Latin

Артур Вангийн Өргөөнөө - 09

Süzlärneñ gomumi sanı 4642
Unikal süzlärneñ gomumi sanı 1999
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Үгүй мөн хачин юм аа!... Хэн тэгж бодох вэ? Гүн, зургаан зулзагатайгаа! Сэнди, за тийм бол олз ихтэй л байгаа юм гэхээс. Бядан аялах дайчин эрийн ажил гэдэг бол ашиггүй бөгөөд маш ядаргаатай боловч харин амжилт олбол олз омог ихтэй байдгийг нь одоо л ойлгож эхэллээ. Тэр ажлыг би өөрөө дуртайдаа хийж байгаа юм биш, би тэгэхгүй. Нэр төрөө боддог, бат бэх суурьтай ганц ч үйлтгэлийн газар панз наймаанд түшиглэхгүй. Хамаг тэнэг балай юмыг нь авч хаяад гагцхүү эрүүл доруул баримт сэлтийг үлдээх юм бол бядан аялагч дайчин эрийн амжилтаас юу үлдэх юм бэ? Дайчин эрийн амжилт гэдэг бол гахайн махны худалдаачны л амжилт гэсэн үг шүү дээ... Нэг өдөр, нэг долоо хоног гэнэт хөлжиж мэдэх юм, гэтэл өөр нэгэн гахайн махны худалдаач зах зээлийн газрыг гахайн махаараа дарлаа гэхэд чиний ажил баларна шүү дээ. Тийм биз дээ, Сэнди?
— Миний ухаан чиний үгийг гүйцэхгүй байгаагаас болоод хамгийн энгийн үг чинь ч нэг их урт бөгөөд будилаантай юм шиг санагдах юм.
— Тэнд маяглах байх юу байх вэ. Миний хэлснээр л, Сэнди. Тийм гэдгийг би мэдэж байна. Түүгээр ч барахгүй ер нь сайн бодоод л үзэх юм бол бядан аялагч дайчин эрийн ажил бол гахайн махны худалдаачныхаас дор юм, яагаад гэвэл амжилт муутай боллоо гэхэд гахайн махыг хэн нэг хүн идчихнэ шүү дээ, гэтэл бядан аялагч дайчин эрсийн бүтэмжгүй болоход ямар эд хөрөнгө үлдэх вэ? Огтлуулж сийчигдсэн бие, хоёр тэрэг төмрийн хог л үлдэх нь байна шүү дээ. Тийм юмыг эд хөрөнгө гэж үзэх үү? Үгүй л дээ, минийхээр бол гахайн мах нь хол дээр! Миний ингэж боддог зөв үү, буруу юу?
— Аяа, сүүлийн үед та бид хоёрын үзэж өнгөрүүлсэн үйл явдал, адал явдлуудын улмаас миний толгой, миний толгойгоор ч барахгүй бас таны толгой ч, таны толгойгоор барахгүй та бид хоёрын толгой хоёулаа зовсон байна...
— Үгүй, чиний толгой ер падгүй, Сэнди. Чиний толгой зүгээр байна, харин хэрэг явдлын талаар юу ч ухаарахгүйдээ л хамаг гай байна. Чи хэрэг явдлын тухай маргах боловч тэр болгондоо будилж орхих юм. За энэ ч яах вэ. Бид хоёрын олз омог их байгаа юм байна. Тийм их олзтойгоор Артур вангийн өргөөнд ороход ичих зовох юмгүй. Далимд хэлэхэд малчид нь сонин юм, эндхийн эрэгтэй эмэгтэй хүмүүс өтөлдөггүй юм байна. Жишээ нь Морганы дагиныг аваад үзэхэд харах нүүртээ бүр Вассарын эм тахиа шиг байх юм. Тэр өмнөд Намгийн гүнг аваад үзсэн ч дээ, тэр чинь одоо хүртэл тийм настай тийм олон үр хүүхэдтэй байж сэлэм жадаар даналзсаар байдаг сүрхий хүн шүү! Би андуураагүй бол Говэн ноён түүний долоон хүүг алчихсан байхад бас Мархауз ноёнд алуулах зургаан хүүтэй, бас надад хүрэлцэх хүүхэдтэй байсан байх нь. Аль эсхүл тэр төрсөөр жаран өвлийг үзсэн хөгшин хүүхэн чинь авсны хүйтэнд хөрсөн атлаа нас нь талийсан ч гэсэн энэ хорвоогоор тэнүүчилсэн хэвээр л байдаг хэрэг үү... Сэнди, чи ер нь хэдэн настай вэ?
Сэнди анх удаа л миний асуусан үгэнд хариу өгөөгүй юм. Салхин тээрэмд нь засвар хийх хэрэгтэй байсан бололтой.


Хорьдугаар бүлэг. МАХЧНЫ ШИЛТГЭЭНД


Өглөөний зургаагаас ес хүртэл гурван цагийн дотор бид хоёр есөн бээр газар явжээ. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн, төмөр хуяг дуулга гэсэн тийм гурван төрлийн ачаа тээсэн морины хувьд энэ бол чамламаар зай биш юм аа. Дараа нь бид тунгалаг устай нэг булгийн дэргэд модны сүүдэрт удаан амарсан.
Гэнэт нэг дайчин эр бидний зүг айсуй. Ойртож ирээд муу заяандаа гоморхсон юм ярьж гарлаа. Чагнавал байдаг муу бэлэнч үгээр хараал тавьж байна. Гэвч түүний цээж дээр алтан үсэгтэй самбар байхыг хараад миний бие ихэд баярласан юм. Самбар дээр алтан үсгээр бичсэн үг нь:

Петерсоновын ариутгах шүдний сойз хэрэглэж сур! Сүүлийн үеийн цоо шинэ зүйл!

гэсэн байлаа.
Тэр хүн бол миний дайчин эрсийн нэг байсан болохоор би баярласан юм. Ланселот ноёныг мориноос нь арай л унагачихгүй өнгөрсөндөө их алдар нэрийг олсон, өндөр булиа биетэй Мэдок де ля Монтэн ноён байв. Тэр их явдлынхаа тухай өөрийн танил болсон хүн болгондоо ямар нэг шалтаг олж заавал ярьдаг байж. Гэвч түүний амьдралд түүнээс нь ч дутахгүй бас нэг их үйл хэрэг байдаг боловч хүн асуухаас нааш өөрөө ярина гэж байхгүй, тэр ч бүү хэл, миний үйлдсэн хэрэг биш гэх нь холгүй байдаг ажээ. Тэр хоёрдугаар үйл хэрэг гэдгийнх нь мөн чанар нь юу байсан бэ гэхэд Ланселот ноён өөрөөс нь урьтаад л өөрийг нь унагачихсан болохоор Ланселот ноёныг унагаж чадаагүй юм санж. Тэр эгэл бор ухаант эр тэр хоёр явдлынхаа тухай ялгаа гаргаж мэддэггүй байж. Хариуцсан ажилдаа үнэнч сэтгэлээр ханддаг байсан учраас би түүнд сайн байлаа. Түүний ханхар цээж, өргөн мөр, арслангийнх шиг том толгой, толгойдоо хатгасан шувууны өд, шүдний сойз атгасан гарын дүрс бүхий хачин сүлд тэмдэгтэй том бамбай зэргийг нь харахад аятайхан бөгөөд «Нойодонтыг шаардаж бай!» гэсэн лоозон нь болбоос миний дэлгэрүүлсэн шүдний нойтон оог хэлж байгаа хэрэг юм.
Их ядарлаа гэж хэлэх боловч мориноосоо буухыг хүсэхгүй байв. Үнэхээр л ядарсан байдалтай харагдана. Зууханд зориулсан маажин тарааж буй хүний хойноос нэхэж явна даа гэж тайлбар хэлэв. Тэр хүнийхээ тухай санах мөртөө хараалын үг урсгаж гарлаа. Нэг тэмцээнд нөгөө Гахерис ноёнтой өөртэй нь тулалдан амжилтгүй болсон боловч түүнээсээ нэрд их гарсан хатан зоригт дайчин эр Оссэз Сюрлюз ноёнд тэр маажинг дэлгэрүүлэх ажлыг гардуулсан байлаа. Тэр бол угаас марзан хөөргөн эр учраас хорвоогийн аливаа ажил бүхнийг ултай суурьтай үзнэ гэж ерөөсөө байхгүй. Тийм болохоор нь ч би түүнд тийм маажин дэлгэрүүлэх ажил гардуулсан юм. Манайханд төмөр зуух байгаагүй болохоор зуухны маажингийн тухай олигтой ярих яриа ч байхгүй байлаа л даа. Тийм учраас тайзан дээр тийм төмөр зуух гарч ирэх агуу их өөрчлөлтийн үед хүмүүсийг түүнийгээ гамтай эдэлдэг болгохын тулд урьдаас аажим болгоомжтой бэлтгүүлэх нь чухал байсан бөгөөд тиймэрхүү ажилд тиймэрхүү төлөөний хүн таарах байлаа.
Мэдок ноёны сэтгэл баахан үймж хараал зүхлийг галзуу мэт урсгаж байлаа. Тэгж харааж зүхэх нь сүнсийг нь тамын газар хүргэнэ гэдгийг мэдэвч биеэ барин тэвчиж чадахгүй байлаа. Оссэз ноёныг олж түүнтэй нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлахаас нааш мань эр мориноосоо бууж ч чадахгүй, ясаа түр амрааж ч чадахгүй, юу ч хүсэхгүй байлаа. Түүний урсгах утгагүй үгнээс арайхийн таавал мань хүн өглөөгүүр үүрээр Оссэз ноёнтой санаандгүй тааралдсан, тэгтэл тэр нь хэрэв чи энэ чигээрээ шулуухан явсаар тааралдах уулс, хөндий тал, тариалангийн газар, шавар намгийг гатлан явбал баахан жуулчидтай тохиолдоно, тэднүүд чиний шүдний бүх оо, сойзыг бүгдийг нь гарцаагүй худалдан авна гэж хэлсэн юм байж. Мэдок ноён угаас албандаа мэрийлттэй хүн учраас заасан зүг рүү нь явсаар гурван цагийн зовуурьтай аялал хийсний эцэст нөгөөдүүлээ гүйцэн очжээ. Тэгээд яаж вэ? тэднүүд нь миний өчигдөр өдөр шоронгоос суллан гаргасан насандаа дарагдсан таван хоригдол байсан ажээ. Тэр хөөрхий амьтдын сүүлчийн шүд унасаар хорин жил өнгөрсөн бөгөөд ёзоор ч үлдээгүй байсан юм!
— Би муу нохойг юу ч үгүй талхламз, үзэх үс ч үгүй болгомз. Тэр Оссэзээс арай цэвэр явдалтай ноён миний замд хөндлөн тааралдсан ч толгойг нь авна гэж Мэдок ноён хараан зүхсээр байв. Барьж л авах нь чухал байна! Би түүнээс өсөө авах их тангараг өргөсөн, өсөө авахдаа л авна! гэж занасаар байв.
Мань хүн энэ мэтийн баахан үг хэлж хэлж жадаа нэг сүрхий сэгсчсэнээ давхин одлоо. Бид орой болохын алдад нэг ядуухан тосгонд өнөөх суллагдсан өвгөдийн нэгтэй нь өөрснөө тааралдсан билээ. Тэр хүн тавин жил уулзаагүй садан төрөл нөхдийнхөө илчинд дулаацаж, хэзээ ч үзээгүй ач зээ нар нь түүн рүү тэмүүлэн байвч түүний ой ухаан нь нэгэнт сөнөсөн байсан учир аль алин нь нэмэр болохгүй байлаа. Хулганын нүх шиг харанхуй хар нүхэнд хүн хагас зуун жил амьд байна гэхэд үнэмшихийн аргагүй мэт санагдавч түүний эмгэн, амьд мэнд яваа үе тэнгийнх нь хүмүүс үнэхээр ийм явдал болсныг батлан ярьж байлаа. Охиноо үнсээд эхэд нь өгч үүрд алга болох харанхуйд явахдаа хэчнээн чадал тэнхээтэй, эрүүл чийрэг хүн байсныг нь тэднүүд нь санаж байв. Тэр хүн ямар хэргийн учир хэчнээн жил гянданд суугааг нь ч мэдэхгүй байсан юм. Гэтэл хөгшин болсон эхнэр нь, хэдийн хань бүлтэй болсон охид хөвүүдийнхээ дунд байгаа өтөлсөн охин нь мэдэж байлаа. Бүх амьдралынх нь турш гагцхүү нэр, санаа, биегүй дүр, домог шиг байсан эцэг нь гэнэт амьд хүн болон үзэгдэхэд охин нь түүнээс нүд салгаж чадахгүй ширтсээр байжээ.
Нээрэн үнэн юм болов уу? Сонин юм даа. Гэвч би өөрийнхөө тэмдэглэлд энэ явдлыг миний бодоход бүр ч сонирхолтой шалтгаанаар тэмдэглэсэн юм. Тийм аймшигт хэргийг ч мэдсэн тэр хүмүүс өөрсдийн дарлан мөлжигчдийн эсрэг уур хилэн бадран тэмцэх өчүүхэн ч шинж үгүй байлаа. Тэд өөрснөө, өвөг дээдэс нь хэмжээ хязгааргүй хатуу ширүүн дарлал, доромжлолыг олон үеийн турш тэвчин хүлээж ирсэн болохоор гагцхүү сайн үйл хийж өгөхөд л тэд их гайхах шинжтэй ажээ. Боолчлолын ёс ард түмнийг хэчнээн дор оруулж дорой болгосныг бодоход ч гайхмаар. Тэр хүмүүс өөрсдийн амьдралд тохиолдох аливаа гай зовлонг үг дуугүй хүлцэн тэвчиж эвлэрч өнгөрөөхийг нэгэнт зохицон сурсан байх юм. Тэдний ухаан бодол нь ч үхжээ. Хүний ухаан бодол нэгэнт үхсэн бол тэр хүн хамгийн ёроолд ороод цааш явах газаргүй болсон гэсэн үг.
Би тэр замаар явсандаа тоогүй юм боллоо гэж бодсон. Хувьсгалыг тайван замаар хийх хүсэлтэй яваа төрийн зүтгэлтэн хүнд тун олигтой сэтгэгдэл төрүүлээгүй юм. Яагаад гэвэл үүний эсрэг зүйлийг нотлох гэж сайн санаа гарган хэчнээн ч их чалчивч тийм гүн ухаантнуудын бодол буруу бөгөөд ганц ч ард түмэн эрх чөлөөгөө таатай бодол, ёс суртахууны нотлох шалтгаанаар хэзээ ч олж авч байгаагүй бөгөөд амжилтад хүрч байсан хувьсгалууд дандаа хүч хэрэглэхээс эхэлдэг байсан гэдэг маргашгүй үнэнийг баталж байлаа. Энэ бол тойрон гарах аргагүй түүхэн хууль юм. Ер нь түүх хүнийг ямар нэгэн юманд сургадаг бол энэ хууль л юм. Тэгэхлээр, тэр ард түмэн засгийн эрхийг аллага, хядлагын аргаар л олж авах ёстой, гэтэл миний бие тийм аргад таарахгүй хүн байлаа.
Хоёр өдрийн дараа их үдийн алдад, Сэнди нэг юманд сэтгэл нь баахан зовсон байдалтай нэг юм жигтэйхэн хүлээж буй янзтай өндөлзөөд байв. Бид одоо хүний махчны шилтгээнд ойртон ирлээ гэж тэр хэлэв. Үнэнийг хэлэхэд би гайхсан, гайхах мөртөө дотор нэлээд эвгүй оргисон. Бидний аяллын зорилго аажмаар миний санаа бодлоос хаягдаж байсан боловч одоо түүний тухай надад сануулмагц түүний ер бусын болон ойр болсонд нь сэрдхийн цочих шиг болж билээ. Сэнди улам улам сэтгэл зовоод байхад нь миний ч сэтгэл зовж эхэллээ. Зүрх түг түг цохиж байв. Зүрхний яахыг хэн ч хориглохгүй, зүрх бол оюун бодолд үзэн ядах тийм зүйлд ч цохилж болох зүйл. Сэнди намайг зогсооч гэж гуйгаад мориноос бууж нуурын эрэг дагуу ургасан бут сондуулын зүг бараг мөлхөн ахихад миний зүрх бүр ч хүчтэй дэлсэж эхэллээ. Сэнди бут сондуулын дотор орчхоод тэртээх хөндий талын зүг их анхааралтайгаар ажиж эхлэхэд нь бас мөлхөх шахам явж дэргэд нь очих үед ч зүрх минь түг түг дэлссээр байв. Нүд нь жигтэйхэн гялалзан алсыг хуруугаараа зааж амьсгаа давхцуулан,
— Шилтгээн! Шилтгээн! Харж байна уу? Тэр харагдаж байна хэмээн шивнэв.
Цөхөрлөө гэхэд бас аятайхан цөхрөх гэж байдаг юм.
— Шилтгээн ий? Энэ чинь гахайн хороо л байна. Сүрэл зангидаж базаасан гахайн хороо байна гэж би хэллээ.
Сэнди миний өөдөөс гайхсан гутсан янзтай зэрэвхийн харав. Хөмсгөө зангидаж бодол болон дуугүй байна.
— Урьд тарнидуулаагүй байсан юм. Хачин гайхмаар юм, хачин гайхмаар юм. Зарим нь үүнийг ид шидийн хүчээр бузар, ичгүүртэй юм болон хувирчихсан зүйл гэх, зарим нь урьдынхаа адил хувиршгүй хүчирхэг, нэн сайхан бөгөөд эргэн тойрон гүн гуу гангаар хүрээлэгдэж цамхаг дээрээ туг хиур мандуулан хөх тэнгэрийн мандалд умбах зүйл гэж харах юм даа. Бурхан биднийг өршөөх болтугай! Бусдын эрхэнд тарчилсан сайхан бүсгүйчүүл улам ч шаналан зовсноос нүүр царай нь улам хачин болсон харагдана даа гэж бодохоос зүрх минь өвдөж байна гэж Сэнди бодол болон хэлсэн билээ. Бид дэндүү орой ирсэн маань буруу байлаа.
Би юу гэж хэлэх ёстойгоо ойлгосон юм. Шилтгээнийг надад л зориулж тарнидсанаас биш түүнд зориулсан хэрэг биш ажээ. Түүнтэй маргах, түүнийг ямар нэгэн зүйлд итгүүлэх гэх нь цагийг дэмий үрэхийн төдий хэрэг, тэгэхлээр тийм байж л гэж хэлэхээс өөр аргагүй байлаа. Тэгээд би:
— Нэг адил зүйл мөртөө зарим хүнд ид шидтэй харагдахад заримд нь үгүй байдаг. Тийм юм зөндөө. Сэнди чи тийм юмтай өөрөө тааралдаагүй ч гэсэн бишгүй сонсоо байлгүй. Гэсэн ч гонсойх юун. Харин ч дээр биш үү. Хэрэв тэр хатагтай нар хүн бүхэнд гахай шиг харагдаад байх юм бол бас өөрсдөдөө ч тийм болчихсон санагдаад байсан бол тэднийг эргүүлж тарнидах хэрэгтэй болох билээ. Буцааж тарнидахын тулд анх яаж тарнидан тийм болгосныг нь мэдэх хэрэгтэй болно. Тарнийг буцаана гэдэг бол ихээхэн осолтой ажил, яагаад анх яаж тарнидсан аргыг нь мэдэхгүй бол алдаа болж гахайг нохой, нохойг муур, муурыг хулгана болгох мэтээр хувилган хувилгасаар уг материал сүүл сүүлдээ бүр замхарч өнгө ч үгүй, үнэр ч үгүй хий болон хувирах юм уу, үнэндээ аль нь ч болсон ялгаагүй юм болно шүү дээ. Тэгэхлээр аз болоход тэднийг гагцхүү надад зориулан тарнидсан болохоор тэднүүдийг буцаан тарнидах хэрэгцээгүй байлаа. тэднүүд надад ч өөрсдөдөө ч хэн бүхэнд хатагтай нар хэвээр харагдаж байж.
Харин миний төөрөгдлөөс болж тэднүүд хэлмэгдсэнгүй, яагаад гэвэл би тэр жинхэнэ гахайг үзсэн ч, энэ чинь хатагтай юм шүү дээ гэж бодоод хатагтайтай харьцах ёсоор харьцах байлаа.
— Та бурхан дагина шиг ярьж байна, тэнгэрлэг ноёнтон минь. Энэ дэлхий дээр хосгүй хүчтэн эрэлхэг та эднүүсийг чөлөөлөх биз ээ гэж би мэдэж байна.
Би гүнж нарыг гахайн хашаанд орхих хүн биш, Сэнди. Харин миний сохор мэт болсон нүдэнд маань ядуу малчин мэт харагдах энэ гурав юу вэ?..
— Эднүүс чинь мангас. Дүр нь бас хувирчихсан байх нь ээ? Хачин юм! Есөн тохой өндөр нурууных нь таван тохой нь танд үзэгдэхгүй байхад та өөрийнхөө цохилтыг яаж тааруулах вэ? гэж бодохоос би одоо зовж байна! Ариун явдалт ноёнтон минь, болгоомжтой л байгаарай. Одоо таны байгуулах гавьяа миний бодож байснаас хамаагүй хэцүү болж таарлаа.
italki
— Бүү зов, Сэнди. Махчны хэдий чинээ хэсэг нь үзэгдэхгүй байгааг нь л мэдсэнээс хойш болоо. Хамгийн чухал чухал эрхтэн нь хаана хаана байгааг нь төвөггүй мэдчихнэ. Энэ муусайн юмны учрыг дор нь олчихно, бүү зов. Намайг эндээ л хүлээж бай.
Сэнди сөхрөн суулаа. Нүүр нь хувхай даан цонхийх боловч зүрх нь эрэлхэг зориг итгэл найдлагаар дүүрэн байлаа. Түүнийг би тийнхүү орхиод гахайн хашаанд орж малчид лугаа ярилцсан билээ. Тэд гахайнуудаа бүгдийг нь их талархалтайгаар үнэ дүйн бөөнөөр худалдлаа. Би тэдэнд захын үнээс нэлээд дээгүүр үнэ арван зургаан пенни төлсөн юм. Би цагаа олж очсон байж. Малчдын ярих нь маргааш лам нар, ноёд, татвар хураагчид ирж малчдыг гахайгүй, Сэндийг гүнж наргүй болгох байжээ. Одоо тэднүүд татвараа мөнгөөр төлөөд бас бага сага юмтай үлдэх боломжтой болжээ. Малчны нэг нь арван хүүхэдтэй, өнгөрсөн жил лам ирээд арван гахайных нь хамгийн тарган нэгийг авахад эхнэр нь нэг хүүхдээ түүнд барин:
— Өрөвдөх сэтгэлгүй араатан чи энэ хүүхдийн тэжээлийг нь надаас булааж байгаа бол энэ хүүхдийг өөрийг нь ав гэж хашхирсан гэнэ. Гайхмаар адил тохиолдол байдаг юм! Бүр эрт дээр үеэс одоо хүртэл ноёрхож байгаа шашинтай Вэлс нутагт намайг байхад яг ийм юм болж билээ. Шашин гэгч мөн чанараа өөрчилсөн гэж боддог хүн олон байдаг боловч үнэндээ гадна талаа л өөрчилсөн болохоос мөн чанараа үгүй билээ.
Би малчдыг явуулчхаад гахайн хашааг нээж Сэндийг даллав. Сэнди, ирэх ч гэж гүйж ирлээ, салхи шуурга шиг хурдан гүйж ирлээ. Баярын нулимс урсган гахай болгоныг барьж аван үнсэж өхөөрдөн тэвэрч, үнсэж үлгэж энхрий хайртай нэрээр дуудан сүйд болохыг нь харахаас өөрийнх нь болон хүн төрөлхтний өмнөөс ичиж билээ.
Тэр гахайнуудыг гэр өөдөө арван бээр газар туух хэрэгтэй байлаа. Мөн ч зөрүүд үг дуулдаггүй хэцүү гүнж нар байсан шүү. Гахайнууд их замаар ч явахгүй зөргөөр ч явж өгөхгүй, тал тал тийш гүйлдэн хад хясаа, дов толгодоор харайлган хүн хүрэхийн ч аргагүй хонхор хотгороор орж шургалаад байлаа. Сэнди тэдгээрийг эрхэм хүндэт хатагтайн нэг адил эелдэг зөөлөн харьцахыг шаардах учраас тэднийг зодох эрх надад байсангүй. Бүр хамгийн адгийн туучий болсон үлхий гахайг ч «хонгор минь», «эрхэм минь» гэж дуудах ёстой байлаа. Гахайн хойноос хүнд нүсэр хуяг дуулгатай хүн байн байн ийш тийш харайлгах гэдэг чинь тун ч хэцүү, тун ч дэмий хэрэг байлаа. Хамартаа төмөр бөгжтэй нэг золигийн жижигхэн хатагтай л ялангуяа, миний махыг их идэж билээ. Биедээ бараг хялгасгүй цулдан тэр муу мэгж ёстой шуламс шиг зөрүүд туучий байж билээ. Хойноос нь бүхэл цаг хөөцөлдөж байж арай гэж нэг барьж авахад анх зугтсан газраа ирчихсэн ер ганц ч алхам ахиагүй байдаг сан. Сүүлд сүүлнээс нь барьж аваад орилж чарлахыг нь тоолгүй чирч билээ. Сэнди жигтэйхэн айж гүн ахайг энэ мэтээр хормойноос нь чирэх даанч ёсонд хазгай хэрэг гэлээ.
Гахайнуудаа (Бүгдийг нь бус ихэнхийг нь) нэг газар хөөгөөд ирэхэд харанхуй болж байлаа. Беровекс де Морганор гүнж түүний хоёр хатагтай: Анжела Бохун, Элен Куртман гэдэг хоёр хүүхэн алга байлаа. Тэр хоёрын нэг нь духан дээрээ жижигхэн хар толботой хар мэгж, нөгөө нь урд нэг хөл нь ялимгүй сүйдэн бор мэгж байлаа. Хоёул миний махыг мөн ч идсэн дээ. Бас хэд хэдэн баронесс дутсан боловч тэднийг алга боллоо гээд би өчүүхэн ч тоосонгүй. Гэвч хиамны гол болох тэдгээрийг олох хэрэгтэй байсан болохоор уул толгод, ой шугуйг самна гэж бамбар барьсан зарц нарыг эрэлд гаргасан билээ.
Сүргээ бүгдийг нь байшинд хийсэн л дээ. Тийм хачин юм би энэ насандаа үзээгүй, бурхан минь! Тиймэрхүү юм насандаа сонсоо ч үгүй! Тиймэрхүү юм насандаа нэрлээ ч үгүй! Хийн тоолуур галзуурах шиг болж билээ.


Хорин нэгдүгээр бүлэг. МӨРГӨЛЧИД


Ор дэвсгэртээ нэг орох аядлаа! Хэлэхийн аргагүй их ядарсан байсан юм. Хөшсөн мах булчингаа амрааж биеэ чөлөөтэй суниах яасан сайхан бэ! Харамсалтай нь үүнээс цааш хэтэрсэнгүй, унтаж дуг хийхийн талаар бодоод ч нэмэргүй байлаа. Тэр язгууртай авгайчуул өрөө тасалгаа гудам зайгаар үргэлж шуугилдан чарлалдан ороолон чөтгөр шиг аашлаад унтах нойрыг минь хасаж байлаа. Нэгэнт сэрүүн байхлаар чинь заавал юм бодох юм. Сэндийн хачин гайхалтай төөрөгдлийн талаар л голдуу бодлоо. Уг нь эрүүл хүн атлаа миний бодоход яг л галзуу юм шиг санагдана. Хүмүүжил, ятгалга, сургалтын их нөлөө гэдэг л харагдаж байлаа л! Хүнийг юу ч гэж итгүүлж болох юм.
Гэвч над эвгүй санагдаж, бүр ч эвгүй байдалд оруузай хэмээн зовж байсан юм. Гахайнуудаа цуглуулж туугаад арилж өгсөн маань л хамгаас зөв болох биз гэж бодлоо. Тэгээд:
— Сэнди, цаг дэмий үрээд яах вэ. Язгууртан авгай нараа цуглуулаад замдаа гаръя гэлээ.
— Хаашаа, ариун үйлт Эзэн минь!
— Юун хаашаа гэж, гэр лүүгээ аваад явахгүй юу.
— Энэ хүний ярьж буйг сонсооч! Эд нар чинь янз бүрийн газар төрсөн амьтад шүү дээ. Гэр гэрт нь хүргэж өгөх хэрэгтэй. Гэтэл ийм жуулчлалыг үйлдэн хорон санаат могой хааны үгэнд орж хүн төрөлхтний хамгийн анхны муу нүглийг үйлдэж зүрх сэтгэлд хорсол атаа жөтөөний үүр зассан найз бүсгүйнхээ ятгалгад автан урьд ариун байж тэнгэрийн уудамд ахас дүүсийн хамт ариун явсан сүнсний дүрийг бузарлан гутаасан Адамыг буй болгон амьдрал үхлийг хамтад нь бүтээснээр амьдралын богино хязгаар тогтоосон байхад эднүүсийг гэр оронд нь хүргэн өгч амжина гэж бодож байна гэж үү?
— Чөтгөр алгадмар!
— Ноёнтон минь!
— Ийм урт удаан цаг шаардах бясалгалд цаг маань хүрэхгүйг чи мэдэж байгаа шүү дээ. Бид эднүүсийг хүргэж өгч амжихгүй гэж дэмий ярихын хооронд харин бид хүргэж амжих байна шүү дээ. Хоосон чалчих хэрэггүй, ажил хийх хэрэгтэй. Амаа тат, тээрмээ зогсоо, одоо бидэнд чалчиж байх цаг алга. Энэ тайж язгууртнуудыг хэн гэр гэрт аваачих болж байна?
— Найз нөхөд нь. Дэлхийн өнцөг булан бүрээс л ирцгээнэ.
Ийм мэдээ үүлгүй тэнгэрт цахилгаан цохих шиг гэнэт, хоригдол хүн өршөөлийн зарлиг сонсох шиг амттай юм боллоо. Сэнди тэр гүнж нараа гардуулж тушаахын тулд эндээ үлдэх хэрэгтэй л дээ.
— За Сэнди, сонсож бай. Даалгасан ажлыг бид эсэн мэнд гүйцэтгэлээ, одоо би явж илтгэлээ тавина. Хэрэв хэзээ нэгэн цагт...
— Би бэлэн байна. Би тантай хамт явдаг хэрэг.
Өршөөлийг буцаан цуцлах нь тэр. Би өөрийгөө Сэнди шиг нөхцөлд байсан бол яах бол гэж бодохлоор Сэнди солиотой хүн биш гэж бодогдож байлаа. Хэрэв Сэнди миний нөхцөлд байсан бол өөрийгөө сургаж хүмүүжүүлсэн амьтдынхаа нүдэнд галзуу гэж үзэгдэхийг тун амархан ухаарах билээ. Хэрэв би Сэндид ямар ч ид шидгүй мөртөө цагт тавин бээрийн хурдтай тэрэг байдаг, ид шидгүй мөртөө сагсанд суугаад үүлний цаагуур гарчихдаг хүн үзсэн, ид шидгүйгээр олон зуун бээрийн тэртээ буй хүнтэй би ярьж байсан гэж яривал Сэнди намайг солиотой амьтан гэж л ямар ч эргэлзээгүйгээр үзэх байсан. Түүний ойр хавийн хүн болгон ид шидэд итгэдэг, хэн ч ид шидэд эргэлздэггүй байсан байна. Артур вангийн харьяаны хүмүүс ч гахайн саравчийг шилтгээн болгож оршин суугчдыг нь гахай болгон хувиргаж болно гэдэгт эргэлзэхгүй байсан нь Коннектикутын хүмүүс утсаар ярилцаж болдогт эргэлздэггүйтэй яг адил хэрэг бөгөөд тиймэрхүү юманд эргэлзэх явдлыг тус тусдаа солиотой хэрэг гэж үзэх нь аргагүй юм. Тэгэхлээр Сэндийг эрүүл ухаантай хүн гэхээс өөр аргагүй байлаа. Сэнди ч намайг эрүүл хүн гэж байхын тулд би ид шидийн бус хүчээр ажилладаг галт тэрэг, агаарын бөмбөлөг, утсан харилцааны талаарх мэдээг өөрөөсөө цухуйлгахгүй байх хэрэгтэй байлаа. Жишээ нь би дэлхий бол хавтгай биш, тулгуур дээр зогсож байгаа юм биш, тэнгэрийн дээрх бүх уудам нь уснаас халхалсан халхавчаас бүтсэн гэж бодохгүй байсан л даа. Тэр ванлагийн дотор надаас өөр тэгж бузар гэмт байдлаар бодох хүн ганц ч үгүй болохоор хүн амьтанд энэ чинь солиотой амьтан гэж хаа явсан газраа элэг доог болчихгүйн тулд амаа барьж явахаас өөр замгүй байлаа.
Өглөө нь Сэнди гахайнуудаа гуанзанд оруулж өглөөний зоог барихдаа тэр нутгийн хүмүүс тайж угсаатан гаралтай хүмүүсийг ухаан ёс журмыг нь ялгалгүйгээр эрт дээр үеэс туйлын их хүндэтгэн үздэгийн нэгэн адил тун гүн хүндэтгэлтэйгээр өөрөө үйлчлэн байлаа. Хэрэв миний эдэлж байсан алба маань өөртэйгөө тэнцэх гарал үүсэл удам өндөр байсан бол намайг тэр эрхмүүдтэй хамт суулган хооллох байсан биз ээ. Гэтэл нэгэнт удам төрөлгүй хүн болохоор намайг тусад нь суулгасан, тэглээ гэж ч би гомдоогүй л дээ. Сэнди бид хоёр тусгай ширээнд сууж хооллосон. Гэрийн эзэд гэртээ байгаагүй юм.
— Өнөр айл уу, эсвэл оорцог юм болов уу, хааччихсан юм бол, Сэнди? гэж намайг асуухад Сэнди бид хоёрын яриа дор дурдсан байдлаар үргэлжлэв.
— Айл?
— Тийм.
— Эрхэм хүндэт ноён минь, юун айл?
— Энд байдаг айл, чиний бүл.
— Үнэнийг хэлэхэд би юу асуугаад байгааг тань ойлгохгүй байна шүү. Надад ерөөсөө гэр орон байхгүй.
— Ердөө гэр бүл байхгүй гэж үү? Энэ чинь танайх биш юм уу, Сэнди? Минийх яаж байх юм? Надад ямар ч байшин байхгүй.
— Тэгвэл хэний байшин байх нь вэ?
— Би мэддэг сэн бол танд хэлээд өгөх сөн.
— Энэ байшингийн эздийг чи яагаад мэдэхгүй байх билээ? Биднийг наашаа ир гэж хэн урьсан байх вэ?
— Биднийг хэн ч уриагүй. Бид өөрснөө л хүрээд ирсэн, ийм л байна.
— Энэ чинь тэгвэл дэндүү дураараа юм болж байна шүү дээ. Бид хүний оронд хамаагүй орж ирээд хэрэгтэй хэрэггүй нь үл мэдэгдэх дан язгууртан нараар пиг дүүргэх мөртөө эзнийх нь нэр усыг ч мэдэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ийм цадиггүй юм дур мэдэн хийхийг чи яаж зүрхлээ вэ? Би бол үүнийг чиний гэр юм байх л гэж бодсон. Эзэн нь юу гэх бол?
— Эзэн нь юу гэх бол гэнэ ээ? Юу гэдэг юм? Бидэнд талархах л болно.
— Талархана гэнэ ээ? Юу боллоо гэж тэр вэ?
Сэндийн нүүрт огт ойлгоогүй шинж илэрнэ.
— Таны хачин үгэнд би зовж байна. Бидний хүчээр тэднийд ийм эрхэм гийчид гэр оронд нь заларч ирсэн байхад тэднүүд талархан баярлаж олзуурхана гэж үнэхээр бодож байна гэж үү?
— Нээрэн ч тийм их завшаан хэзээ ч олдохгүй байж болох юм даа.
Амьдралдаа анх удаа иймэрхүү гийчдийн бараа харсан гэж би мөрийцсөн ч хэлж чадах байна.
— Тэр талархлаа илэрхийлэг. Үг хэлээрээ номхон хүлцэнгүй дагаж явах үйлээрээ талархлаа илэрхийлэг. Тэгэхгүй юм бол тэр хүн нохойноос өөрцгүй болно, нохойн удам, нохойн өвөг болно.

Гэвч надад нэг л эвгүй санагдаж бүр ч эвгүй байдалд оруузай гэхээс би айсан учир гахайнуудаа аваад арилж өгсөн нь дээр гэж бодоод ингэж хэлэв:
— Сэнди, бид цагаа дэмий гарздаж байна. Эднийгээ цуглуулж аваад буцах замдаа оръё.
— Эрхэм Эзэнтэн минь хаашаа явах гэж?
— Юун хаашаа гэж? Гэрийн зүг аваад явахгүй юу.
— Юу гэж байгааг нь сонсоорой! Дэлхийн янз бүрийн өнцөг буланд төрсөн амьтад! Тус бүрийг нь төрсөн газар нь хүргэж өгөх хэрэгтэй. Бид энэ яваа богино насандаа ийм холын аян хийж амжина гэж бодож байна уу? Ийм богино насыг амьдрал ба үхлийг бий болгосон тэр нэгэн л тогтоогоо шүү дээ. Тэр бол гагцхүү эрхэм ариун чанартууд хурмастын алдар нэрийн төлөө үүрийн туяа мэт жавхлант ахан дүүсийнхээ хамт халин нисэж байдаг тэнд ч дүүлэн нисэх заяатай байсан тийм ариун гэмгүй агсан тэр бурхны дүрийг бузарлан бишдүүлсэн, хэзээд үл биелэх амиа бодсон хар муу санаа зүрхэнд нь үүрлэсэн, хорон санаа, атаархлаараа муу үйлд үеийн үед дийлдэшгүй татагдсан, хүн төрөлхтний хамгийн атаатан дайсан, могойн хаан чөтгөрт уруу татагдсан эмэгтэй найзынхаа ятгалгад орж нүгэл үйлдсэн Адамыг бий болгосон нэгэн болой.
— Ай бүү үзэгд!
— Бурхан минь!
— Бид хоёрт ийм сунжирсан юм ярьж байх зав зай үгүйг чи мэдэж байгаа шүү дээ. Тарааж өгч амжихгүй гэж ийнхүү хоосон бясалгасаар байтал тарааж амжихуйц цаг алдагдаж байна. Дэмий чалчихын оронд юм хийх хэрэгтэй. Амаа тат, салхин тээрмээ зогсоо, одоо чалчаа үгэнд зарах цаг алга. Бага ярьж их хийе. Эднийг хэн гэр гэрт нь тараах вэ?
— Найз нөхөд нь. Замбуулингийн өнцөг булан бүрээс ирнэ биз.
Энэ мэдээ цэлмэг тэнгэрт аянга ниргэх шиг боллоо. Энэ мэдээ хоригдол хүн өршөөлийн сураг сонсох шиг амттай юм боллоо. Сэнди, тэднийгээ өөрийн гараар тарааж өгөх гэж эндээ үлдэх биз ээ.
— За тэгвэл Сэнди минь, ийм л байна. Даалгасан ажлыг нь бид эсэн мэнд туйлд нь хүргэлээ тэгэхлээр би хаан дээр очиж илтгэхээр явах ёстой байна. Тэгвэл хэн нэг нь:
— Би бэлэн. Тантай хамт явна. Ийнхүү өршөөлөө хүчингүй болгох нь тэр!
Юу надтай хамт явна? Яах юм бэ?
— Та намайг эрэлхэг дайчин эрээсээ урвах хүн гэж бодоо үгүй биз? Тэгж урвавал миний нэр бүрмөсөн хугарах билээ. Тулалдааны талбар дээр таныг ямар нэг баатар эр дийлээд намайг булаан авч чадаагүй байхад би танаас салах ёсгүй. Гэвч би тийм юм болно гэж бодсон байлаа ч гэсэн буруутан болох билээ.
«Би энэ амьтантай удаан хугацаанд зууралдах юм байж. Гэвч үүнээс бага ч болов ашиг тус олохыг л бодохоос өөр домгүй» гэж дотроо бодлоо. Тэгээд:
— Тийм бол одоохон явъя гэв.
Сэнди язгууртан бүсгүйчүүлээс салахдаа эхэр татан цурхиран уйлж байлаа. Би тэр гахайнуудыг нь зарц нарт даалган орхисон юм. Эдгээр язгууртан нарын байсан гэр орныг арчиж цэвэрлээрэй гэж зарц нарт миний бие хэлсэн боловч тэднүүд чингэхийн хэрэггүй, нэгэнт тогтсон заншил ёсыг зөрчсөн хэрэг болно, үг хэл гаргацгаана гэв. Тогтсон заншлыг баримталдаг байх нь: гагцхүү тиймэрхүү юмнаас бус бүхий л гэмт хэргийг энэ үндэстэн үйлдэх чадалтай байжээ. Бид эрт евран цагаас дагаж ирсэн заншлаа баримтална гэж зарц нар хэлээд уг байшингийн шалыг шинэ хулсаар хулдаж язгууртан авгайчуул хэмээх мэгж гахайнуудын үлдээсэн мөрийг хадгалан хайрлана гэлээ. Байгалийг хорсолтойгоор дооглон дайрах шиг л юм болох нь тэр. Арга нь гэр бүлийн түүхийг үечлэн хадгалах шинжлэх ухаан газар судлалын ухаан байлаа. Хожим археологичид газар малтаж байгаад тиймэрхүү давхарга олохдоо гэр бүлийн хоол ундны байдал олон зуун жилийн турш хэрхэн хувирч ирснийг тодорхойлон тогтоох бололцоотой юм.
Бид тэндээс дөнгөж хөдөлмөгцөө баахан мөргөлчинтэй тааралдсан билээ. Бидний явах зам мөргөлчдийнхөнтэй таарахгүй байсан боловч хамт явлаа. Яагаад гэвэл хэрэв энэ орныг мэргэн удирдъя гэж хүсвэл тэр орныг хүний үгээр биш, харин өөрийнхөө биеэр судлах нь чухал гэдгийг миний бие улам бүр ойлгож байсан юм.
Тэр олон мөргөлчний цуваа Чосерын дүрслэн бичсэнтэй тун ойролцоо санагдаж билээ. Энд тэр үеийн Английн бүхий л мэргэжил боловсрол, зүйл бүрийн хувцас хунартай хүмүүс оролцсон байдаг. Залуу хөгшин эрчүүл залуу хөгшин эмэгтэйчүүл, сэргэлэн золбоотой хүмүүс, гуниг зовлонд дарагдсан хүмүүс бүгд байсан гэдэг. Зарим нь морь илжигтэй явж байхад эмэгтэй хүний ганц ч эмээл харагдсангүй, тийм эмээл Англид түүнээс хойш ерэн жил болсон хойно л бий болж эхэлжээ.
Тэр мөргөлчид бол найрсаг зантай, сайн санаатай, хүнд тусархаг олон байлаа. Сүжигтэй, аз жаргалтай, цовоо сэргэлэн, хамаа намаагүй байж гэм халгүй байдал гаргах нь харагдана. Тэдний зугаатай сонин гэж үздэг үлгэр яриа нь үргэлж ам ам дамжин яригдах бөгөөд ичиж зовмоор талтай байх нь английн шилдэг давхаргын хүмүүс арван хоёр зуун жил өнгөрсөн хойно л ичиж зовдог болсон тиймэрхүү юм байлаа. Арван есдүгээр зууны эхний хорин таван жилийн үеийн Английн цэцэн цэлмэг ухаантны ухаан хүрэх тийм марзан инээдтэй юм бие биедээ ярьж инээлдэж байлаа. Заримынх нь ярьсан сонин марзан үг бүгдийн чихэнд хүрч тэр цувсан олон хүний хамгийн сүүлд яваа нь хүртэл сонсоод инээд алдан пар хийж байгаа нь үнэхээр сонин марзангийн гэрч болохыг, ялангуяа луусны нүүрт ичгүүрийн туяа гэрэлтэхэд нь бүр сайн мэдэж болох юм.
Сэнди тэдний хааш явж байгааг мэдэх учраас надад тэр даруй хэлж өгсөн билээ.
— Эднүүс Ариуны хөндийд очиж даяанч лам нараас ерөөл авч, рашаан амсаад нүглээ угаах гэж яваа улс гэлээ.
— Тэр рашаан нь хаана байдаг юм?
— Эндээс хоёр өдөржийн зайтай, Элэнцгийн ванлаг хэмээх нутагт байдаг юм даа.
— Тэр рашааныхаа тухай над ярьж аль, их л алдартай юм биз дээ.
— Алдартайгаар барах уу! Хамгийн алдартайгаас алдартай! Эрт дээр цагт тэнд нэг ширээт лам хэдэн лам нарын хамт байжээ. Тэднээс ариун явдалтан энэ хорвоод байхгүй гэлцэнэ. Тэднээс ариун судар судалж хэнтэй ч, хоорондоо ч ярилцахгүй, гагцхүү өвс идэж, хатуу газар унтаж, үргэлж мөргөл хийж, нүүр гараа угаадаггүй, хувцас хунараа угаадаггүй, хувцас нь элэгдсээр л аяндаа мөрөнд нь тогтохгүй унаад өгдөг байж гэнэ. Тэдний тийм ариун үйлийн тухай энэ хорвоод тараагүй газар байсангүй. Тэгээд баян хоосонгүй бүгд тэдэн дээр очиж тэднүүдийг ихэд хүндэлдэг болжээ.
— Цааш нь,
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Артур Вангийн Өргөөнөө - 10
  • Büleklär
  • Артур Вангийн Өргөөнөө - 01
    Süzlärneñ gomumi sanı 4648
    Unikal süzlärneñ gomumi sanı 2164
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 02
    Süzlärneñ gomumi sanı 4627
    Unikal süzlärneñ gomumi sanı 2043
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 03
    Süzlärneñ gomumi sanı 4553
    Unikal süzlärneñ gomumi sanı 2114
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 04
    Süzlärneñ gomumi sanı 4521
    Unikal süzlärneñ gomumi sanı 2071
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 05
    Süzlärneñ gomumi sanı 4628
    Unikal süzlärneñ gomumi sanı 2105
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 06
    Süzlärneñ gomumi sanı 4659
    Unikal süzlärneñ gomumi sanı 2034
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 07
    Süzlärneñ gomumi sanı 4634
    Unikal süzlärneñ gomumi sanı 2191
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 08
    Süzlärneñ gomumi sanı 4671
    Unikal süzlärneñ gomumi sanı 1898
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 09
    Süzlärneñ gomumi sanı 4642
    Unikal süzlärneñ gomumi sanı 1999
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 10
    Süzlärneñ gomumi sanı 4704
    Unikal süzlärneñ gomumi sanı 2135
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 11
    Süzlärneñ gomumi sanı 4572
    Unikal süzlärneñ gomumi sanı 2099
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 12
    Süzlärneñ gomumi sanı 4620
    Unikal süzlärneñ gomumi sanı 1986
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 13
    Süzlärneñ gomumi sanı 4599
    Unikal süzlärneñ gomumi sanı 2178
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 14
    Süzlärneñ gomumi sanı 4766
    Unikal süzlärneñ gomumi sanı 2013
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 15
    Süzlärneñ gomumi sanı 4702
    Unikal süzlärneñ gomumi sanı 2078
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 16
    Süzlärneñ gomumi sanı 4729
    Unikal süzlärneñ gomumi sanı 1779
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 17
    Süzlärneñ gomumi sanı 4684
    Unikal süzlärneñ gomumi sanı 1980
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 18
    Süzlärneñ gomumi sanı 4708
    Unikal süzlärneñ gomumi sanı 2107
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 19
    Süzlärneñ gomumi sanı 4556
    Unikal süzlärneñ gomumi sanı 2071
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 20
    Süzlärneñ gomumi sanı 4589
    Unikal süzlärneñ gomumi sanı 2115
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 21
    Süzlärneñ gomumi sanı 4582
    Unikal süzlärneñ gomumi sanı 1955
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Артур Вангийн Өргөөнөө - 22
    Süzlärneñ gomumi sanı 2162
    Unikal süzlärneñ gomumi sanı 1148
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.