🕙 21-minute read
Алтан Загасны Үлгэр (Зурагт)
Total number of words is 2668
Total number of unique words is 1209
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
А. С. ПУШКИН
АЛТАН ЗАГАСНЫ ҮЛГЭР
“Ардын боловсролын яамны хэвлэл” Улаанбаатар хотноо 1974 онд эрхлэн хэвлүүлсэн " БАГАЧУУДДАА УНШИЖ ӨГӨӨРЭЙ" номоос
Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2021 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.
Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.
АЛТАН ЗАГАСНЫ ҮЛГЭР
I
Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутагт
Хөх цэнхэр далайн
Эрэг ирмэг газарт
Эрт урьд цагт
Эмгэн өвгөн хоёр
Айл болон амьдарч
Аж төрөн суужээ.
Хар усан ундтай
Хад чулуун нөмөртэй
Газрын агуйд хоргодож
Галын илчинд шүтэж
Гучин жил тэнэж
Дөчин жил суув.
Өвгөн нь загас барьж
Далайн хөвөө сахина.
Эмгэн нь утас ээрч
Гэрийн мухар сахина.
Өвгөн нэг өдөр
Далайн хөвөөнд очоод
Тороо усанд тавьж
Загас шүүрдэж эхлэв.
Анхан нэг шүүсэнд
Нялцгар замаг гарав.
Ахиад нэг шүүсэнд
Нойтон өвс гарав.
Адаг сүүлд нь шүүтэл
Алтан загас баригдав.
Аливаа загаснаас онц
Алтан загас болбол
Адгуус амьтнаас онц
Хүний хэлийг мэднэ.
“Амь авар” гэж
Алтан загас гуйв.
“Өвгөн болсон ах минь
Өршөөж хайрла намайг.
Урхи торноос мулталж
Усанд буцааж тавина уу?
Амь биеийн оронд
Аль дуртайг чинь өгнө.
Хайрт амины оронд
Хамаг хүссэний чинь өгнө” гэж.
II
Энэ үгийг сонсоод
Өвгөн их цочив.
“Өссөн төрснөөс нааш
Өвгөн насан болтол
Өдий жилийн дотор
Загас барьж амьдрахдаа
Замаг шүүж явахдаа
Үг хэлэх загасыг
Үзсэн удаа байхгүй.
Яасан хачин юм бэ?
Ямар жигтэй хэрэг вэ?” гэж
Ажиг сэжиг төрж
Айх гайхах зэрэгцэж
Алтан загасыг тавихдаа:
“Чиний өгөх юм
Над хэрэг байхгүй.
Чиний үнэтэй бие
Над олз болохгүй.
Алтан өнгөт загас минь
Ариун далайд цэнгэж
Аль дураараа амьдар.
Ачит тэнгэрт өршөөгдөж
Амар мэнд яв” гэж
Сайн үгээ хэлж
Сайхан ерөөлөө тавив.
Өвгөн тэндээс буцаж
Гэртээ харьж ирээд
Өнөөх сонин юмаа
Эмгэндээ ярьж эхлэв:
“Өнөөдөр би далайгаас
Нэг загас барив.
Өнгө нь алт бөгөөд
Хүний хэл мэднэ.
Амь биеэ аварч
Усанд тавихыг гуйж
Аль дуртай юмыг
Над өгье гэхэд нь
Айж сандраад би
Юу ч авч чадсангүй.
Хөөрхий тэр загасыг
Тор шүүрээс мулталж
Хөх далайд нь тавьчхаад
Буцаад ирэв” гэж гэнэ.
“Эргүү тэнэг амьтан” гэж
Эмгэн өвгөнөө зэмлэв.
“Алтан загаснаас юм
Авч чадсангүй чи.
Мунхаг амьтан ядахдаа
Модон тэвш гуйсан бол
Маш хэрэгтэй байх сан.
Манай тэвш хуучирч
Хагарч эвдрээд бүр
Хамхарч унах шахсан шүү”
III
Өвгөн гэдрэг явж
Өнөөх далайдаа ирэв.
Далайн ус мяралзаж
Даанч сайхан харагдав.
Алтан загасыг дуудсанд
Алтан загас хөвсөөр
Өмнө нь хүрч ирээд
Өвгөнөөс ингэж асуув:
“Хүндэт өвгөн ах минь
Хүсэх хэлэх юу байна?
Явдал учир юу вэ?
Ямар хэргээр ирэв?”
Өвдөг нугалж мөргөөд
Өвгөн хариу хэлэв:
“Хатан дээд загас минь
Хайрлаж намайг өршөө.
Алтан загаснаас юм
Авч чадсангүй гэж
Манай эмгэн намайг
Маш ихээр буруушааж
Шинэ тэвш хэрэгтэй гэж
Ширүүн үг хэлж байна.
Эдэлж байсан тэвш маань
Эвдэрч унахад хүрсэн гэнэ”.
Алтан загас хэлэв:
“Ачит буурал өвгөн минь
Зорьж ирсэн хэрэг чинь
Зовох юмгүй бүтнэ.
Эрхт тэнгэрт итгэж
Гэртээ харь өвгөн минь.
Эвдэрхий муу тэвш чинь
Шинэ тэвшээр солигдоно”.
Өвгөн гэртээ иртэл
Өнөөх загасны өгсөн
Өнгөтэй сайхан тэвш
Өмнө нь хэвтэж харагдана.
Эмгэн дэргэд нь зогсоод
Элдвээр хараах сонстов:
“Эргүү тэнэг амьтан чи
Энэ тэвшийг гуйсан уу?
Тэвшээр юу хийх вэ?
Дэмий юмыг авч чи.
Бас буцаад яв.
Байшин гуйгаад ир” гэж.
Өвгөн гэдрэг буцаж
Өнөөх далайдаа ирэв.
Далайн ус нэлээд
Давлагаалж цалгилж байв.
Алтан загасыг дуудсанд
Алтан загас хөвсөөр
Өмнө нь хүрч ирээд
Өвгөнөөс ингэж асуув:
“Хүндэт өвгөн ах минь
Хүрээд ирэв үү бас?
Явдал учир юу вэ?
Ямар хэргээр ирэв?”
Өвдөг нугалж мөргөөд
Өвгөн хариу хэлэв:
“Хатан дээд загас минь
Хайрлаж намайг өршөө.
Манай эмгэн уурлаж
Маш ихээр зэмлэж
Хөгшин намайг амраахгүй
Хөөж загнаад болохгүй.
Балай хэрүүлч эмгэнд
Байшин хэрэгтэй юм гэнэ”.
Алтан загас хэлэв:
“Ачит буурал өвгөн минь
Зорьж ирсэн хэрэг чинь
Зовох юмгүй бүтнэ.
Эрхт тэнгэрт итгэж
Гэртээ харь, өвгөн минь.
Эвдэрхий муу гэр чинь
Шинэ байшингаар солигдоно”.
IV
Өвгөн тэндээс буцаж
Гэртээ хүрч ирвэл
Өнөөх муу гэр нь
Оргүй болсон байжээ.
Гэр байсан газарт нь
Гэгээн цагаан өнгөтэй
Гэрэл орох цонхтой
Царс модон хаалгатай
Цагаан байшин харагдаж гэнэ.
Эмгэн цонхны дэргэд
Эрхэмсэг янзаар суугаад
Хамаг муу үгээр
Харааж загнаж байна гэнэ:
“Эргүү тэнэг амьтан чи
Энэ байшинг гуйсан уу?
Загасанд буцаад оч.
Залбирч гуйгаад ир.
Ядуу тариачин байхад
Ямар жаргал байх вэ?
Харц язгуураа сольж
Тайж болохыг хүснэ.
Хамжлага тариачнаа байж
Ноён болохыг хүснэ”.
Өвгөн гэдрэг буцаж
Өнөөх далайдаа ирэв.
Далайн ус ихээр
Давлагаалж цалгилж байв.
Алтан загасыг дуудсанд
Алтан загас хөвсөөр
Өмнө нь хүрч ирээд
Өвгөнөөс ингэж асуув.
“Хүндэт өвгөн ах минь
Хүрээд ирэв үү бас?
Явдал учир юу вэ?
Ямар хэргээр ирэв?”
Өвдөг нугалж мөргөөд
Өвгөн хариу хэлэв:
“Хатан дээд загас минь
Хайрлаж намайг өршөө.
Манай эмгэн уурлаж
Маш ихээр зэмлэж
Урьд загнаснаас илүү
Улам ихээр харааж
Хөгшин намайг амраахгүй
Хөөж загнаад болохгүй.
Ноос ээрдэг эмгэн маань,
Ноён болох санаатай гэнэ.
Тариачин язгуураа сольж
Тайж болох хүсэлтэй гэнэ”.
V
Алтан загас хэлэв:
“Ачит буурал өвгөн минь
Зорьж ирсэн хэрэг чинь
Зовох юмгүй бүтнэ.
Эрхт тэнгэрийн өршөөлөөр
Эмгэн чинь хатан болно”.
Өвгөнийг буцаад иртэл
Өндөр сайхан байшин
Өргөө сайхан ордон
Өмнө нь харагдаж гэнэ.
Энэ сайхан ордонд
Эмгэн нь морилж суугаад
Эрхэм булган дээлтэй
Эрээн хоргой малгайтай
Эрдэнэ сувдаар чимэглэсэн
Эхнэр болоод байж байв.
Утсаар угалз тавьсан
Улаан гутал өмсөөд
Урдах зарцаа өшиглөж
Учиргүй их загнаж байна.
Алтан бэлзэг зүүсэн
Арван мойног хуруугаар
Аягач хүүхний үсийг
Атгаж аваад зодож байна.
Өвгөн хүрч ирээд
Өвдөг сөгдөж айлтгав:
“Тайжийн эрхэм хатан
Тавтай морилж байна уу?
Таны хүссэн зүйл
Тааллын ёсоор болж
Санасан хэрэг бүтсэнд
Санаа сэтгэл амрав уу?”
Өвгөнийг үзээд эмгэн
Өндөр дуугаар зандарч
Агтын хашаа сахиж
Адуу хариулгахаар явуулав.
Хэдэн хоног өнгөртөл
Хэрэг дахин гарав.
Урьдынхаасаа эмгэн
Улам илүү догширч
Адуучин муу өвгөнийг
Авчруулж байгаад тушаав:
“Загасанд очоод мөргө.
Залбирч гуйгаад ир!
Харц тариачин байгаад
Хамжлагат тайж болсон юм.
Хамжлагат тайжаа болиод
Хаан болоход яадаг юм?
Хатан хаан болоод
Хамгийг захирах хүсэлтэй” гэж.
Өнөөх үгийг сонсоод
Өвгөн ихээр цочиж
Шуналт тэр эмгэнд
Шууд ингэж хэлэв:
“Ховдог санаа хэтэрч
Хоосон байснаа мартав уу?
Хоолонд их цадаж
Галзуу өвчин тусав уу?
Тэгш зөв алхаж
Чадахгүй ийм эмгэн
Дээд хаан болж
Яаж чадах юм бэ?
Дэлхийн хүн амьтны
Элэг доог болно.
Бүтэн үг хэлж чадахгүй ийм эмгэн
Бүгдийн хаан болж
Яаж чадах юм бэ?
Бүх олон амьтны
Ичгүүр сонжуур болно”.
Эмгэн ихээр уурлаж
Элдэв зүйлээр харааж
Тариачин өвгөний хацрыг
Тасхийтэл алгадаад
Сүрхий янзаар харж
Сүрдүүлж байгаад тушаав:
“Тайж язгуурт миний
Таалал тушаал хоёрыг
Зөнөг муу тариачин
Зөрчиж болдог юм уу?
Дуртай дургүйг асуухгүй
Тушааж байна чамд.
Дуугүй явахгүй болбол
Чирээд явуулна чамайг”.
Өвгөн арга ядаж
Өнөөх далайдаа ирэв.
Далайн ус харлаж
Давлагаалж цалгилж байв.
Алтан загасыг дуудсанд
Алтан загас хөвсөөр
Өмнө нь хүрч ирээд
Өвгөнөөс ингэж асуув:
“Хүндэт өвгөн ах минь
Хүрээд ирэв үү бас?
Явдал учир юу вэ?
Ямар хэргээр ирэв?”
Өвдөг нугалж мөргөөд
Өвгөн хариу хэлэв:
“Хатан дээд загас минь
Хайрлаж намайг өршөө.
Уршигт муу эмгэн
Уурлаж загнаад болохгүй.
Харц тариачин байгаад
Хамжлагат тайж болсон юм.
Хамжлагат тайжаа болиод
Хаан болоход яадаг юм бэ?
Хатан хаан болоод
Хамаг олныг захирна гэж
Ноён зэргээ голж
Тайж язгуураа чамлаж
Эрх хүч төгөлдөр
Эзэн хатан болно гэж
Эмгэн загнаад болохгүй”.
Алтан загас хэлэв:
“Ачит буурал өвгөн минь
Зорьж ирсэн хэрэг чинь
Зовох юмгүй бүтнэ.
Эрхт тэнгэрт итгэж
Гэртээ харь өвгөн минь.
Эмгэн чинь одоохон
Эзэн хаан болно” гэжээ.
VI
Өвгөнийг буцаад ирэхэд нь
Өрөө олон тасалгаатай
Өндөр сайхан ордон
Өмнө нь харагдаж гэнэ.
Хааны ордонд эмгэн нь
Хатан болоод заларч байв.
Эрхт хатан болоод
Эзний ширээнд суугаад
Бийр цаас барьсан
Бичгийн түшмэдээр тойруулж
Балт сүх далайсан
Баатар цэргээр хүрээлүүлж
Ноёдоор хундага бариулж
Түшмэдээр сөн түшүүлж
Далайн цаанаас авчирсан
Дарс уугаад наргиж байв.
Ариун сайхан идээг
Амталж үзээд ярвайж байв.
Өвгөн түүнийг хараад
Өөрийн эрхгүй сүрдэж
Аймшигт хатан хааны
Амрыг айлтгаж мөргөн:
“Эрхт дээд хатан минь
Энх морилж байна уу?
Таны хүссэн зүйл
Тааллын ёсоор болж
Санасан хэрэг бүтсэнд
Санаа сэтгэл амрав уу?”
Эмгэн тэр өвгөнийг
Нүдээр ширвэж үзээд
“Эргүүлж хөө” гэж
Амаар зандарч хэлээд
“Энэ муу өвгөн
Энд юунд ирэв?
Нүдэнд үл харагдах
Чихэнд үл дуулдах
Зах хол газар
Зайлуулж явуул” гэж
Зарц олон хүндээ
Зарлиг буулгаж тушаав.
Олон цэрэг түшмэд нь
Омогтой чангаар дуугарч
Загасчин муу өвгөнийг
Заамдаж барьж аваад
Урагш татан угзарч
Ууцан дээр нь нударч
Гадна гартал түлхэв.
Газар унатал өшиглөв.
Хаалгаар гарахын үед
Харуулын цагдаа тулгарч
Алмас сүхээ далайгаад
Арай л цавчиж алсангүй.
Ордноос дөнгөж гартал
Олон хүний инээлдэх нь:
“Ямбатан ихэстэй уулзах
Ямар хэрэгтэй юм чи?
Хэрээ мэдэж яв.
Бяраа мэдэж өргө”.
Хэрэг түвэг гаралгүй
Хэд хонож байтал
Хэрүүлч муу эмгэний
Хэрцгий нь бас хөдлөв.
Эр нөхрөө ол гэж
Эмгэн зандран тушаагаад
Ордны бараа бологчдыг
Олон тийш нь явуулав.
Элч цагдаа мордоод
Эрж сурч олоод
Харц өвгөнийг авчирч
Хатан хаанд мөргүүлэв.
VII
Эрхт хатан хаан
Эзний ширээн дээрээс
Өвгөн болсон нөхөртөө
Өндөр дуугаар тушаав.
“Загасанд очоод мөргө.
Залбирч гуйгаад ир.
Хүний хаан болсон ч
Хүсэл жаргал дутуу байна.
Эзэн хаан болсон ч
Эрх ямбаа чамлана би.
Тэнгис далайг эзэлж
Тэнгэр газрыг захирна би.
Алтан загас өөрөө
Албат зарц минь болог.
Яв гэсэн газарт
Явж байг тэр.
Зогс гэсэн газарт
Зогсож байг тэр”.
Өвгөн эмгэнийг буруушаавч
Үг хэлж чадсангүй.
Тушаалыг дагаж гүйцэтгэхээр
Дуугүй гэдрэг явав.
Далайн хөвөөнд очвол
Давлагаа гэдэг учиргүй.
Хар салхи үлээж
Харанхуй шуурга тавьж
Сүрхий долгион цалгилж
Сүйд болж байна гэнэ.
Алтан загасыг дуудсанд
Алтан загас хөвсөөр
Өмнө нь хүрч ирээд
Өвгөнөөс ингэж асуув:
“Хүндэт өвгөн ах минь
Хүрээд ирэв үү бас?
Явдал учир юу вэ?
Ямар хэргээр ирэв?”
Өвдөг нугалж мөргөөд
Өвгөн хариу хэлэв:
“Хатан дээд загас минь
Хайрлаж намайг өршөө.
Уршигт муу эмгэн
Уурлаж загнаад болохгүй.
Хүний хаан болсон ч
Хүсэл жаргал дутуу гэнэ.
Эзэн хаан болсон ч
Эрх ямбаа чамлана гэнэ.
Тэнгис далайг эзэлж
Тэнгэр газрыг захирна гэнэ.
Алтан загас чамайг
Албат зарцаа болгоно гэнэ.
Яв гэсэн газарт нь
Явж байх хэрэгтэй гэнэ.
Зогс гэсэн газарт нь
Зогсож байх хэрэгтэй гэнэ”.
VIII
Энэ үгийг сонсоод
Эрдэнэт алтан загас
Хариу юу ч хэлсэнгүй.
Хажуу тийшээ эргэж
Сүүлээ ганцхан шарваад
Гүн далайд орчхов.
Өвгөн хариу хүлээж
Өнө болтол зогсовч
Алтан загас ер
Эргэж гарч ирсэнгүй.
Хариу хүлээж ядаад
Харьж эмгэндээ иртэл
Орд харшийн зүйл
Оргүй алга болж гэнэ.
Гайхаж бас ажиглатал
Газар гэр нь харагдаж гэнэ.
Эмгэн түүний үүдэнд
Ээрүүлээ бариад сууна.
Эмгэний дэргэд бас
Эвдэрхий тэвш нь хэвтэнэ.
Орчуулсан Ц. Дамдинсүрэн
1938 он
Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.
“Ардын боловсролын яамны хэвлэл” Улаанбаатар хотноо 1974 онд эрхлэн хэвлүүлсэн " БАГАЧУУДДАА УНШИЖ ӨГӨӨРЭЙ" номын Гарчиг:
Энэ номд цэцэрлэгийн ахлах, сургуульд бэлтгэх бүлгийн хүүхдэд уншиж, ярьж тайлбарлах, цээжлүүлэх зохиолуудыг цэцэрлэгийн хичээлийн программ (1964 он) ба цэцэрлэгийн хичээл хүмүүжлийн туршилт программыг үндэслэн эмхэтгэв.
Энэхүү эмхэтгэлийг цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нар болон эцэг эхчүүдэд зориулсан бөгөөд уг номыг хэрхэн яаж ашиглах заах тухай 1972 онд Ардын Боловсролын Яамнаас хэвлүүлэн гаргасан «Багачууддаа уншиж өгөөрэй» гэдэг номд тодорхой бичсэн билээ.
Тайлбар:
* — ээр тэмдэглэснийг цээжлүүлнэ.
Δ — аар тэмдэглэснийг уншиж өгнө.
֍ — ээр тэмдэглэснийг ярьж өгнө.
ЭХ ОРНЫ ТУХАЙ
6 настай хүүхдэд
Ц. Дамдинсүрэн. Монгол нутаг шүлгээс
Ж. Дашдондог. Майн баяр
Б. Доржсүрэн. Сайн байна уу
7 настай хүүхдэд
Д. Нацагдорж. Миний нутаг шүлгээс
С. Ногоя. Төрсөн нутгийн уулс
Б. Алтангэрэл. Одонд зорилоо
В. И. ЛЕНИН БА СҮХБААТАР
6 настай хүүхдэд
Ч. Лхамсүрэн. Ленин
П. Чулуундай. Багш Ленин манайд ирлээ
Л. Түдэв. Ленинтэй танилцсан минь
М. Чимид. Сүхбаатарын талбай
В. Бонч-Бруевич. Сүлд модны наадам
7 настай хүүхдэд
В. Бонч-Бруевич. Владимир Ильичийн бага нас
Г. Лувсанжав. Лениний цэрэг
Ц. Гайтав. В. И. Лениний тухай шүлгээс
Ц. Дамдинсүрэн. Лениний музейд
П. Макрушенко. Минька
Ч. Лувсанжав. Хүү тусад орсон нь
Д. Тарваа. Хүрэн зандан ташуур
Д. Пүрэвдорж. Сүхбаатарын алдар шүлгээс
Ц. Эрдэнэбат. Жанжин Сүхийн ач нар бид
АХМАД ҮЕИЙНХЭЭ АМЬДРАЛ ХӨДӨЛМӨРӨӨС СУРЦГААЯ
6 настай хүүхдэд
Ж. Дашдондог. Хоёр жаал
Т. Юмсүрэн. Ааруул
Т. Юмсүрэн. Уурга
О. Цэндсүрэн. Ганц мөнгө
О. Цэндсүрэн. Гутал
Ө. Баасанжав. Ааруулын амт
Д. Содномдорж. Гүймхий жаал
Л. Түдэв. Чулуутай танилцсан минь
Ц. Эрдэнэбат. Эх
Ж. Дашдондог. Хоёулаа хөөрхөн
Л. Түдэв. Чадна би
Л. Н. Толстой. Түймэр
С. Михалков. Сонин юу байна вэ?
С. Маршак. Петя юунаас айсан бэ
М. Сырова. Шинэхэн алх
З. Александрова. Баглаа цэцэг
С. Могилёвская. Маша шүдний сойз хоёрын үлгэр
А. Каралийчев. Нэгэн ширхэг чүдэнзний намтар
7 настай хүүхдэд
Д. Содномдорж. Шуурган дундуур
Ж. Дашдондог. Саальчин
Ж. Дашдондог. Ээж
Ш. Шажинбат. Таван хошуу
О. Цэндсүрэн. Хурдан морь
О. Цэндсүрэн Боов
Ч. Лувсандэндэв. Өргөгч
Д. Дамбийжанцан. Ноос
Н. Пүрвээ. Өвгөн аавдаа
С. Буяннэмэх. Цэцэн Цэцэг хоёр
С. Буяннэмэх. Хурган хүү, ищгэн хүү
Т. Юмсүрэн. Тогоон доторх ямаа
Н. Некрасов. Хумсын чинээ эр
A. С. Пушкин. Алтан загасны үлгэр
С. Маршак. Та нарын номыг яаж хэвлэдэг вэ?
С. Маршак. Үл таних баатрын тухай өгүүлэл
С. Маршак. Хэрэв тануус эелдэг бол
B. Маяковский. Ямар мэргэжилтэй больё доо?
C. Михалков. Сэргийлэгч ах Стёпа
К. Чуковский. Айболит доктор
В. Катаев. Долоон дэлбээт цэцэг
A. Гайдар. Чук Гек хоёр
B. Осеев. Эмгэн
A. Барто. Өөрөө асгагчийн бяцхан түүх
B. Гауф. Бяцхан Мук
ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ, ЗЭРЛЭГ АН АМЬТАД БА ШУВУУНЫ ТУХАЙ
6 настай хүүхдэд
Д. Цэвэгмид. Туулай
П. Хорлоо. Ишигний тухай үлгэр
Д. Даржаа. Хамгийн хэцүү нь юу вэ?
Л. Түдэв. Морьтой танилцсан минь
Ц. Ням-Осор. Туулайн бүжин
O. Цэндсүрэн. Анчин баавгай хоёр
М. Чимид. Анчин ба бүргэд
Ж. Дашдорж. Хоёр хурга
Д. Дамбийжанцан. Бяцхан бамбарууш
Ц. Оюун. Бүтэлгүй торой
Т. Жамьянсүрэн. Хархан найз
Т. Жамьянсүрэн. Муур ээжийн зөвлөсөн нь
P. Ядмаа. Царцаа тэмээлзгэнэ хоёр
3. Чимид. Дэгдээхэй
Н. Пүрвээ. Тугал
Д. Содномдорж. Ямаачин хүүгийн үлгэр
Ж. Дашдорж. Бор шувуу
Ж. Дашдондог. Алагтуу
К. Д. Ушинский. Үнэг ба ямаа
М. Горький. Бор шувууны ангаахай
К. Чуковский. Харилцуур
С. Михалков. Гурван торой
С. Маршак. Муурын байшин
В. Сутеев. Янз янзын дугуйнууд
Н. Дилакторская. Долоон дэгдээхэй
Р. Киплинг. Зааны тугал
7 настай хүүхдэд
Д. Нацагдорж. Аль нь хөөрхөн бэ?
Ч. Лхамсүрэн. Хөхөө юу гэж донгодов?
С. Буяннэмэх. Тоншуул доктор
Т. Юмсүрэн. Эврээ гээсэн ишигний үлгэр
Т. Жамьянсүрэн. Унаганы зүс
Г. Сэсмээ. Дууны сайхан уянга
Г. Сэсмээ. Усны шувуухай
Л. Түдэв. Тарвагатай танилцсан минь
Р. Ядмаа. Үймээз
Ч. Лувсандэндэв. Бөөр алаг тугал
К. Д. Ушинский. Хөөрхөн хөхөө
К. Д. Ушинский. Тагтаа
К. Д. Ушинский. Тариачин ба баавгай хоёрын үлгэр
Л. Н. Толстой. Үнэг чоно хоёр.
С. Маршак. Бяцхан цамхаг
М. Пришвин. Зараа
В. Бианки. Алины нь хошуу илүү вэ?
Г. Скребицкий. Алтан хараацай
З. Мошковская. Янзагахан төрлөө
3. Мошковская. Гудамжны хөдөлгөөн мэддэггүй эр хонины тухай
В. Сутеев. Энэ ямар галуу вэ?
Ш. Перро. Гуталт муур
Р. Киплинг. Тэмээ яагаад бөхтэй болсон бэ?
БАЙГАЛЬ, ЦАГ УЛИРЛЫН ТУХАЙ
6 настай хүүхдэд
Б. Доржсүрэн. Дөрвөн улирал
Ж. Дашдорж. Тариа
Р. Ядмаа. Түрүүчийн цас
Р. Ядмаа. Өвөл
Д. Маам. Өвөл
Б. Доржсүрэн. Сүлд мод
Т. Жамьянсүрэн. Цасан өвгөн
Ж. Дашдондог. Хаврын дуу
Ж. Дашдондог. Жижигхэн гол
Д. Маам. Зун
7 настай хүүхдэд
Т. Жамьянсүрэн. Бороо, бороо ороорой
С. Эрдэнэчулуун. Анхны цас
Д. Содномдорж. Сүлд модоо тойроод
Б. Алтангэрэл. Маргааш, дараа, сүүлд, хожим, хойтон
В. Лифшиц. Ой
Б. Доржсүрэн. Хүүхэд, цэцэг
СУРАГЧ БОЛОХ САЙХАН
Ч. Лхамсүрэн. Бяцхан сурагч
Д. Содномдорж. Норовын намтар
Г. Даваацэрэн. Найм хүрлээ
Д. Шагдарсүрэн. Анхны алхам
Н. Банзрагч. Тунгалаг
Б. Доржсүрэн. Баяртай
Л. Н. Толстой. Филипок
С. Маршак. Есдүгээр сарын нэгэн
А. Барто. Анхны хичээл
А. Барто. Нэгдүгээр ангийн сурагч боллоо
А. Барто. Сургуульд
А. Прейсен. Арвын дотор тоолж чаддаг ишигний тухай
АРДЫН АМАН ЗОХИОЛ
6 настай хүүхдэд
Цуутын цагаагч гүүний цолмон цоохор унага (монгол ардын үлгэр)
Долоон настай хүүгийн тухай үлгэр (монгол ардын үлгэр)
Нөхөрлөлийн үлгэр (монгол ардын үлгэр)
Хулан, хэрээ, чоно гурав (монгол ардын үлгэр)
Ш. Перро. Хуруун чинээ хүү ....
М. Булатов. Ямаа сууцаа яаж барьсан бэ?
Э. Распэ. Сохор гахай
Муур, үнэг (орос ардын үлгэр)
Хөхөө (ненец үлгэр)
Муур азарган тахиа хоёрын үлгэр (орос ардын үлгэр)
Царцаа шоргоолж хоёр (гүрж ардын үлгэр)
7 настай хүүхдэд
Өнчин цагаан ботго (монгол ардын үлгэрээс)
Эвтэй дөрвөн амьтан (Монгол ардын үлгэрээс)
Эрхий мэргэн (монгол ардын үлгэр)
Хоёр сайн морь (Монгол ардын үлгэр)
Худгийн сохор мэлхийн тухай үлгэр (монгол ардын үлгэр)
Г. X. Андерсен. Ямх охин
Э. Распэ. Гүрвэл арслан хоёрын хооронд
Мэлхий дагина (орос ардын үлгэр)
Бяцхан аалз Энэнзи (баруун африкийн үлгэрээс)
“Ардын боловсролын яамны хэвлэл” Улаанбаатар хотноо 1974 онд эрхлэн хэвлүүлсэн " БАГАЧУУДДАА УНШИЖ ӨГӨӨРЭЙ" номын Хэвлэн нийтлэлийн мэдээлэл:
БАГАЧУУДДАА УНШИЖ ӨГӨӨРЭЙ
(Сургуулийн өмнөх насны ахлах, сургуульд бэлтгэх бүлгийн хүүхдэд зориулсан уран зохиолын түүвэр)
II ДЭВТЭР
БНМАУ
АРДЫН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ХЭВЛЭЛ
УЛААНБААТАР
1974
Эмхэтгэсэн Д. Нонна
Уран сайхны редактор Д. Батсуурь
Техник редактор Л. Сандагдорж
Хянагч Г. Агиймаа, Т. Мөнхсүх, М. Долгор
А—53953.
Өрөлтөд 1974—2—12-нд
Хэвлэлд 1974—4—20-нд шилжүүлж
8600 ширхэг хэвлэв.
Цаасны хэмжээ 70X90/16.
Х.х 20,25. Х.н.х 23,69. Т.х 20,12
Х.г. № 49/73.
За № 53
Ардын боловсролын яам.
Улаанбаатар, Барилгачдын талбай, 15.
Д. Сүхбаатарын нэрэмжит хэвлэлийн комбинатад хэвлэв.
Д. Сүхбаатарын талбай. 2.
АЛТАН ЗАГАСНЫ ҮЛГЭР
“Ардын боловсролын яамны хэвлэл” Улаанбаатар хотноо 1974 онд эрхлэн хэвлүүлсэн " БАГАЧУУДДАА УНШИЖ ӨГӨӨРЭЙ" номоос
Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2021 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.
Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.
АЛТАН ЗАГАСНЫ ҮЛГЭР
I
Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутагт
Хөх цэнхэр далайн
Эрэг ирмэг газарт
Эрт урьд цагт
Эмгэн өвгөн хоёр
Айл болон амьдарч
Аж төрөн суужээ.
Хар усан ундтай
Хад чулуун нөмөртэй
Газрын агуйд хоргодож
Галын илчинд шүтэж
Гучин жил тэнэж
Дөчин жил суув.
Өвгөн нь загас барьж
Далайн хөвөө сахина.
Эмгэн нь утас ээрч
Гэрийн мухар сахина.
Өвгөн нэг өдөр
Далайн хөвөөнд очоод
Тороо усанд тавьж
Загас шүүрдэж эхлэв.
Анхан нэг шүүсэнд
Нялцгар замаг гарав.
Ахиад нэг шүүсэнд
Нойтон өвс гарав.
Адаг сүүлд нь шүүтэл
Алтан загас баригдав.
Аливаа загаснаас онц
Алтан загас болбол
Адгуус амьтнаас онц
Хүний хэлийг мэднэ.
“Амь авар” гэж
Алтан загас гуйв.
“Өвгөн болсон ах минь
Өршөөж хайрла намайг.
Урхи торноос мулталж
Усанд буцааж тавина уу?
Амь биеийн оронд
Аль дуртайг чинь өгнө.
Хайрт амины оронд
Хамаг хүссэний чинь өгнө” гэж.
II
Энэ үгийг сонсоод
Өвгөн их цочив.
“Өссөн төрснөөс нааш
Өвгөн насан болтол
Өдий жилийн дотор
Загас барьж амьдрахдаа
Замаг шүүж явахдаа
Үг хэлэх загасыг
Үзсэн удаа байхгүй.
Яасан хачин юм бэ?
Ямар жигтэй хэрэг вэ?” гэж
Ажиг сэжиг төрж
Айх гайхах зэрэгцэж
Алтан загасыг тавихдаа:
“Чиний өгөх юм
Над хэрэг байхгүй.
Чиний үнэтэй бие
Над олз болохгүй.
Алтан өнгөт загас минь
Ариун далайд цэнгэж
Аль дураараа амьдар.
Ачит тэнгэрт өршөөгдөж
Амар мэнд яв” гэж
Сайн үгээ хэлж
Сайхан ерөөлөө тавив.
Өвгөн тэндээс буцаж
Гэртээ харьж ирээд
Өнөөх сонин юмаа
Эмгэндээ ярьж эхлэв:
“Өнөөдөр би далайгаас
Нэг загас барив.
Өнгө нь алт бөгөөд
Хүний хэл мэднэ.
Амь биеэ аварч
Усанд тавихыг гуйж
Аль дуртай юмыг
Над өгье гэхэд нь
Айж сандраад би
Юу ч авч чадсангүй.
Хөөрхий тэр загасыг
Тор шүүрээс мулталж
Хөх далайд нь тавьчхаад
Буцаад ирэв” гэж гэнэ.
“Эргүү тэнэг амьтан” гэж
Эмгэн өвгөнөө зэмлэв.
“Алтан загаснаас юм
Авч чадсангүй чи.
Мунхаг амьтан ядахдаа
Модон тэвш гуйсан бол
Маш хэрэгтэй байх сан.
Манай тэвш хуучирч
Хагарч эвдрээд бүр
Хамхарч унах шахсан шүү”
III
Өвгөн гэдрэг явж
Өнөөх далайдаа ирэв.
Далайн ус мяралзаж
Даанч сайхан харагдав.
Алтан загасыг дуудсанд
Алтан загас хөвсөөр
Өмнө нь хүрч ирээд
Өвгөнөөс ингэж асуув:
“Хүндэт өвгөн ах минь
Хүсэх хэлэх юу байна?
Явдал учир юу вэ?
Ямар хэргээр ирэв?”
Өвдөг нугалж мөргөөд
Өвгөн хариу хэлэв:
“Хатан дээд загас минь
Хайрлаж намайг өршөө.
Алтан загаснаас юм
Авч чадсангүй гэж
Манай эмгэн намайг
Маш ихээр буруушааж
Шинэ тэвш хэрэгтэй гэж
Ширүүн үг хэлж байна.
Эдэлж байсан тэвш маань
Эвдэрч унахад хүрсэн гэнэ”.
Алтан загас хэлэв:
“Ачит буурал өвгөн минь
Зорьж ирсэн хэрэг чинь
Зовох юмгүй бүтнэ.
Эрхт тэнгэрт итгэж
Гэртээ харь өвгөн минь.
Эвдэрхий муу тэвш чинь
Шинэ тэвшээр солигдоно”.
Өвгөн гэртээ иртэл
Өнөөх загасны өгсөн
Өнгөтэй сайхан тэвш
Өмнө нь хэвтэж харагдана.
Эмгэн дэргэд нь зогсоод
Элдвээр хараах сонстов:
“Эргүү тэнэг амьтан чи
Энэ тэвшийг гуйсан уу?
Тэвшээр юу хийх вэ?
Дэмий юмыг авч чи.
Бас буцаад яв.
Байшин гуйгаад ир” гэж.
Өвгөн гэдрэг буцаж
Өнөөх далайдаа ирэв.
Далайн ус нэлээд
Давлагаалж цалгилж байв.
Алтан загасыг дуудсанд
Алтан загас хөвсөөр
Өмнө нь хүрч ирээд
Өвгөнөөс ингэж асуув:
“Хүндэт өвгөн ах минь
Хүрээд ирэв үү бас?
Явдал учир юу вэ?
Ямар хэргээр ирэв?”
Өвдөг нугалж мөргөөд
Өвгөн хариу хэлэв:
“Хатан дээд загас минь
Хайрлаж намайг өршөө.
Манай эмгэн уурлаж
Маш ихээр зэмлэж
Хөгшин намайг амраахгүй
Хөөж загнаад болохгүй.
Балай хэрүүлч эмгэнд
Байшин хэрэгтэй юм гэнэ”.
Алтан загас хэлэв:
“Ачит буурал өвгөн минь
Зорьж ирсэн хэрэг чинь
Зовох юмгүй бүтнэ.
Эрхт тэнгэрт итгэж
Гэртээ харь, өвгөн минь.
Эвдэрхий муу гэр чинь
Шинэ байшингаар солигдоно”.
IV
Өвгөн тэндээс буцаж
Гэртээ хүрч ирвэл
Өнөөх муу гэр нь
Оргүй болсон байжээ.
Гэр байсан газарт нь
Гэгээн цагаан өнгөтэй
Гэрэл орох цонхтой
Царс модон хаалгатай
Цагаан байшин харагдаж гэнэ.
Эмгэн цонхны дэргэд
Эрхэмсэг янзаар суугаад
Хамаг муу үгээр
Харааж загнаж байна гэнэ:
“Эргүү тэнэг амьтан чи
Энэ байшинг гуйсан уу?
Загасанд буцаад оч.
Залбирч гуйгаад ир.
Ядуу тариачин байхад
Ямар жаргал байх вэ?
Харц язгуураа сольж
Тайж болохыг хүснэ.
Хамжлага тариачнаа байж
Ноён болохыг хүснэ”.
Өвгөн гэдрэг буцаж
Өнөөх далайдаа ирэв.
Далайн ус ихээр
Давлагаалж цалгилж байв.
Алтан загасыг дуудсанд
Алтан загас хөвсөөр
Өмнө нь хүрч ирээд
Өвгөнөөс ингэж асуув.
“Хүндэт өвгөн ах минь
Хүрээд ирэв үү бас?
Явдал учир юу вэ?
Ямар хэргээр ирэв?”
Өвдөг нугалж мөргөөд
Өвгөн хариу хэлэв:
“Хатан дээд загас минь
Хайрлаж намайг өршөө.
Манай эмгэн уурлаж
Маш ихээр зэмлэж
Урьд загнаснаас илүү
Улам ихээр харааж
Хөгшин намайг амраахгүй
Хөөж загнаад болохгүй.
Ноос ээрдэг эмгэн маань,
Ноён болох санаатай гэнэ.
Тариачин язгуураа сольж
Тайж болох хүсэлтэй гэнэ”.
V
Алтан загас хэлэв:
“Ачит буурал өвгөн минь
Зорьж ирсэн хэрэг чинь
Зовох юмгүй бүтнэ.
Эрхт тэнгэрийн өршөөлөөр
Эмгэн чинь хатан болно”.
Өвгөнийг буцаад иртэл
Өндөр сайхан байшин
Өргөө сайхан ордон
Өмнө нь харагдаж гэнэ.
Энэ сайхан ордонд
Эмгэн нь морилж суугаад
Эрхэм булган дээлтэй
Эрээн хоргой малгайтай
Эрдэнэ сувдаар чимэглэсэн
Эхнэр болоод байж байв.
Утсаар угалз тавьсан
Улаан гутал өмсөөд
Урдах зарцаа өшиглөж
Учиргүй их загнаж байна.
Алтан бэлзэг зүүсэн
Арван мойног хуруугаар
Аягач хүүхний үсийг
Атгаж аваад зодож байна.
Өвгөн хүрч ирээд
Өвдөг сөгдөж айлтгав:
“Тайжийн эрхэм хатан
Тавтай морилж байна уу?
Таны хүссэн зүйл
Тааллын ёсоор болж
Санасан хэрэг бүтсэнд
Санаа сэтгэл амрав уу?”
Өвгөнийг үзээд эмгэн
Өндөр дуугаар зандарч
Агтын хашаа сахиж
Адуу хариулгахаар явуулав.
Хэдэн хоног өнгөртөл
Хэрэг дахин гарав.
Урьдынхаасаа эмгэн
Улам илүү догширч
Адуучин муу өвгөнийг
Авчруулж байгаад тушаав:
“Загасанд очоод мөргө.
Залбирч гуйгаад ир!
Харц тариачин байгаад
Хамжлагат тайж болсон юм.
Хамжлагат тайжаа болиод
Хаан болоход яадаг юм?
Хатан хаан болоод
Хамгийг захирах хүсэлтэй” гэж.
Өнөөх үгийг сонсоод
Өвгөн ихээр цочиж
Шуналт тэр эмгэнд
Шууд ингэж хэлэв:
“Ховдог санаа хэтэрч
Хоосон байснаа мартав уу?
Хоолонд их цадаж
Галзуу өвчин тусав уу?
Тэгш зөв алхаж
Чадахгүй ийм эмгэн
Дээд хаан болж
Яаж чадах юм бэ?
Дэлхийн хүн амьтны
Элэг доог болно.
Бүтэн үг хэлж чадахгүй ийм эмгэн
Бүгдийн хаан болж
Яаж чадах юм бэ?
Бүх олон амьтны
Ичгүүр сонжуур болно”.
Эмгэн ихээр уурлаж
Элдэв зүйлээр харааж
Тариачин өвгөний хацрыг
Тасхийтэл алгадаад
Сүрхий янзаар харж
Сүрдүүлж байгаад тушаав:
“Тайж язгуурт миний
Таалал тушаал хоёрыг
Зөнөг муу тариачин
Зөрчиж болдог юм уу?
Дуртай дургүйг асуухгүй
Тушааж байна чамд.
Дуугүй явахгүй болбол
Чирээд явуулна чамайг”.
Өвгөн арга ядаж
Өнөөх далайдаа ирэв.
Далайн ус харлаж
Давлагаалж цалгилж байв.
Алтан загасыг дуудсанд
Алтан загас хөвсөөр
Өмнө нь хүрч ирээд
Өвгөнөөс ингэж асуув:
“Хүндэт өвгөн ах минь
Хүрээд ирэв үү бас?
Явдал учир юу вэ?
Ямар хэргээр ирэв?”
Өвдөг нугалж мөргөөд
Өвгөн хариу хэлэв:
“Хатан дээд загас минь
Хайрлаж намайг өршөө.
Уршигт муу эмгэн
Уурлаж загнаад болохгүй.
Харц тариачин байгаад
Хамжлагат тайж болсон юм.
Хамжлагат тайжаа болиод
Хаан болоход яадаг юм бэ?
Хатан хаан болоод
Хамаг олныг захирна гэж
Ноён зэргээ голж
Тайж язгуураа чамлаж
Эрх хүч төгөлдөр
Эзэн хатан болно гэж
Эмгэн загнаад болохгүй”.
Алтан загас хэлэв:
“Ачит буурал өвгөн минь
Зорьж ирсэн хэрэг чинь
Зовох юмгүй бүтнэ.
Эрхт тэнгэрт итгэж
Гэртээ харь өвгөн минь.
Эмгэн чинь одоохон
Эзэн хаан болно” гэжээ.
VI
Өвгөнийг буцаад ирэхэд нь
Өрөө олон тасалгаатай
Өндөр сайхан ордон
Өмнө нь харагдаж гэнэ.
Хааны ордонд эмгэн нь
Хатан болоод заларч байв.
Эрхт хатан болоод
Эзний ширээнд суугаад
Бийр цаас барьсан
Бичгийн түшмэдээр тойруулж
Балт сүх далайсан
Баатар цэргээр хүрээлүүлж
Ноёдоор хундага бариулж
Түшмэдээр сөн түшүүлж
Далайн цаанаас авчирсан
Дарс уугаад наргиж байв.
Ариун сайхан идээг
Амталж үзээд ярвайж байв.
Өвгөн түүнийг хараад
Өөрийн эрхгүй сүрдэж
Аймшигт хатан хааны
Амрыг айлтгаж мөргөн:
“Эрхт дээд хатан минь
Энх морилж байна уу?
Таны хүссэн зүйл
Тааллын ёсоор болж
Санасан хэрэг бүтсэнд
Санаа сэтгэл амрав уу?”
Эмгэн тэр өвгөнийг
Нүдээр ширвэж үзээд
“Эргүүлж хөө” гэж
Амаар зандарч хэлээд
“Энэ муу өвгөн
Энд юунд ирэв?
Нүдэнд үл харагдах
Чихэнд үл дуулдах
Зах хол газар
Зайлуулж явуул” гэж
Зарц олон хүндээ
Зарлиг буулгаж тушаав.
Олон цэрэг түшмэд нь
Омогтой чангаар дуугарч
Загасчин муу өвгөнийг
Заамдаж барьж аваад
Урагш татан угзарч
Ууцан дээр нь нударч
Гадна гартал түлхэв.
Газар унатал өшиглөв.
Хаалгаар гарахын үед
Харуулын цагдаа тулгарч
Алмас сүхээ далайгаад
Арай л цавчиж алсангүй.
Ордноос дөнгөж гартал
Олон хүний инээлдэх нь:
“Ямбатан ихэстэй уулзах
Ямар хэрэгтэй юм чи?
Хэрээ мэдэж яв.
Бяраа мэдэж өргө”.
Хэрэг түвэг гаралгүй
Хэд хонож байтал
Хэрүүлч муу эмгэний
Хэрцгий нь бас хөдлөв.
Эр нөхрөө ол гэж
Эмгэн зандран тушаагаад
Ордны бараа бологчдыг
Олон тийш нь явуулав.
Элч цагдаа мордоод
Эрж сурч олоод
Харц өвгөнийг авчирч
Хатан хаанд мөргүүлэв.
VII
Эрхт хатан хаан
Эзний ширээн дээрээс
Өвгөн болсон нөхөртөө
Өндөр дуугаар тушаав.
“Загасанд очоод мөргө.
Залбирч гуйгаад ир.
Хүний хаан болсон ч
Хүсэл жаргал дутуу байна.
Эзэн хаан болсон ч
Эрх ямбаа чамлана би.
Тэнгис далайг эзэлж
Тэнгэр газрыг захирна би.
Алтан загас өөрөө
Албат зарц минь болог.
Яв гэсэн газарт
Явж байг тэр.
Зогс гэсэн газарт
Зогсож байг тэр”.
Өвгөн эмгэнийг буруушаавч
Үг хэлж чадсангүй.
Тушаалыг дагаж гүйцэтгэхээр
Дуугүй гэдрэг явав.
Далайн хөвөөнд очвол
Давлагаа гэдэг учиргүй.
Хар салхи үлээж
Харанхуй шуурга тавьж
Сүрхий долгион цалгилж
Сүйд болж байна гэнэ.
Алтан загасыг дуудсанд
Алтан загас хөвсөөр
Өмнө нь хүрч ирээд
Өвгөнөөс ингэж асуув:
“Хүндэт өвгөн ах минь
Хүрээд ирэв үү бас?
Явдал учир юу вэ?
Ямар хэргээр ирэв?”
Өвдөг нугалж мөргөөд
Өвгөн хариу хэлэв:
“Хатан дээд загас минь
Хайрлаж намайг өршөө.
Уршигт муу эмгэн
Уурлаж загнаад болохгүй.
Хүний хаан болсон ч
Хүсэл жаргал дутуу гэнэ.
Эзэн хаан болсон ч
Эрх ямбаа чамлана гэнэ.
Тэнгис далайг эзэлж
Тэнгэр газрыг захирна гэнэ.
Алтан загас чамайг
Албат зарцаа болгоно гэнэ.
Яв гэсэн газарт нь
Явж байх хэрэгтэй гэнэ.
Зогс гэсэн газарт нь
Зогсож байх хэрэгтэй гэнэ”.
VIII
Энэ үгийг сонсоод
Эрдэнэт алтан загас
Хариу юу ч хэлсэнгүй.
Хажуу тийшээ эргэж
Сүүлээ ганцхан шарваад
Гүн далайд орчхов.
Өвгөн хариу хүлээж
Өнө болтол зогсовч
Алтан загас ер
Эргэж гарч ирсэнгүй.
Хариу хүлээж ядаад
Харьж эмгэндээ иртэл
Орд харшийн зүйл
Оргүй алга болж гэнэ.
Гайхаж бас ажиглатал
Газар гэр нь харагдаж гэнэ.
Эмгэн түүний үүдэнд
Ээрүүлээ бариад сууна.
Эмгэний дэргэд бас
Эвдэрхий тэвш нь хэвтэнэ.
Орчуулсан Ц. Дамдинсүрэн
1938 он
Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.
“Ардын боловсролын яамны хэвлэл” Улаанбаатар хотноо 1974 онд эрхлэн хэвлүүлсэн " БАГАЧУУДДАА УНШИЖ ӨГӨӨРЭЙ" номын Гарчиг:
Энэ номд цэцэрлэгийн ахлах, сургуульд бэлтгэх бүлгийн хүүхдэд уншиж, ярьж тайлбарлах, цээжлүүлэх зохиолуудыг цэцэрлэгийн хичээлийн программ (1964 он) ба цэцэрлэгийн хичээл хүмүүжлийн туршилт программыг үндэслэн эмхэтгэв.
Энэхүү эмхэтгэлийг цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нар болон эцэг эхчүүдэд зориулсан бөгөөд уг номыг хэрхэн яаж ашиглах заах тухай 1972 онд Ардын Боловсролын Яамнаас хэвлүүлэн гаргасан «Багачууддаа уншиж өгөөрэй» гэдэг номд тодорхой бичсэн билээ.
Тайлбар:
* — ээр тэмдэглэснийг цээжлүүлнэ.
Δ — аар тэмдэглэснийг уншиж өгнө.
֍ — ээр тэмдэглэснийг ярьж өгнө.
ЭХ ОРНЫ ТУХАЙ
6 настай хүүхдэд
Ц. Дамдинсүрэн. Монгол нутаг шүлгээс
Ж. Дашдондог. Майн баяр
Б. Доржсүрэн. Сайн байна уу
7 настай хүүхдэд
Д. Нацагдорж. Миний нутаг шүлгээс
С. Ногоя. Төрсөн нутгийн уулс
Б. Алтангэрэл. Одонд зорилоо
В. И. ЛЕНИН БА СҮХБААТАР
6 настай хүүхдэд
Ч. Лхамсүрэн. Ленин
П. Чулуундай. Багш Ленин манайд ирлээ
Л. Түдэв. Ленинтэй танилцсан минь
М. Чимид. Сүхбаатарын талбай
В. Бонч-Бруевич. Сүлд модны наадам
7 настай хүүхдэд
В. Бонч-Бруевич. Владимир Ильичийн бага нас
Г. Лувсанжав. Лениний цэрэг
Ц. Гайтав. В. И. Лениний тухай шүлгээс
Ц. Дамдинсүрэн. Лениний музейд
П. Макрушенко. Минька
Ч. Лувсанжав. Хүү тусад орсон нь
Д. Тарваа. Хүрэн зандан ташуур
Д. Пүрэвдорж. Сүхбаатарын алдар шүлгээс
Ц. Эрдэнэбат. Жанжин Сүхийн ач нар бид
АХМАД ҮЕИЙНХЭЭ АМЬДРАЛ ХӨДӨЛМӨРӨӨС СУРЦГААЯ
6 настай хүүхдэд
Ж. Дашдондог. Хоёр жаал
Т. Юмсүрэн. Ааруул
Т. Юмсүрэн. Уурга
О. Цэндсүрэн. Ганц мөнгө
О. Цэндсүрэн. Гутал
Ө. Баасанжав. Ааруулын амт
Д. Содномдорж. Гүймхий жаал
Л. Түдэв. Чулуутай танилцсан минь
Ц. Эрдэнэбат. Эх
Ж. Дашдондог. Хоёулаа хөөрхөн
Л. Түдэв. Чадна би
Л. Н. Толстой. Түймэр
С. Михалков. Сонин юу байна вэ?
С. Маршак. Петя юунаас айсан бэ
М. Сырова. Шинэхэн алх
З. Александрова. Баглаа цэцэг
С. Могилёвская. Маша шүдний сойз хоёрын үлгэр
А. Каралийчев. Нэгэн ширхэг чүдэнзний намтар
7 настай хүүхдэд
Д. Содномдорж. Шуурган дундуур
Ж. Дашдондог. Саальчин
Ж. Дашдондог. Ээж
Ш. Шажинбат. Таван хошуу
О. Цэндсүрэн. Хурдан морь
О. Цэндсүрэн Боов
Ч. Лувсандэндэв. Өргөгч
Д. Дамбийжанцан. Ноос
Н. Пүрвээ. Өвгөн аавдаа
С. Буяннэмэх. Цэцэн Цэцэг хоёр
С. Буяннэмэх. Хурган хүү, ищгэн хүү
Т. Юмсүрэн. Тогоон доторх ямаа
Н. Некрасов. Хумсын чинээ эр
A. С. Пушкин. Алтан загасны үлгэр
С. Маршак. Та нарын номыг яаж хэвлэдэг вэ?
С. Маршак. Үл таних баатрын тухай өгүүлэл
С. Маршак. Хэрэв тануус эелдэг бол
B. Маяковский. Ямар мэргэжилтэй больё доо?
C. Михалков. Сэргийлэгч ах Стёпа
К. Чуковский. Айболит доктор
В. Катаев. Долоон дэлбээт цэцэг
A. Гайдар. Чук Гек хоёр
B. Осеев. Эмгэн
A. Барто. Өөрөө асгагчийн бяцхан түүх
B. Гауф. Бяцхан Мук
ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ, ЗЭРЛЭГ АН АМЬТАД БА ШУВУУНЫ ТУХАЙ
6 настай хүүхдэд
Д. Цэвэгмид. Туулай
П. Хорлоо. Ишигний тухай үлгэр
Д. Даржаа. Хамгийн хэцүү нь юу вэ?
Л. Түдэв. Морьтой танилцсан минь
Ц. Ням-Осор. Туулайн бүжин
O. Цэндсүрэн. Анчин баавгай хоёр
М. Чимид. Анчин ба бүргэд
Ж. Дашдорж. Хоёр хурга
Д. Дамбийжанцан. Бяцхан бамбарууш
Ц. Оюун. Бүтэлгүй торой
Т. Жамьянсүрэн. Хархан найз
Т. Жамьянсүрэн. Муур ээжийн зөвлөсөн нь
P. Ядмаа. Царцаа тэмээлзгэнэ хоёр
3. Чимид. Дэгдээхэй
Н. Пүрвээ. Тугал
Д. Содномдорж. Ямаачин хүүгийн үлгэр
Ж. Дашдорж. Бор шувуу
Ж. Дашдондог. Алагтуу
К. Д. Ушинский. Үнэг ба ямаа
М. Горький. Бор шувууны ангаахай
К. Чуковский. Харилцуур
С. Михалков. Гурван торой
С. Маршак. Муурын байшин
В. Сутеев. Янз янзын дугуйнууд
Н. Дилакторская. Долоон дэгдээхэй
Р. Киплинг. Зааны тугал
7 настай хүүхдэд
Д. Нацагдорж. Аль нь хөөрхөн бэ?
Ч. Лхамсүрэн. Хөхөө юу гэж донгодов?
С. Буяннэмэх. Тоншуул доктор
Т. Юмсүрэн. Эврээ гээсэн ишигний үлгэр
Т. Жамьянсүрэн. Унаганы зүс
Г. Сэсмээ. Дууны сайхан уянга
Г. Сэсмээ. Усны шувуухай
Л. Түдэв. Тарвагатай танилцсан минь
Р. Ядмаа. Үймээз
Ч. Лувсандэндэв. Бөөр алаг тугал
К. Д. Ушинский. Хөөрхөн хөхөө
К. Д. Ушинский. Тагтаа
К. Д. Ушинский. Тариачин ба баавгай хоёрын үлгэр
Л. Н. Толстой. Үнэг чоно хоёр.
С. Маршак. Бяцхан цамхаг
М. Пришвин. Зараа
В. Бианки. Алины нь хошуу илүү вэ?
Г. Скребицкий. Алтан хараацай
З. Мошковская. Янзагахан төрлөө
3. Мошковская. Гудамжны хөдөлгөөн мэддэггүй эр хонины тухай
В. Сутеев. Энэ ямар галуу вэ?
Ш. Перро. Гуталт муур
Р. Киплинг. Тэмээ яагаад бөхтэй болсон бэ?
БАЙГАЛЬ, ЦАГ УЛИРЛЫН ТУХАЙ
6 настай хүүхдэд
Б. Доржсүрэн. Дөрвөн улирал
Ж. Дашдорж. Тариа
Р. Ядмаа. Түрүүчийн цас
Р. Ядмаа. Өвөл
Д. Маам. Өвөл
Б. Доржсүрэн. Сүлд мод
Т. Жамьянсүрэн. Цасан өвгөн
Ж. Дашдондог. Хаврын дуу
Ж. Дашдондог. Жижигхэн гол
Д. Маам. Зун
7 настай хүүхдэд
Т. Жамьянсүрэн. Бороо, бороо ороорой
С. Эрдэнэчулуун. Анхны цас
Д. Содномдорж. Сүлд модоо тойроод
Б. Алтангэрэл. Маргааш, дараа, сүүлд, хожим, хойтон
В. Лифшиц. Ой
Б. Доржсүрэн. Хүүхэд, цэцэг
СУРАГЧ БОЛОХ САЙХАН
Ч. Лхамсүрэн. Бяцхан сурагч
Д. Содномдорж. Норовын намтар
Г. Даваацэрэн. Найм хүрлээ
Д. Шагдарсүрэн. Анхны алхам
Н. Банзрагч. Тунгалаг
Б. Доржсүрэн. Баяртай
Л. Н. Толстой. Филипок
С. Маршак. Есдүгээр сарын нэгэн
А. Барто. Анхны хичээл
А. Барто. Нэгдүгээр ангийн сурагч боллоо
А. Барто. Сургуульд
А. Прейсен. Арвын дотор тоолж чаддаг ишигний тухай
АРДЫН АМАН ЗОХИОЛ
6 настай хүүхдэд
Цуутын цагаагч гүүний цолмон цоохор унага (монгол ардын үлгэр)
Долоон настай хүүгийн тухай үлгэр (монгол ардын үлгэр)
Нөхөрлөлийн үлгэр (монгол ардын үлгэр)
Хулан, хэрээ, чоно гурав (монгол ардын үлгэр)
Ш. Перро. Хуруун чинээ хүү ....
М. Булатов. Ямаа сууцаа яаж барьсан бэ?
Э. Распэ. Сохор гахай
Муур, үнэг (орос ардын үлгэр)
Хөхөө (ненец үлгэр)
Муур азарган тахиа хоёрын үлгэр (орос ардын үлгэр)
Царцаа шоргоолж хоёр (гүрж ардын үлгэр)
7 настай хүүхдэд
Өнчин цагаан ботго (монгол ардын үлгэрээс)
Эвтэй дөрвөн амьтан (Монгол ардын үлгэрээс)
Эрхий мэргэн (монгол ардын үлгэр)
Хоёр сайн морь (Монгол ардын үлгэр)
Худгийн сохор мэлхийн тухай үлгэр (монгол ардын үлгэр)
Г. X. Андерсен. Ямх охин
Э. Распэ. Гүрвэл арслан хоёрын хооронд
Мэлхий дагина (орос ардын үлгэр)
Бяцхан аалз Энэнзи (баруун африкийн үлгэрээс)
“Ардын боловсролын яамны хэвлэл” Улаанбаатар хотноо 1974 онд эрхлэн хэвлүүлсэн " БАГАЧУУДДАА УНШИЖ ӨГӨӨРЭЙ" номын Хэвлэн нийтлэлийн мэдээлэл:
БАГАЧУУДДАА УНШИЖ ӨГӨӨРЭЙ
(Сургуулийн өмнөх насны ахлах, сургуульд бэлтгэх бүлгийн хүүхдэд зориулсан уран зохиолын түүвэр)
II ДЭВТЭР
БНМАУ
АРДЫН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ХЭВЛЭЛ
УЛААНБААТАР
1974
Эмхэтгэсэн Д. Нонна
Уран сайхны редактор Д. Батсуурь
Техник редактор Л. Сандагдорж
Хянагч Г. Агиймаа, Т. Мөнхсүх, М. Долгор
А—53953.
Өрөлтөд 1974—2—12-нд
Хэвлэлд 1974—4—20-нд шилжүүлж
8600 ширхэг хэвлэв.
Цаасны хэмжээ 70X90/16.
Х.х 20,25. Х.н.х 23,69. Т.х 20,12
Х.г. № 49/73.
За № 53
Ардын боловсролын яам.
Улаанбаатар, Барилгачдын талбай, 15.
Д. Сүхбаатарын нэрэмжит хэвлэлийн комбинатад хэвлэв.
Д. Сүхбаатарын талбай. 2.
You have read 1 text from Mongolian literature.