Гэтэл Ирланд, Шотланд бас Артур вангийн албат байсан учраас Британийн ардын нийт хүн ам нь бараг нэг сая байв. Гарын уран дархан хүн өдрийнхөө хоолонд гурван центийн хөлс авна. Тэгэхлээр үндэсний засгийн газрын жилийн зардал нь ерэн мянган доллар буюу өдөрт хоёр зуун тавин доллар байлаа. Тийнхүү шарлагаас ангижраах зардалд алтан зоосыг дэц зоосоор сольсноор би хэнийг ч гомдоож хэнийг ч хохироогоогүйгээр үл барам, харин ч сонирхогч хүн бүрийн сэтгэлд таалалтай болгож тэр өдөр улсаас зардаг зарлагын тавны нэгийг улсын санд үлдээсэн маань миний үеийн Америкт бол найман зуун мянган доллартой тэнцэх билээ. Би тийм өөрчлөлт хийхдээ маш дээр үеийн мэргэн цэцэн арга ухааныг удирдлага болгосон юм. Хүүхэд ахуй цагийнхаа мэргэн ухаан л даа. Ерөөс төрийн жинхэнэ зүтгэлтэн бол ямар ч гаралтай байсан аливаа мэргэн ухааныг удирдлага болгох ёстой. Миний бие багадаа зэрлэг хүмүүст зориулан элчийн аяганд шиддэг зоосны оронд товч шидэж хэмнэдэг байсан. Мунхаг балай зэрлэг этгээдэд зоос, товчны ялгаа байхгүй байсан юм. Гэтэл надад бол зоос нь товчноос илүү үнэтэй байлаа. Ийнхүү бүгд сэтгэл өег үлдэж хэн ч хохироогүй юм.
Өвчтөнийг Маринэл хамгийн түрүүн хүлээн авч байлаа. Мань хүн, хүн болгоныг шалгаж байв. Тохироогүй нэгийг нь шууд хөөн гаргаж байлаа. Хувраг ерөөл хэлэхдээ: «Зовлонд өртсөн чамайг мутраар адислан эдгээсүгэй» гэж байв. Тэгэхэд ван яр шарханд нь гар хүрнэ. Тэгээд эмчилгээ шувтрах нь тэр. Ван, өвчтөний хүзүүнд дэц зоос зүүгээд гаргаж байлаа. Ийм аргаар эдгэдэг байсан уу, үгүй юу та юу гэж бодож байна? Гарцаагүй эдгээж байсан юм. Хэрэв өвчтөн нь чин үнэнээсээ итгэвэл аливаа мэх эдгээж чаддаг. Нэг удаа галуу хариулж явсан охин дээр ариун дагина ирсэн байж, ингэж тэр охин өөрөө ярьсан байлаа. Тэр газар нь Астолатын дэргэд бунхан байгуулсан юм санж. Бунханд тэр явдлыг дүрсэлсэн зураг тавьсан нь өвчтөн ойртвол аюул учрам харагдах атал жил бүр олон мянган зовлонт, дутуу тахир амьтад ирж мөргөөд эдгэрэн буцдаг байжээ. Эрүүл хүмүүс ч түүнийг харахлаараа үхэхгүй байв. Анх надад тэгж ярихад нь яаж итгэх билээ, гэвч түүнийг хармагцаа буугаад өгсөн юм даг. Хүн худал биш жинхэнэ эдгэрэхийг би нүдээрээ үзлээ л дээ. Камелотын хавьд олон жил таягтай тааралдаж байсан хүмүүс тэр хөргийн өмнө ирж мөргөөд таягаа хаяад явчхаж байхыг бишгүй харсан. Бунхны хувьд ундуй сундуй овоолоостой олон таяг бол бодит нотолгоо юм.
Зарим газар үг хэлэлгүйгээр өвчтөний санаа бодолд шууд нөлөөлөн анагаана. Зарим газар өвчтөнийг нэг тасалгаанд цуглуулаад залбиран мөргөж итгүүлэн анагаана. Хэрэв шарлагыг анагааж чадахгүй ван тааралдах юм бол угаасаа засгийнхаа эрхийг бурхны гаралтай гэж итгэдэг, хаан ширээнийхээ түшиг гэж боддог хамгийн үнэ цэнтэй мухар сүсэг нь сарнина. Үүнд эргэлзэх юм байхгүй. Намайг идэрт Английн хаант засгийнхан шарлагааг адислан анагаахаа больсон нь дэмий юм болсон: тавин тохиолдлын дөчин тавыг нь эдгээж чадах байсан.
Хувраг гурван цагийн турш тасралтгүй гуншгинаж сайн сэтгэлт ван гарынхаа хурууг яр шарханд хүргэн адисалсаар байхад өвчтөн олон шингэрч өгөхгүй цувахад залхуу хүрч тэвчихийн аргагүй болов. Вангийн лавирын ойролцоо задгай цонхны дэргэд би сууж байлаа. Вангийн дэргэд таван зуу дахь өвчтөн ирж харахаас нүд халтирам яр шарханд нь ван гараа хүргэж, «зовлонд өртсөн чамд мутраараа адис тавьж эдгээсүгэй» гэсэн үг таван зуу давтагдахыг сонслоо. Гэтэл цонхны цаана гэнэт хүүхэд чарлах мэт чимээ гарахад дотор жигтэйхэн болж намайг арван гурав зуун жилийн урагш аваачих шиг боллоо:
— Камелотын «Өдөр тутмын осанна», «Утга зохиолын галт уул»! Сүүлчийн дугаар! Хоёрхон центийн үнэтэй! Онгодын хөндийд болсон гайхамшгийн тухай бүрэн тайлан!
Энэ бол вангуудаас хамаагүй агуу их хүн, сонины ажилтан хүү байв. Гэвч тэр олны дотроос миний бие л сонины агуу их ач тусыг мэдэх бөгөөд тэр хүчирхэг илбэчин дэлхийд юу хийж чадах увдистай болохыг нь ойлгох байлаа.
Би цонхоор ганц зоос хаяж сонин авлаа. Сонины хамгийн анхны ажилтан Адам надад хариулт мөнгө авчирч өгөх гэж цаашаа булан тойрон алга болов. Булангийн цаанаас буцаж ирээгүй л байна. Сонин гэгчийг дахин олж үзэх ер бишийн таатай санагдавч үнэнийг хэлэхэд анхных нь хуудсыг гүйлгэн хармагцаа тун их хирдхийсэн юм. Дараах зүйлийг уншихад удаан хугацаанд олноор хүндрүүлж, бишрүүлж байсан болоод тэр үү зоо нуруугаар хүйт оргиод явчихсан.

Онгодын хөндий дэх агуу их явдал
Ус цацагч нь хогтжээ

Өвгөн Мерлин буй бүх ураа гаргавч тус болсонгүй!
italki

Ад чөтгөрийн аймшигт гал дөл, утаа, гялбааны дундуур Гайхамшигт булгийн ус оргилов!

Харин эзэн ганцхан далайлтаар бүгдийг аргалчхав!

Үүрт тахиа тэр аяараа балмагдав! Ухаанд багтамгүй сэтгэлийн донслол!

гэсэн байв.
Энэ мэтчилэн зөндөө их юм байлаа. Дэндүү сүржин болсон байж магадгүй. Урьд тиймэрхүү гарчиг зүгээр санагддаг байсан атал одоо нүдэнд хэтэрхий гял цал харагдана. Тэр бол Арканзасын сонин сэтгүүлийнхний арга барил мөн байлаа, гэвч энд Арканзас биш шүү дээ. Түүгээр үл барам сүүлчээсээ хоёр дахь гарчиг нь аглагч нарыг гомдоож болох учраас тэд зарлалаа бидэнд өгөхгүй болж мэднэ. Ерөнхийдөө л сонины байдал арай хөнгөн хөвсөргөн санагдсан. Янз нь би ч гэсэн өөрөө мэдэлгүй нэлээд өөр болсон бололтой. Миний амьдралын анхны үед бол гоёмсог үг найруулгын холбоц гэж бодогдож тийм жижиг сажиг шазруун ширүүн зүйлүүд нь надад дэмий санагдаж байв. Тэр дугаарт байсан тэмдэглэлийн чанартай олон зүйл надад аятай санагдаагүй. Жишээ нь:

НУТГИЙН УТАА БОЛСОН ҮНС
Өнгөрсөн долоо хоногт намгийн цаана, Бальмароль ла Мервейс ноёны гахайн хашааны урд ноён Ланселот гэнэт Ирландын Агриванс өвгөн вантай тааралджээ. Бэлэвсэн авгайн сонорт хүрчээ.
Ирэх сарын эхээр Хүслэнт ноён Саграморын эрэлд 3 дугаар хайгуул гарах гэж байна. Хайгуулыг Улаан нугын нэрт дайчин эр толгойлно. Түүнд ажил сайн мэддэг, ухаалаг эелдэг ноён Энэтхэгийн Персант, бас мөчөөгөө өгөхгүй Паламид Сарацин ноён бараа болон явна. Тиймэрхүү хүмүүстэй явахад сул зугаалга болохгүй, жинхэнэ ажил болно гэдэгт итгэж болно.
Манай хотын «Амбан шар, хавтгай загас» гэдэг буудалд дөрвөн долоо хоног болохдоо усгал зөөлөн ааш зан, уран гоё үгээрээ бүгдийн сэтгэл зүрхийг татаж чадсан хамгийн гоолиг бөгөөд нэрд гарсан ноён Галлын Чароле мөд гэрийн зүг явах гэж байгааг «Осанны» уншигч нартаа харамсалтай мэдээлье. Дахин манайхаар ирээрэй Чарли минь!
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Увдист Хөндийн захад Зангилаархаг Мунын мангастай байлдаж амь алдсан Корнвал гүнгийн хүү талийгаач ноён Дамансын оршуулгын эцсийн үгийг эгнэшгүй авьяаслаг, авсчдын сор нь болсон морь нохой мэт зүтгэгч Мембл хэлнэ. Түүнийг сонирхоно уу.
Амссан хүн болгон талархсандаа нулимс мэлтгэнүүлэх тийм гойд чанарын хэдэн таваг мөхөөлдөс өгсөн ордны эрхлэгч ноёны бойдаагийн гуравдагч туслагчид «Осанны» бүх конторынхон редактораасаа өгсүүлэн хамгийн сүүлчийн өрөгчөө хүртэл чин зүрхнийхээ талархлыг дэвшүүлж байна. Бид ачийг тань хариулна. Дарга нар алба тушаал дэвшүүлэх, хүмүүсийн нэрсийг төлөвлөх үед манай сонин зохих туслалцаа үзүүлнэ.
Өмнөд Астолатын Демуазель Ирен Дьюлен манай хотын Элэгний доголд байдаг малын худалдаачдын Дэн буудлын эелдэг ноён, өөрийн нагац ахынд айлчлах гэж байна.
Үлээлгэх хясааны засварчин бага Бернер ээлжийнхээ амралтаар ойр хавийн төмрийн дархны газар ажиллаж байгаад ур чадвараа маш их дээшлүүлэн одоо гэртээ буцаж ирээд байна. Зарлалыг нь үзмүү.

Эхлээд иймэрхүү байхад дажгүй, гэхдээ миний урам нэлээд хугарч билээ. «Ордны мэдээ» гэсэн хэсэг л надад хамгаас илүү аятайхан санагдсан. Түрүүчийн эрээ цээр багатай дэмий үг олонтой зүйлсийг бодвол хүндэтгэх амьсгал гүн шингэсэн энгийн үгтэй энэ хэсэг уншихад тун зүгээр байлаа. Гэсэн ч бас л дутагдалтай байлаа. Ордныхны мэдээний талаар хэчнээн оролдовч олон янзаар бичиж болдоггүйн зовлонг би мэдэлгүй яах вэ. Ганц оновчтой арга байдаг нь юу гэвэл гагцхүү хэлбэрийг нь олон янз болгох аргаар нэг зүйлийг л давтах хэрэгтэй байдаг. Баримт сэлтийг чармаа нүцгэн болгоод, дараа нь шинэ хувцас өмсгөх хэрэгтэй. Тэгвэл нүд хууртаж баримт нь шинэ мэт харагдана. Ордны амьдрал гэдэг чинь оргилж байдаг мэт санагдана. Шохоорхон үзэж бүхэл бүтэн үеийг нь амтархан уншдаг болох нь хувинтай шөлийг дан буурцгаар хийснийг анзаарахгүйн адил бүлгээ. Кларенсын хэл найруулга эгэл, сайн, шударга, ажил хэрэгч боловч миний бодоход дээд зэрэг болж чадаагүй байсан юм.

Ордны мэдээ
Даваа гарагт ван цэцэрлэг дотуураа унаагаар зугаалсан.
Мягмарт =
Лхагвад =
Пүрэвт =
Баасанд =
Бямбад =
Нямд =

Ерөнхийдөө тэр сонин миний сэтгэлд таарч байсан юм. Зарим нэгэн арга барилын өө сэв байсан боловч бүхэлдээ Артур вангийн үеийн байтугай арканзасын хянагч нарт ч бишгүй хангалттай байх байсан юм. Дүрмийн талаар доголдолтой, санаа гаргах талаар ч бас доголдолтой байсан, гэхдээ би тэр талаар нэг их голчлон анхаарахгүй билээ. Би ч гэсэн тэр талаар дутагдалтай хүн болохоор хүн ер нь өөрөө эгц зогсож чадахгүй байж бусдыг хазгай ташаа зогслоо гэж өө эрэх хэрэггүй билээ.
Би ном зохиолоор дэндүү өлссөн болохоор сонины бүх хуудсыг бүхэлд нь залгичих дөхөж байсан юм. Гэтэл лам нар намайг бүчиж: «Энэ чинь юу гээч хачин юм бэ? Яадаг юм? Юунд хэрэглэдэг юм? Нусны алчуур юм уу? Нэмнээ юм уу? Цамцны тасархай юм уу? Юугаар хийсэн юм? Яасан нимгэн, яасан хэврэг, үгүй тэр шажигнаж байгааг нь» гэхчлэн элдэв бусын юм шалгааж гарлаа. Бөх юм уу? Бороонд норохоороо урагдахгүй юу? Бичигтэй юм уу, чимэг зураг юм уу? гэж ч байх шиг. Зарим нь латинаар уншдаг, зарим нь грекээр бага сага үсэглэдэг байсан болохоор зарим үсэг төстэйг нь таниад энэ бичиг байж магадгүй гэж бодсон боловч чухам юу болохыг нь бодох ухаан нь хүрэхгүй байлаа. Би тэдэнд арай хялбар аргаар тайлбарлаж өгөхийг хичээлээ:
— Энэ бол нийтэд зориулсан сонин гэгч. Энэ маань чухам юу болохыг би та нарт дараа ярьж өгье. Энэ бол даавуу биш, цаас. Цаас гэж юу байдгийг та нарт би нэг тайлбарлаж өгнө өө. Үүн дээрх үеүдийг уншихад зориулсан буй. Гараар бичээгүй, хэвлэсэн зүйл. Хэвлэх гэж юу болохыг би хожим та нарт хэлж өгөмз. Ийм хуудас нэгийг нь нөгөөгөөс нь ялгагдахгүйгээр мянгаар нь гаргасан байгаа.
Тэд нэг дуугаар уулга алдан гайхаж:
— Мянга гэнэ! Мөн ч их ажил аа! Олон хүн бүхэл жил хийвэл барахаас биш санахгүй их ажил орно!
— Үгүй тийм биш. Том жижиг хоёр хүн нэг л өдөрт хийчихнэ.
Тэд загалмайлан залбираад амны уншлага хэлэв.
— Үгүй мөн ч гайхалтай юм даа! Илбийн хүч гэгч үү!
Би тэдэнд итгүүлэхийг бодсонгүй. Би нэг их чанга биш, зөвхөн мулзан толгойгоороо надад тун ойрхон буй хүмүүст дуулдахаар өнөөх булгийг хэрхэн сэргээсэн тухайг уншихад тэд жигтэйхэн бишрэн сонирхож, шагшин гайхалдаж байлаа:
— Аяа, ёстой үнэн! Гайхмаар, гайхмаар! Бүгд яг үнэн, яг л тийм байсан хэвээр нь гээч!
Тэр хачин юмыг тэдний гарт өгч, тэмтрүүлж болох уу? Их болгоомжтой үзэх байх. Бололгүй яах вэ. Тэд, сониныг тэнгэрээс бууж ирсэн ямар нэг ариун нандин зүйл мэтээр маш болгоомжтой бишрэнгүй маягаар авч үзээд аяархан тэмтэрч, илж, урьд хожид үзэгдээгүй үг үсгийг нь гайхсан нүдээр тал талаас нь ажиглан харна. Толгой гудайлгасхийн, бишрэн харахыг нь бодохоос баярлам! Сонин маань миний бүтээл, тэдний тийнхүү үг хэлгүй гөлрөн бишрэх, шохоорхон сонирхох, гайхах нь сонины эрхэм сайн нөлөөний илрэл мөн биз дээ? Төрсөн үрийг нь найз нөхөд нь юм уу, бусад ямар ч гэсэн бүсгүйчүүл үзээд магтахад эх хүн түр зуур ертөнцийг мартталаа баярладгийг би мэднэ. Энэ бол сэтгэлийн их баяр, ямар ч ван, ялагчийн буюу яруу найрагчийн хангалуун хөөрүү сэтгэлээс давуу, тэдгээртэй зүйрлэхгүй аз завшаантай, хязгааргүй дүүрэн жаргалтай зүйл гэдгийг би мэдэж байлаа.
Миний сониныг тэр том тасалгаанд байсан олон хүн дамжуулан үзэж гайхан байхыг суудлаасаа хөдлөлгүй нүд дагуулан баярлан харж суулаа. Ёстой л диваажингийн жаргал гэгч тийм байдаг байх, дахиж тийм жаргал юун эдлэв гэж.


Хорин долоодугаар бүлэг. ЯНКИ, ВАН ХОЁР ТАНИГДАЛГҮЙ АЯЛСАН НЬ


Унтахынхаа өмнө би амрах өрөөндөө ванг оруулаад үсийг нь тайрч эгэл хүн шиг хувцас өмсгөв. Тэр үед дээд ангийн хүмүүс үсээ урд талаас нь духаа хүртэл хяргуулж, ар талыг нь мөрөө хүртэл ургуулдаг байхад эгэл хүн ар өврөөс нь тайруулдаг байлаа. Боол хүн үсээ бүр хяргачихдаг байсан болохоор ямар шүү янзаар ургах нь падгүй байсан. Би вангийн толгой дээр хөлтөг углаж байгаад бултайсан үсийг нь хяргачихсан. Бас сахал самбайг нь хуссан. Үсийг нь аль болох муухай хусахыг хичээсэн маань зэгсэн санаснаар болсон шүү. Аль болох хөндлөн гулд, ташуу хазгай хайчилсан. Хөлд нь муухай шаахай углаж биед нь хүзүүнээс нь шагайг нь хүрсэн хүрэн өнгийн зотон даавуун цамц өмсгөөд өгөхөд вант улсынхаа дотор хамгийн голшиг эр болдог байсан тэр хүн маань одоо хамгийн даржин муухай эрэмдэг амьтан болж хувирав. Бид хоёрын өмссөн хувцас маань ядуучуудын хямд бөх хувцас, үс толгойгоо ч аялуулсан янз маань ядуучуудынх болохоор бид хоёрыг жижиг худалдаачин, жижиг пүүсийн эзэн, эсхүл малчин, эсвэл дэлбэгч, эсвэл хөдөөгийн дархнууд гэж бодох биз. Тэр хувцсыгаа би ядуу хүнд таарах хямдхан хувцас гэж хэлж байгаа юм биш; эд нь гар хийцийн нэхмэл юм болохоор эр хүнд түүнээс хямдхан хувцас яаж байх билээ гэдгийг л хэлэх гэснээс тэр.
Бид хоёр нар гарахаас нэг цагийн өмнө сэмхэн гарч одлоо. Нар төөнөж эхлэхээс өмнө бид найм есөн бээр яваад хүн цөөтэй нэг суурин газар хүрч очсон юм. Миний үүрсэн шуудайтай юм сүрхий хүнд байв. Ван, гагцхүү яваа яваандаа алгуур тариачны хоол унданд дасах учраас сэлбэж идэж байх хүнсний зүйл тэр шуудайд байсан.
Би замын хажууд аятайхан газар олж ванг суулгаад бага сага идэх юм өгөв. Тэгээд ус олъё хэмээн явав. Үнэнийг хэлэхэд би ганцаараа жаал амарч суухыг бодсон юм даа. Ванг байгаа цагт би дандаа зогсоо байдаг байсан, бүр зөвлөлийн хурал дээр ч гэсэн өөрцгүй, гэхдээ хурал олон цагаар үргэлжилбэл арай тийн зогсоод байдаггүй байсан л даа. Хурал их сунжирсан цагт надад аргүй намхан сандал тавьж өгдөг байсан нь хөмөрсөн онгоцны тайрдас шиг, суухад шүдний өвчин шиг юм байсан. Би тэр заншлыг нь шууд зөрчихийг хүсэлгүй ванг аажмаар дасгах гэж бодсон маань тэр л дээ. Гаднын хүний дэргэд бол хоёул адилхан сууж л байхгүй бол хүн амьтан ажиг авчихна шүү дээ. Харин хоёулхнаа байгаа цагт тийм шаардлага байхгүй учраас ав адилхан байдал гаргах дэмий санагдсан.
Би гурван зуугаад метрийн зайтай газар ус олж тэндээ хориод минут амарч байтал хүн ярилцах чимээ гарлаа. «Тариачид л ажилдаа гарч байгаа байлгүй, тариачнаас өөр хэн ингэж хар өглөөгүүр явах вэ, санаа зоволтгүй» гэж бодож байсан юм. Гэтэл нэг минут хэртэй болсны дараа замын эргэлтээр ачаатай луус, дагуулсан зарц гоцго нар бүхий хувцас хунар сайнтай, язгууртан нар морьтой гарч ирлээ. Би босон харайж бут бударгана дундуур хөл мэдэн харайлгалаа. Надаас өмнө ван дээр оччих вий дээ гэж би айсан юм. Сандрахад хүч нэмэгддэг, гүйсээр амьсгаа дээр гаран хүрлээ, зохих цагтаа ч хүрлээ.
— Хаантан минь уучлаарай, та бид хоёрын хоорондын ёс төр өнгөрсөн, бушуухан босоорой! Босоорой, язгууртан хүмүүс ирж байна шүү!
— Тэгээд яадаг юм? Ирж л байг.
— Эзэнтэн минь, тэднүүдийг харахад та сууж байж болохгүй. Бос, бос! Өнгөртөл нь номхон зогсоно шүү. Та чинь одоо тариачин хүн шүү дээ.
— Нээрэн тийм л дээ, мартчихжээ. Галлитай хийх их дайны тухай бодол болчхоод гэснээ боссон боловч тийм байдалд тариачин хүний адилаар бушуухан биш их л ёсорхуу байдалтай босов. Тийм агуу их бодол гэнэт орж ирээд одоо сарниаж...
— Анхаараарай, эзэнтэн! Анхаараарай! Толгойгоо гудайлга! Бүр доош нь! Бүр бүр! Бүүр доош нь!
Мань хүн үнэнээсээ оролдсон боловч төдий л болж өгсөнгүй. Номхон томоотой байх байдал нь пизагийн нурж буй цамхгийн төдий байлаа. Өөрөөр хэлье ч гэсэн боломгүй санагдана. Номхон дорой байх байдал нь даанч болж өгөхгүй байсны гайгаар морьтон ноёд бүгд царай хувирган ярвайж хамгийн сүүлд явж байсан нэг сүрхий гоцго ташуур далайн ухасхийхэд нь би биеэ тавьж хаацайллаа. тэднүүдийн пархийн инээлдэх чимээг далимдуулан иймэрхүү юманд давгүй байгаарай гэж ванд сэм хэлж амжлаа. Ван биеэ тун ч их хүчлэн барьж байна. Болдог сон бол тэр морьтнуудыг бүгдийнх нь махыг зулгаах сан гэж бодож байх шиг байв.
— Зэр зэвсэггүй та бид хоёр зэвсэгт дээрэмчидтэй яах ч арга алга. Адал явдал харах гэсэн аялал маань бүр эхэндээ бүтэхгүй болбол тоогүй яа. Та бид хоёр санаж яваадаа хүрье гэвэл гагцхүү тариачинтай гадна өнгөөрөө адилхан байх төдийгүй, авир зан маань ч тэдэн шиг байх ёстой гэж би хэлсэн юм.
— Энэ зөв. Чамтай маргах арга алга. Цааш явна аа. Яваад байдаг хэрэг! Би чиний зөвлөснийг санаж аль болох бүтэхээр нь хэрэглэхийг хичээнэ.
Хэлсэн үгэндээ хүрч байлаа. Чадах чинээгээрээ хичээвч түүнээс нь илүү чадах хүн мундахааргүй байв. Хэрэв та нар тун дүрсгүй, болгоомжлохыг ч мэдэхгүй нялх хүүхэд өдрийн турш дүрсгүйтэж заримдаа усанд унаж үхэх гээд, заримдаа юман дээрээс унаж нугасаа тасалчих гээд эх нь хажуугаас нь огт салахгүй байдгийг үзсэн бол ван бид хоёрыг харсантай өөрцгүй гэж бодоорой.
Алсдаа юу болохыг би урьдаас мэдсэн сэн бол: Үгүй, хэрэв ванг тариачин болгож авч яваад хоолоо олж идэх дуртай хүн байвал тэгэг, харин би эм бар, арсланг тээж явъя, тэгвэл аюул багатай гэж хэлдэг байж дээ. Эхний гурав хоногт би түүнийг айлд оруулахгүй байлаа. Эхний үед замаас зайдуу орших, хүн цөөн орж гардаг тиймэрхүү дэн буудал бараадасхийн явахаас өөр домгүй байв. Мань хүн овоо л хичээж явсан, гэхдээ нэг л болж өгөхгүй байсан. Сураагүй юм гэдэг тун хэцүү дэг ээ.
Тун эвгүй газар болгонд шахам намайг гэнэт сочоож айлгахыг нь яана. Замд гараад хоёр хоног болж байсан орой гэнэт хормойноосоо чинжаал хутга гаргаж ирлээ шүү!
— Эзэн хаан минь, та чинь энэ хутгыг хаанаас аваа вэ?
— Өчигдөр орой, дэн буудлын газар байхдаа дамын наймаачнаас.
— Ямар үлийгээ хийх гэж ийм юм аваа вэ?
— Чиний арга залиар чи бид хоёр олон аюулаас мултарлаа, гэвч зэвсэгтэй явлаа гээд муу болох нь юу билээ гэж бодсон юм. Чиний арга ухаан хүнд хэцүү үед гэнэт орж ирэхгүй болбол яана.
— Бид мэтийн доод улс биедээ зэвсэгтэй явах хориотой байдаг. Тариачин хүн чинжаал хутгатай явж байгааг ноён юм уу, өөр хүн мэдэх юм бол яана?
Тэр үед бид хоёрын ойр хүн хар байгаагүй нь аз болсон юм. Би тэр хутгыг нь хаяулсан, хаяулах гэж ёстой л биеэ төхөөрч мэдэх хөөрхөн эрээн алаг тоглоомыг нь хаялгүй болохгүй гэж хүүхэд ятгахын дайтай юм болсон доо. Бид хоёр цааш юу ч ярилцалгүй дув дуугүй зэрэгцэн алхаж явлаа. Тэгж явтал ван ам нээж:
— Хэрэв намайг ямар нэгэн осолтой юм хийх гэж байгааг чи түрүүний мэдсэн бол намайг түрүүний хорихгүй яагаа вэ?
Энэ асуултад нь би тулгамдаад эхлээд юу хэлэхээ мэдэхгүй байсан боловч сүүлд нь хамгийн зүй ёсны хариу болгож:
— Эзэн хаан минь, би танай юу бодож буйг яаж мэдэх билээ? гэв.
Ван зогсож намайг гайхсан янзтай ширтлээ.
— Би чамайг Мерлинээс илүү гэж боддог байсан юм. Чи илбэдэх талаараа түүнээс илүүгээ харуулсан, харин зөгнөн мэдэх гэдэг бол илбээс ч чухал шүү дээ. Мерлин зөнтэй хүн.
Би алдаа хийснээ мэдлээ. Аргыг нь олж мултрах хэрэгтэй байлаа. Гүн их бодол болсныхоо дараа миний бие цаашид хэрхэх тухай төлөвлөж буйгаа хэллээ:
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Артур Вангийн Өргөөнөө - 14
  • Büleklär
  • Артур Вангийн Өргөөнөө - 01
    Süzlärneñ gomumi sanı 4648
    Unikal süzlärneñ gomumi sanı 2164
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 02
    Süzlärneñ gomumi sanı 4627
    Unikal süzlärneñ gomumi sanı 2043
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 03
    Süzlärneñ gomumi sanı 4553
    Unikal süzlärneñ gomumi sanı 2114
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 04
    Süzlärneñ gomumi sanı 4521
    Unikal süzlärneñ gomumi sanı 2071
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 05
    Süzlärneñ gomumi sanı 4628
    Unikal süzlärneñ gomumi sanı 2105
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 06
    Süzlärneñ gomumi sanı 4659
    Unikal süzlärneñ gomumi sanı 2034
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 07
    Süzlärneñ gomumi sanı 4634
    Unikal süzlärneñ gomumi sanı 2191
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 08
    Süzlärneñ gomumi sanı 4671
    Unikal süzlärneñ gomumi sanı 1898
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 09
    Süzlärneñ gomumi sanı 4642
    Unikal süzlärneñ gomumi sanı 1999
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 10
    Süzlärneñ gomumi sanı 4704
    Unikal süzlärneñ gomumi sanı 2135
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 11
    Süzlärneñ gomumi sanı 4572
    Unikal süzlärneñ gomumi sanı 2099
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 12
    Süzlärneñ gomumi sanı 4620
    Unikal süzlärneñ gomumi sanı 1986
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 13
    Süzlärneñ gomumi sanı 4599
    Unikal süzlärneñ gomumi sanı 2178
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 14
    Süzlärneñ gomumi sanı 4766
    Unikal süzlärneñ gomumi sanı 2013
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 15
    Süzlärneñ gomumi sanı 4702
    Unikal süzlärneñ gomumi sanı 2078
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 16
    Süzlärneñ gomumi sanı 4729
    Unikal süzlärneñ gomumi sanı 1779
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 17
    Süzlärneñ gomumi sanı 4684
    Unikal süzlärneñ gomumi sanı 1980
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 18
    Süzlärneñ gomumi sanı 4708
    Unikal süzlärneñ gomumi sanı 2107
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 19
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 2071
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 20
    Süzlärneñ gomumi sanı 4589
    Unikal süzlärneñ gomumi sanı 2115
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 21
    Süzlärneñ gomumi sanı 4582
    Unikal süzlärneñ gomumi sanı 1955
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 22
    Süzlärneñ gomumi sanı 2162
    Unikal süzlärneñ gomumi sanı 1148
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.